Jump to content

Архангай аймгийн Хөгжимт драмын театр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн Хөгжимт драмын театр - Архангай аймгийн анхны Соёл, урлагийн байгууллагуудын нэг. Хамгийн Цэцэрлэг мандал аймгийн Заяын хүрээний "улаан гэр" гэсэн нэршилтэйгээр 1924 оноос үйл ажил явуулж эхлэсэн. Харин 1927 онд соёлыг түгээн дэлгэрүүлэх газар болж албан ёсоор үйл явуулдаг болсон. 1957 онд Соёлын Ордон, 1987 онд Хөгжимт драмын театр болон үйл ажилгаагаа өргөжүүлэн тэлсээр иржээ.

Наянтайн Орги Архангай аймгийн Соёлын ордны найруулагч 1951-1953 он
Наянтайн Орги, Архангай аймгийн Соёлын ордны найруулагч, 1951-1953 он

Соёлын яамнаас 1951-1953 онд БНМАУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Наянтайн Оргийг Архангай аймгийн клуб, соёлын ордны найруулагч, уран сайхны удирдагчаар томилон ажиллуулж байв. Ажиллах хугацаандаа найруулагч Н.Орги нь Ц. Дамдинсүрэнгийн "Учиртай гурван толгой" дуулалт жүжиг, "Тожоо жолооч", "Харанхуйн дунд", "Ардын зориг", "Хөхөө Намжил", "Долоодой хүү", "Өргөмөл сувд", "Цогийн идэр нас" жүжгүүд, мөн цаг үетэй уялдуулан концертууд тайзнаа найруулан тавьсан байдаг.[1] “Тожоо жолооч” жүжгээ найруулж байхдаа анх удаа клубын гол хаалга онгойлгож 53 машины хамрыг үзэгчдийн танхим руу цухуйлган оруулж, Тожоо жолооч жинхэнэ машины хамрыг онгойлгон машинаа засаж байгаа тоглолт хийж байсан түүхтэй. Тухайн үед Архангайн клубт ажиллаж байсан жүжигчний яриа,  Орги найруулагчийн өөрийн дурсамж яриаг сонссон Өвөрхангайн Ардын театрын жүжигчин Дашдондогийн ярианаас...

Ардын жүжигчин, тайз, дэлгэцийн нэрт жүжигчин Дэндэвийн Чимэд-Осор 1953-1956 онд Архангай аймгийн Соёлын ордонд найруулагч, уран сайхны удирдагч байсан.

Архангай аймагт төрсөн Ардын жүжигчин Дашзэвэгийн Ичинхорлоо 1972 онд нас барсаны дараа тус театрыг түүний нэрэмжит болгосон байна.

“Соёлын сэргэлт-2023” аяныг 5-р сард Архангай аймгийн Цэцэрлэг хот, Эрдэнэбулган суманд зохион байгуулж, нээлтээ хийжээ.

Хөгжимт драмын театр 600 үзэгчийн суудалтай бөгөөд нийт 44 хүн ажилладгаас 35 нь уран бүтээлч юм.

Хөгжимт драмын театрын даргаар И.Амартүвшин, Ж.Нямсүрэн нар ажиллаж байжээ.

  1. Д, Зоригт (2006-09-26). "Дэ ван япончуудтай хамтран ажиллаж эхэлсэн нь". Journal of International Studies: 93–107. doi:10.5564/jis.v3i3.2177. ISSN 2663-7871.


Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ барилга байгууламжийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.