Аюурзанын Очирбат
Аюурзанын Очирбат | |
Хувийн танилцуулга | |
---|---|
Төрсөн он | 1928 он |
Төрсөн газар | одоогийн Монгол улсын Төв аймгийн Бүрэн сум |
Нас барсан он | 2017 оны 3 сарын 4 |
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улсын иргэн | Монгол (БНМАУ → МУ) |
Ажил үйл | жүжигчин |
Жүжигчний танилцуулга | |
Төрөл | дэлгэц (УСК), тайз (жүжиг) |
Танил үе | 1960-аад он - одоо |
Алдар цол | |
Төр нийгмийн шан БНМАУ-ын Ардын Жүжигчин (1988) БНМАУ-ын Гавьяат Жүжигчин (1971) |
Аюурзанын Очирбат (1928 онд Түшээт хаан аймгийн Зоригт Ван хошуу, өнөөгийн Төв аймгийн Бүрэн сумын Монгол уулын энгэр гэдэг газар төрсөн- 2017 онд Улаанбаатар хотод нас барсан) — «Тунгалаг Тамир» киноны Итгэлт баян, «Мандухай цэцэн хатан»-ы Сатай сайд зэрэг олон дүрийг бүтээсэн Монгол улсын тайз, дэлгэцийн жүжигчин, 1971 онд БНМАУ-ын Гавьяат жүжигчин, 1988 онд БНМАУ-ын Ардын Жүжигчин цол хүртсэн байна.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Зураач Дашдаваа гэдэг хүний хүү болж төрсөн. 19 нас хүртлээ хөдөө мал дээр өссөн залуу 1947 онд хотод ирээд Урлагийн сургуульд орсон байна.
1950 онд алдарт Цагааны Цэгмид багшийнхаа удирдлага дор хожим найруулагч болсон Д.Хишигт, "Сэлэм Тогмид" Ц.Цэрэндорж нартай хамт төгсчээ.
1950 оноос Улсын Хүүхэд Залуучуудын театрт жүжигчин. У.Шекспир “Ромео, Джульетта” жүжгийн Меркуцио, Ф.Шиллер ”Дээрэмчид” жүжгийн Франц Мор, Д.Намдаг “Хярааны хонхорт” жүжгийн Харуул занги зэрэг 100 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг бүтээсэн.
Тэрээр мөн “Баавгай дуулах уу”, “Тэмдэгтэй хүн”, “Урилга”, “Бэлэн дарга”, “Хүү”, “Бригадын дарга”, “Бор, Төмөр хоёр” зэрэг жүжгийн зохиол бичсэн.
Дэлгэцийн гол бүтээл
[засварлах | кодоор засварлах]Уран сайхны кино
[засварлах | кодоор засварлах]1966 он "Төөрсөөр төрөлдөө" хилийн хулгайч
1970-1973 он "Тунгалаг Тамир" Итгэлт
1976 он "Хүний амь" шүүгч.
1978 он "Тэнгэрийн муухай арилдаг" Журнай
1981 он "Говь Хянганд тулалдсан нь" япон генерал
1981 он "Хатанбаатар" Тогмид
1982 он "Хуучин сүм" хурандаа
1983 он "Сахиус уу, сахиус уу”
1984 он "Саруул талын ерөөл" эрдэмтэн
1987 он "Үлгэр дууссан хойно" өвгөн
1988 он "Мандухай цэцэн хатан" Сатай сайд
1989 он "Сэрүүн дуганы мөхөл" Шагдар
1989 он "Хачин хүн" Гончиг
1990 он "Тод магнай" Мятав
1991 он "Тэнгэрийн сахил" Дамбий
1992 он "Цөвүүн цагийн богд"
1992 он "Агарын гурван сүлжээ" Дарам
1993 он "Өс хонзон" Лодон
1994 он "Зүүдний цагаан унага" Нэрэн
1995 он "Хамлет их говийн жонон" галзуу
1995 он "Цагаан дуганы гэгээ"
1995 он "Чин ван Ханддорж" Сандо амбан
1997 он "догшин хутагтын сахиус"
2002 он "Ээждээ л үнсүүлэхсэн"
Он | Киноны нэр | Дүр байдал | Дүрийн нэр |
---|---|---|---|
Тунгалаг Тамир | овтой баян | Итгэлт | |
1989 | Мандухай сэцэн хатан | ухаант сайд | Сатай |