Шаравын Дэлгэржаргал
Appearance
Шаравын Дэлгэржаргал нь Монголын тайз, дэлгэцийн жүжигчин хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Ш. Дэлгэржаргал нь 1947 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төржээ.
1967-1971 онд Улсын Багшийн Дээд Сургуулийн кино драмын ангид суралцан төгссөн.
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]1971-1976 онд Хүүхэд залуучуудын театрт жүжигчин.
1976-1997 онд Дархан хотын "Залуучууд" театрт жүжигчин
Дэлгэцийн бүтээл
[засварлах | кодоор засварлах]- 1970-1973 онд "Тунгалаг Тамир" Дулмаа
- 1976 онд "Хүний төлөө" нарийн бичгийн дарга
- 1979 онд "Тууврын замд" сурвалжлагч
- 1979 онд "Үүрийн цолмон" Цэрмаа
- 1981 онд "Гэрлэж амжаагүй явна" галт тэрэгний үйлчлэгч
- 1984 онд "Ард Аюуш" хүрднээс хүүхэд олдог эхнэр
- 2001 он "Зүрхэнд шивнэсэн үг" Ханд
- 2003 он "Ээждээ л үнсүүлэхсэн" Байгалийн ээж
- 2011 он "Бодлын хулгайч" эх эдгээр кинонуудад тогложээ.
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- 2013 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин