Тунгалаг Тамир (кино)
«Тунгалаг Тамир» —Монгол Улсын Төрийн хошой шагналт алдарт зохиолч Чадраабалын Лодойдамбын (1917-1970) ХХ зууны шилдэг "Тунгалаг Тамир" романаар 1970-1973 онд Монгол кино үйлдвэрт монгол хэлээр бүтээсэн гурван бүлэг бүхий хар цагаан өнгөтэй уран сайхны кино.
Уран бүтээлчид
[засварлах | кодоор засварлах]- Найруулагч: Равжаагийн Доржпалам
- Зохиогч: Чимидийн Долгорсүрэн, Равжаагийн Доржпалам
- Зураглаач : Дэлгэрийн Баттулга
- Зураач: Пүрэвийн Цогзол
- Хөгжмийн зохиолч : Цэгмидийн Намсрайжав
- Дууны найруулагч – З.Гаваа
- Нүүр хувиргагч – С.Одсүрэн
- Эвлүүлэгч – Д.Долгорсүрэн, Д.Түмэнбаяр. С.Баасанхүү, Д.Алтмаа.
Гол дүр
[засварлах | кодоор засварлах]- Эрдэнэ - Норовын Баатар
- Итгэлт – Аюурзанын Очирбат
- Сүхбаатар - Ц. Дашнамжил
- Хатанбаатар - Жамьянгийн Дамиран
- Долгор - Пүрэвийн Цэвэлсүрэн
- Төмөр - Тогтохын Сандуйжав (Дагийранз дуу оруулсан)
- Дулмаа - Шаравын Дэлгэржаргал
- Даржаа - Улаанхүүгийн Осор
- Петр - А. Попов
- Павлов - С. Воропаев
- Гэрэл - Дашдэлэгийн Нямаа
- Довчин - Билгээгийн Мижиддорж
- Жаргал – Дулмаагийн Ганхуяг
- Бат – Галсанбалдангийн Занданхүү, Нацагхүүгийн Сэсээр
- Хонгор – Лодойдамбын Галбадрах, Найдангийн Нямдаваа
- Жамбал- Сүрэнгийн Сүхбаатар
- Галсан - Буниагийн Санжмятав
- Түгжил - Цэвэлмаагийн Готов
- Бадарч – Чимидгаадангийн Цэрэннадмид
- Хуяг – Дамдинсүрэнгийн Төмөрбаатар
- Нямаа – А. Лувсанбалдан
- Дорж – Д. Баатар
Агуулга
[засварлах | кодоор засварлах]Энэ киног Монгол Улсын төрийн хошой шагналт, нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны түүх хувьсгапын сэдэвт хоймсон романы сэдвээр бүтээсэн бөгөөд ХХ зууны эхэн үеийн Монголын хөдөө нутгийн дүр төрх, эрх чөлөөний төлөөх тэмцэл, шинэ нийгмийн харилцааны ард олны оюун санаанд гарсан өөрчлөлт зэргийг туульсын хэлбэрээр тусган харуулжээ.
Ядуу ард Эрдэнэ, түүний гэргий Долгор, баян Итгэлт, шилийн сайн эр “цахиур” хэмээх Төмөр зэрэг олны танил болсон дүрүүд, тэдний амьдралын элдэв ээдрээтэй үйл явдлаар киноны үйл явдал өрнөдөг.