Жамсрангийн Самбуу
Жамсрангийн Самбуу | |
![]() Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн урд талд байх хөшөө | |
![]() | |
---|---|
1960.07.07 — 1972.05.21 (12 жил) | |
Өмнөх | УИХ-ын дарга |
Дараах | Сономын Лувсан |
![]() | |
1954.07.07 – 1960.07.07 (6 жил) | |
Өмнөх | Гончигийн Бумцэнд |
Дараах | АИХ-ын дарга |
Овог нэр | Жамсрангийн Самбуу |
Төрсөн | 1895 оны 6 сарын 27 одоо Монгол, Төв, Бүрэн |
Өнгөрсөн | 1972 оны 5 сарын 21 Монгол, Улаанбаатар |
Улс орон | ![]() |
Алдар цол | |
Монгол улсын хөдөлмөрийн баатар (1968) |
Жамсрангийн Самбуу (1895–1972; 77 насалсан) — Монгол улсын төрийн зүтгэлтэн, монгол хүн байв.
Бага нас[засварлах | edit source]
Ж. Самбуу 1895 онд Чин улсын Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу, одоогийнхоор Монгол улсын Төв аймгийн Бүрэн сумын нутагт малчин монгол айлд мэндэлжээ. Багадаа гэрээр бичиг үсэг сурч хошуу тамгын газар бичээч болсон.
Ажил алба[засварлах | edit source]
Яам, орон нутаг[засварлах | edit source]
Монголд Ардын хувьсгал ялснаас хойш 1922-1937 онд Сангийн яаманд бичээч, нягтлан бодогч, эрхэлсэн түшмэл, Богд хан уул аймаг, Өмнөговь аймгийн дарга, Мал, тариалангийн яаманд хэлтсийн даргаар ажиллажээ.
Элчин сайд[засварлах | edit source]
1930-аад оны эцсээр дипломат албанд шилжив:
- 1937-1946 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин,
- 1946-1950 онд онд Гадаад явдлын яамны хэлтсийн дарга, орлогч сайд,
- 1950-1952 онд БНАСАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд,
- 1953-1954 Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн орлогч даргаар ажиллав.
Төрийн тэргүүн[засварлах | edit source]
- 1954 оноос 1972 он хүртэл Монгол улсын Төрийн тэргүүнээр ажилласан.
Тухайн үед албан ёсоор 1954-1960 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын-ын Улсын Их Хурлын дарга, 1960-1972 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга байв.
1972 онд нас барсан.
Ном туурвил[засварлах | edit source]
- «Малчдад өгөх зөвлөгөө» (1945)
- «Шашин ба ламн нарын асуудалд» (1961)
- «Амьдралын замналаас» (1965, 1970) — дурдатгалын хоёр дэвтэр ном
Алдар цол[засварлах | edit source]
- БНМАУ-ын хөдөлмөрийн баатар (1968)
- Сүхбаатарын одонгоор дөрвөн удаа,
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа,
- “Алтан гадас” одонгоор шагнагджээ.[1]
- Лениний нэрэмжит олон улсын энх тайвны шагнал
ЗХУ-аас Лениний одон, Октябрийн хувьсгалын одон, Улаан таван хошуу одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон медалиудаар шагнагджээ
Эх сурвалж[засварлах | edit source]
- БНМАУ-ын төрийн тэргүүн
- Гадаад хэргийн сайдын орлогч сайд
- Орос дахь Монголын элчин сайд
- Умард Солонгос дахь Монголын элчин сайд
- БНМАУ-ын хөдөлмөрийн баатар
- БНМАУ-ын хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон шагналтан
- Зөвлөлтийн хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон шагналтан
- Лениний одон шагналтан
- Лениний нэрэмжит олон улсын энхтайвны шагналтан
- ЗХУ-ын Улаан таван хошуу одон шагналтан
- Октябрийн хувьсгалын одон шагналтан
- Алтан гадас одон шагналтан
- Сүхбаатарын одон шагналтан
- АИХ-ын тэргүүлэгчдийн дарга
- Бүрэнгийн хүн
- Монголчууд
- 1895 онд төрсөн
- 1972 онд өнгөрсөн