Сүхбаатарын Янжмаа

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Сүхбаатарын Янжмаа

Сүхбаатарын Янжмаа, 1950-иад онд

Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга
үүрэг гүйцэтгэгч
Албан тушаал хашсан
1953 оны 9 сарын 7 – 1954 оны 7 сарын 7
Ерөнхий сайд Юмжаагийн Цэдэнбал
Ерөнхий нарийн бичгийн дарга Юмжаагийн Цэдэнбал
Дашийн Дамба
Өмнөх Гончигийн Бумцэнд
Дараах Жамсрангийн Самбуу

Төрсөн 1893
Нас барсан 1963 (69–70 настай)
Улс төрийн нам Монгол Ардын Хувьсгалт Нам
Гэр бүлийн хүн Дамдины Сүхбаатар
1920 оны үед

Нэмэндэйн Янжмаа (1893-1962) нь Монголын төрийн зүтгэлтэн, жанжин Дамдины Сүхбаатарын гэргий. Сүхбаатарыг нас барсны дараагаар тэрээр нөхрийн нэрээр овоглох болж, Сүхбаатарын Янжмаа гэгдэх болжээ.

Н.Янжмаа нь Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны / Төв аймгийн Баяндэлгэр сум/ ард Нэмэндэй, Сэрээтэр нарын гэрт 1893 оны хоёрдугаар сарын 6-нд төржээ. Туул, Тэрэлж гол, Цант, Хоолт , Их хүрээгээр нутаглан өсөж торнисон байна.

1910 онд Д. Сүхбаатартай гэрлэж 1912 оны цагаан сарын битүүнд Галсанлхүндэв хэмээх хүүтэй болжээ. Д. Сүхбаатарыг Хужирбулан дахь Монголын цэргийн пулемёт сумангийн жагсаалын даргаар ажиллаж байсан үед Н. Янжмаа орос цэргийн дарга нарын гэр бүлтэй танилцаж цэргийн хувьцас оёж, тэдний гэр ахуйн ажилд туслах, мал саах зэрэг ажил хийж байжээ.

Д. Сүхбаатарын зөвлөсний дагуу Алтанбулагт хамт ажиллаж байсан хэсэг нөхдөө цуглуулж, цэргийн хувцас оёж, засварлаж эхэлсэн бөгөөд 1922 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр тэр нь өргөгтгөгдөн “Цэргийн хэлтсийн бэлтгэн үйлдэх тасаг” болон байгуулагдсан байна. Энэ нь хуучнаар “Цэргийн гар үйлдвэр өнөөгийнхөөр “Бөртэ” ХХК-ний үндэс суурь юм. Н. Янжмаа нь 1921 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлд, 1923 онд Монгол Ардын Хувьсгалт Намд тус тус гишүүнээр элссэн.

Цэргийн гap үйлдвэр, Улсын худалдааны газар, Намын Төв Хороонд нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн партизаны комиссын дарга зэрэг ажил хийж байгаад 1962 онд нас баржээ.

Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын үүргийг гүйцэтгэж байснаар тэрээр түүхнээ бүгд найрамдах улсын хоёр дахь эмэгтэй төрийн тэргүүн болжээ. Анхных нь Тува улсын Хертек Амырбитовна Анчимаа-Тока байв.

Эшлэл[засварлах | edit source]