Дэндэвийн Чимэд-Осор
Дэндэвийн Чимэд-Осор | |
|---|---|
| Зайдавын Чимэд-Осор (-1933) Дэндэвийн Чимэд-Осор (1933-) | |
| Төрсөн | 2 сарын 16, 1912 |
| Харьяалал | Монгол үндэстэн |
| Иргэншил | |
| Мэргэжил | Жүжигчин, найруулагч, кино зохиолч, дуу оруулагч |
| Идэвхтэй | 1936 - 1987 он (41 жил) |
Дэндэвийн Чимэд-Осор (1912 оны 2 дугаар сарын 16-нд Архангай аймгийн Өлзийт сумын Яргайт гэдэг газар төрсөн- 1987 онд Улаанбаатар хотод нас барсан) — Монгол улсын Ардын жүжигчин, тайз, дэлгэцийн нэрт жүжигчин.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Дэндэвийн Чимэд-Осор нь Монгол Улсын Ардын жүжигчин, театр, кино урлагийн нэрт уран бүтээлч юм. Тэрээр тайз, дэлгэцийн урлагт олон арван дүр бүтээж, Монголын соёлын түүхэнд үнэт өв үлдээсэн.
Эрт амьдрал
[засварлах | кодоор засварлах]1912 онд Архангай аймгийн Өлзийт сумын нутаг Хөшгийн цагаан толгой гэдэг газар төрсөн. 20 нас хүртлээ мал маллаж, айлд зарагдан улаа нэхэх зэрэг ажил хийж байжээ. 1932–1934 онд сумын анхны хоршоонд галч, манаач, жинчин, мал туугч зэрэг ажлыг хийж явсан бөгөөд 1932 оны зэвсэгт бослогын үеэр эвлэлийн ажилтнаар оролцож явснаас болж баривчлагдаж байсан түүхтэй.
Цэргийн алба ба мэргэжлийн боловсрол
[засварлах | кодоор засварлах]- 1934–1936 – Ардын цэргийн алба, Зэвсгийн төв газар (зарлага, жагсаалын дарга).
- 1936 – Улсын төв театрын түр сургуульд суралцаж, В. Борейшогийн удирдлага дор жүжигчний ур чадвар эзэмшив.
Театрын уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Анх “Яг 18” жүжгийн Ойдовын дүрээр тайзнаа гарч,
1937 – “Хонины булаг” (Барилдог),
1938 – “Сүрэг чоно” (Данзан),
1941 – “Гайхамшигт лимбэ” (Нарангэрэл),
1944 – “Талын баатар” (Чогдон хувилгаан),
1952 – “Америк ярьж байна” (Санитор Уилер),
1954 – “Эмч нар” (Өлзий өвгөн),
1959 – “Сэтгэлийг шинэтгэсэн нь” (Шукар өвгөн).
“Өвгөдийн дүрийн мастер” хэмээн үнэлэгддэг.
Кино урлагийн замнал
[засварлах | кодоор засварлах]- 1939 – “Сүрэг чоно”
- 1940 – “Анхдугаар хичээл”
- 1942 – “Сүхбаатар”
- 1945 – “Цогт тайж” (цэцэрлэгч өвгөн Ли Син Сань)
- 1956 – “Бидэнд юу саад болж байна”
- 1958 – “Гурван найз” (нутгийн өвгөн)
- 1959 – “Морьтой ч болоосой” (Бат), “Ардын элч”
- 1961 – “Үүрээр”
- 1966 – “Төөрсөөр төрөлдөө” (анчин Цэдэв)
- 1968 – “Өндөр ээж” (Дамиран), “Өглөө” (Дүйнхэр зайран)
- 1973 – “Тунгалаг тамир” (3-р анги, гурван өөр дүр)
- 1975 – “Эх бүрдийн домог” (зайран)
- 1976 – “Хонины найр” (ерөнхий найруулагч, мөн Вандангийн чухал дүр)
- 1977 – “Давааны цаана даваа” (Чүлтэм өвгөн)
- 1978 – “Солонгын таван өнгө” (Чоймбол)
- 1980 – “Хүний сайхан сэтгэл” (усч өвгөн Дэнзэн)
- 1981 – “Хатанбаатар” (хөрш өвгөн)
- 1983 – “Сахиус уу, сахиул уу” (луухан өвгөн)
- 1986 – “Намар нахиалсан мод” (Сундуй)
- 1987 – “Мандах нарны туяа” (Шанзав Бадамдорж), “Мандухай сэцэн хатан” (Хурц зайран Мөнх)
Дүрийн тухай дурсамж, үнэлгээ
[засварлах | кодоор засварлах]- “Цогт тайж” (1945) – Цэцэрлэгч өвгөн Ли Син Сань. “Миний цэцгүүдийг…” хэмээн үгээ дуусгалгүй амиа алдах агшин нь киноны эмгэнэлт оргил мөч болж, түүнийг жижиг дүрийг ч гол дүр шиг амьдруулдаг жүжигчин гэдгийг тодотгосон.
