Jump to content

Балингийн Цэрэндорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Балингийн Цэрэндорж
6 дахь Монгол Улсын Ерөнхий Сайд
Албан тушаал хашсан
1923 оны 9 сарын 18 – 1928 оны 2 сарын 13
Ерөнхий нарийн бичгийн даргаАжваагийн Данзан
Цэрэн-Очирын Дамбадорж
ӨмнөхСодномын Дамдинбазар
ДараахАнандын Амар
Хувийн мэдээлэл
Төрсөн1868 оны 5 сарын 25
Түшээт хан аймаг, Чин улс
(одоогийн Хэнтий, Монгол)
Нас барсан1928 оны 2 сарын 13 (59 насалсан)
Улаанбаатар, Бүгд Найрамдах Монгол Ард Улс

Балингийн Цэрэндорж (1868 оны 5 сарын 2 - 1928 оны 2 сарын 13) нь Монгол Улсын найм дахь ерөнхий сайд байв.

Хичээнгүй сайд хэмээх Балингийн Цэрэндорж 1868 онд төржээ. Багаасаа гэрийн боловсрол эзэмшсэн тэрбээр 1885 - 1911 онд Манж заргын яаманд бичээч, орчуулагч түшмэл, 1913 - 1915 онд гадаад яамны дэд сайд, 1915-1919 онд тэргүүн сайд, 1921 оны 3 сараас гадаад яамны эрхэлсэн түшмэл, 1922 - 1923 онд гадаад яамны сайдаар ажиллаж байжээ. 1915 онд Хиагтын гэрээ байгуулах 3 улсын уулзалтанд Монголын төлөөлөгчдийг хятадын шаардлагаар солиход тухайлан Цэрэндоржийг нэрлэн ирүүлсэн байна. Мөн 1919 онд Монголын Автономитыг устгах гэрээнд Шанзудба Бадамдоржийн хамт идэвхийлэн оролцож гарын үсэг зурж баталгаажуулсан гол хүний нэг юм.

1923 оноос ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байгаад 1928 оны 2 сарын 13-нд өвчний улмаас нас баржээ. Б.Цэрэндоржийн амьдрал нь хоёр талтай тул түүнийг чухам үнэндээ хэн байсныг хэлэх аргагүй хүн юм.

Сонирхолтой баримт

[засварлах | кодоор засварлах]

1916 оны цагаан сарын шинийн 15-нд Гадаад Монголын Гадаад харилцааны тэргүүн сайд Цэрэндоржоос Хятадын Чен Лу-д хэлснээр бол: “Сахалт лам Бөхбаян бол гадаад монголын тусгаар тогтнолын үйл явдлыг хамгийн анх өдөөн эхлүүлэгч мөн. Гүн Б.Хайсан, Засагт ван Удай зэрэг буруу хүмүүс Өвөр Монголоос Их Хүрээнд ирж, элдэв зүйлийн өдөөн хатгалга хийж байснаас Ханддорж ван сэтгэл хөдөлж…Хэрэв Удай Хайсан хоёр Хүрээнд ирээгүй бол, магадгүй Гадаад Монголын тусгаар тогтнол гэгч хэрэг явдал гарахгүй байсан” гэсэн нь бичгээр үйлдсэн уулзалтын тэмдэглэлээр хар гэрч болон үлджээ.

Монголын үндэсний архивт 1919 онд Нийслэл хүрээнд сууж байсан Бүрэн эрх төлөөлөгч Чен-И ба Олноо Өргөгдсөн Монгол Улсын удирдлагатай хийсэн хэлэлцээний үеийн тэмдэглэлийн хэсэг хадгалагдаж байна. Тэрхүү тэмдэглэлд Монголын автономит төрийг устгасаны төлөө Монголын ноёд, том лам, хутагт нарт мөнгөн шагнал олгох асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд 138 хүний нэр, цол хэргэм болон олгох мөнгөн шагналын хэмжээг заасан жагсаалтыг үйлдсэн нь хадгалагдан үлджээ. Жагсаалтын эхэнд Ерөнхий сайд, Эрдэнэ шанзав да лам Гончигжалцангийн Бадамдоржид 30 мянган лан мөнгө, Дотоод яамны дэд сайд Эрдэнэ жонон ван Ширнэндамдин ба дэд сайд Да лам Пунцагдорж нарт тус бүр 15 мянган лан мөнгө, Гадаад яамны сайд, Хичээнгүй гүн Б.Цэрэндоржид 20 мянган лан мөнгө гэх зэргээр нийт 354 мянган лан мөнгө олгохоор заасан байна. 1920 онд Монголын ноёд лам нарын өөрийн хүсэлтээр автономит эрхийг устгасан. Нэгэнт хэлэлцэн тохирсон зүйл хэрэгжсэн тул мөнгөн шагналаа авсан байх магадлал өндөр.

Ерөнхий сайд Эрдэнэ Шанзудба Г.Бадамдорж 1919 оны 7 дугаар сард нас барсан бөгөөд Чэн И-ийн 64 зүйлт гэрээний төслийг нь хэлэлцэж байна гэж цаг хожиж байснаас биш улс үндэстнээсээ урваагүй юм. Харин түүнийг насан эцэслэснээс хойш буюу 1919 оны 11 сарын 19-ны өдөр Дундад иргэн улсын генерал Сүй Шүжан цэрэглэн орж ирж Монголын автономыг устгаж, Түшээт хангийн Дархан хошой чин ван Намжилдэндэвийн Пунцагцэрэн, Гадаад хэргийн сайд, гүн Б.Цэрэндорж нарын монгол урвагч ноёдоор Улсын Дээд хурлаар баталгаажуулсан байдаг.

