Jump to content

Дашдэлэгийн Нямаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дашдэлэгийн Нямаа (1945-2000) нь Монголын кино жүжигчин юм. Дорнод аймгийн Матад суманд төрсөн. Алтан үеийн бахархалт хүмүүсийн нэг МУГЖ Түдэвийн Цэвээнжав гуайн нутгийн охин байжээ. Анх алдарт жүжигчин Ө.Рэнцэнноров гуайгаас жүжигчний ухаан заалгаж, 1967-1971 онд УБДС-ийн кино драмын анги төгссөн. Тэрхүү ангиас Чойн Хүрэл, Б.Цэцэгбалжид гэх мэт олон алдартай жүжигчид төрснөөс Ш.Цэцэгээ, Ш.Дэлгэржаргал, Б.Тунгалаг, Б.Даваасүрэн гээд энх тунх гялалзаж яваа ахмад жүжигчид гавьяатууд олон байдаг.

"Өглөө" Монгол кино 1968он Сүхбаатарын гэргий Янжмаагийн дүрд

1968 он "Өглөө" Янжмаа

1970 он "Хүргэн хүү" Лхам эмч

1970 он "Тунгалаг Тамир-1" Гэрэл

1971 он "Тэмцэл" Янжмаа

1972 он "Тунгалаг Тамир-2" Гэрэл

1987 он "Ховор хүмүүс" САА-н даргын дүр зэргээр Монголын кино дэлгэцэнд мөнхрөн үлджээ. Мөн 1970-1979 онд Хүүхэлдэйн театрт , 1987-90-ээд оны эхэн үе хүртэл Монголын Хүүхдийн театрт ажиллаж байв.

"Тунгалаг тамир-1" Монгол кино 1970 Гэрэлийн дүрд
"Тэмцэл" МУСК 1971он Жанжин Сүхбаатарын гэргий Янжмаагийн дүрд

1939-1948 онд Ерөнхий сайд Хорлоогийн Чойбалсангийн тусгай хэрэг эрхлэгч, нарийн бичгийн дарга, Дотоод хэрэг эрхэлсэн туслагч, 1958-1963 онд Гадаад Явдлын Яамны сайд, 1955-1958 болон 1963-1986 онуудад Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын алба тус тус хашиж явсан алдартай Дипломатч, Монгол улсын баатар Пунцагийн Шагдарсүрэн (1918-2019) гуайн хайрт гэргий нь байлаа.

"Тунгалаг Тамир-2" Монгол кино 1972 он Гэрэл

Бүтээсэн дүрүүд

[засварлах | кодоор засварлах]