Цагаанламын Дүгэрсүрэн

Цагаанламын Дүгэрсүрэн (1914 онд өнөөгийн Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн- 1986 онд Улаанбаатар хотод нас барсан)- Монгол улсын төрийн зүтгэлтэн. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, орлогч даргаар ажиллаж байсан.

Намтар[засварлах | кодоор засварлах]

МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн, Монгол Улсын Аж үйлдвэрийн яамны сайд, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, орлогч даргаар ажилласан.

Улаанбаатар хотын МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар 1951-1952, 1959-1960 онуудад хоёр удаа ажиллаж байжээ.

"Цагаанламын Дүгэрсүрэн мэндэлсний 100 жилийн ойд" ном 2015 онд хэвлэгдсэн байна.