- “Ардын элч” (1959) – Урвагч Дүлзэнгийн эвийг олж, Ариунаа, хүү хоёрыг нууцаар хамгаалж хооллодог хятад иргэн. Дайсны талд байсан ч хүн чанараа алдаагүй энгийн хүний дүрийг зөөлөн, дулаан өнгөөр гаргасан нь үзэгчдийн сэтгэлд үлдсэн.
- “Тунгалаг тамир” (1973) – Хэт хувьсгалч өвгөн, нүүдэлчин буурал, эсэргүү бослогын толгойлогч гэсэн гурван өөр дүр. Нэг кинонд эсрэг тэсрэг зан чанартай гурван дүрийг ялгаруулж бүтээсэн нь түүний уран чадварын цар хүрээг илтгэнэ.
- “Хүний сайхан сэтгэл” (1980) – Усч өвгөн Дэнзэн. Үерлэсэн мөрнийг завиар туулж, төрөх дөхсөн эхийг амь насаа үл хайхран эмнэлэгт хүргэхээр зүтгэдэг агшнаар “хүн чанар” гэдгийг үгээр бус үйлдлээр ойлгуулсан гэж үзэгчид үнэлдэг.
- ''Мандухай сэцэн хатан'' (1987) кинонд Хурц зайран Мөнхийн дүрийг биеийн байдал нь дордсон үедээ бүтээж, ард түмэндээ уран бүтээлийн сүүлчийн дүрээ үлдээсэн. Тус кино нь Ш.Нацагдоржийн зохиол, Н.Жанцанноровын хөгжим, Б.Балжиннямын найруулгатай бөгөөд жүжигчний биеийн тэнхээ хүрэхгүй тул дууг Элбэгсайхан оруулж, найруулагч Нагнайдорж хэнгэрэгийг цохиж өгсөн тухай дурсамж бий.
Найруулагч, зохиолч, дуу оруулалт
[засварлах | кодоор засварлах]Ерөнхий найруулагч:
1962 “Гологдсон хүүхэн”, 1963 “Нүгэл буян”, 1965 “Зэрэг нэмэхийн өмнө”, 1974 “Тамирын охин”, 1976 “Хонины найр”.
Зөвлөх, 2-р найруулагч:
“Морьтой ч болоосой”, “Салхины амт”, “Үүрээр”, “Өндөр ээж”, “Талын цуурай”, “Тунгалаг тамир” (3-р анги).
Дуу оруулалт (1947–1987):
70 орчим гадаадын кинонд 80 орчим дүрд дуу оруулсан.
Багш, хүмүүжүүлэгч
[засварлах | кодоор засварлах]1943–1948 – Урлагийн сургуульд багшилж, олон уран бүтээлчийг бэлтгэсэн.
Хүртсэн цол, шагнал
[засварлах | кодоор засварлах]- 1943 – Хөдөлмөрийн хүндэт медаль
- 1945 – БНМАУ-ын Гавьяат жүжигчин
- 1972 – Алтан гадас одон
- 1981 – Монгол Улсын Ардын жүжигчин
Мандухай сэцэн хатан киноны Хурц зайран Мөнхийн дүр 1987 онд (75 нас) Бие маш дорд орсон байхдаа ард түмэндээ сүүлийн дүрээ үлдээж Ш.Нацагдоржийн зохиол, Н.Жанцанноровын хөгжим, Б.Балжиннямын найруулсан Мандухай сэцэн хатан киноны Хурц зайранд тоглож, биеийн тэнхээ дийлэхгүй тул дууг Элбэгсайхан, найруулагч Нагнайдорж хэнгэрэгийг цохижээ.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- https://mn.wikipedia.org/wiki/%D0%94%D1%8D%D0%BD%D0%B4%D1%8D%D0%B2%D0%B8%D0%B9%D0%BD_%D0%A7%D0%B8%D0%BC%D1%8D%D0%B4-%D0%9E%D1%81%D0%BE%D1%80
| Энэхүү өгүүлэл дахь материалыг Улсын Драмын Эрдмийн Театрийн архиваас тусгай зөвшөөрөлтэйгээр авав. Зөвшөөрлийн бичгийг эндээс авна уу. |