1919 онд Гадаад хэргийн сайд Б.Цэрэндорж тэргүүтэй ноёд, лам нар өөрсдийн эрх ямба, цалин пүнлүүний төлөө улсаа худалдан, тусгаар тогтнолын сүүлчийн боломж "автономит" эрхээсээ сайн дураар татгалзаж, Дундад Иргэн улсын төлөөний сайд Чэн И-гийн тулгасан 64 зүйл бүхий гэрээг батлуулахын тулд жил орчим ихээхэн хүчин чармайлт гаргажээ.

Чэн И-гийн 64 зүйлт гэрээн дээр Б.Цэрэндорж нар Чэн И-тэй илтээр хуйвалдах болсон тул Ерөнхий сайд, Дотоод хэргийн яамны сайд шанзав Г.Бадамдорж элдэв шалтаг зааж, тус гэрээг гацааж эхэлсэн. Б.Цэрэндорж нарын урвагч ноёдын шахалтаас болж Ерөнхий сайд, Дотоод хэргийн яамны сайд Шанзав Г.Бадамдорж албанаас хавар хагас жилийн чөлөө авч, нутаг хошуундаа сууж байгаад 1919 оны 7 дугаар сард гэнэт нас барсан.

Б.Цэрэндоржийн хувийн хүсэлтийн дагуу 1919 оны 10-р сарын 21-нд Чэн И-гээс Бээжинд явуулсан цахилгаан утсанд энэ талаар дэлгэрэнгүй тайлбарласан. Иймэрхүү холион бантан болж байтал удалгүй Гадаад хэргийн сайдБ.Цэрэндоржийн хувийн хүсэлтийн дагуу генерал Сүй Шүжан цэрэглэн Монголд ирсэн. Сүй Шүжан Чэн И-гийн санал болгосон 64 зүйлт гэрээг анхнаас нь шүүмжилж байсан хүмүүсийн нэг бөгөөд Чэн И-г хөөж явуулаад өөрийн бэлдсэн найман зүйлт гэрээг Халхын ноёд, лам нарт хүчээр тулгаж, автономитийг устгажээ. Хятадын төлөөний сайд Чэн И-гийн тэмдэглэлд ”Гадаад яамны тэргүүн сайд, гүн Цэрэндорж нь их шавийн харьяат бөгөөд хятад угсаатай, хятад хэл бичигт сайн, дотор газарт дотоод халуун сэтгэл байх тул Монгол ноёдыг цуглуулж ятгаваас тэд угаас Б.Цэрэндоржид итгэдэг тул Хятад лугаа нийлбээс сайн болно хэмээн лав санажээ..". Б.Цэрэндоржийг нас барсны дараа Хятадын бэлэвсрэлийн бичигт нэрийг “Цэ өвгөн Сиянсан” гэсэн буй.

1919 онд Нийслэл хүрээнд сууж байсан Бүрэн эрх төлөөлөгч Чен-И ба Олноо Өргөгдсөн Монгол Улсынудирдлагатай хийсэн хэлэлцээний үеийн тэмдэглэлийн хэсэг Монголын үндэсний архивт хадгалагдаж байна. Тэрхүү тэмдэглэлд Монголын автономит төрийг устгасаны төлөө Монголын ноёд, том лам, хутагт нарт мөнгөн шагнал олгох асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд 138 хүний нэр, цол хэргэм болон олгох мөнгөн шагналын хэмжээг заасан жагсаалтыг үйлдсэн нь хадгалагдан үлджээ.  Үүнд: Гадаад яамны сайд, Хичээнгүй гүн Б.Цэрэндоржид 20 мянган лан мөнгө гэх зэргээр нийт 354 мянган лан мөнгө олгохоор заажээ. Дотоод яамны дэд сайд Эрдэнэ жонон ван Ширнэндамдин ба дэд сайд Да лам Пунцагдорж нарт тус бүр 15 мянган лан мөнгө олгохоор заасан байна. 1920 онд Монголын ноёд лам нарын өөрийн хүсэлтээр автономит эрхийг устгасан. Сонирхолтой нь  Ерөнхий сайд, Эрдэнэ шанзав да лам Гончигжалцангийн Бадамдоржид 30 мянган лан мөнгө өгөхөөр тэмдэглэсэн байгаа боловч энэ тэмдэглэл гарахаас өмнө Шанзав Г.Бадамдорж 1919 оны 7 дугаар сард гэнэт нас барсан байсан.

Өмнөх Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн 1918 оны дундуур хагас жилийн чөлөө авч, нутаг хошуундаа сууж байгаад Нийслэл Хүрээнд ирээд 1919 оны 4-р сарын 20-ны өдөр гэнэт нас барсан бол дараагийн Ерөнхий сайд, Дотоод хэргийн яамны сайд Шанзав Г.Бадамдорж 1919 оны хавар албанаас хагас жилийн чөлөө авч, нутаг хошуундаа сууж байгаад 1919 оны 7 дугаар сард гэнэт нас барсан. Энэ хоёр Ерөнхий сайдын албанаас чөлөө авч, хорлогдсон шалтгаан нь Монголын автономит эрхийг Монголын ноёд лам нарын өөрийн хүсэлтээр устгах шахалт дарамтаас зайлсхийж, элдэв шалтаг зааж, тус гэрээг гацааж эхэлсэн тул шахагдаж, хорлогдсон байх магадлалтай юм.

Дилав хутагт Б.Жамсранжав “Ариун сэтгэл авралын үндэс” номдоо ”Жич: Гадаад хэргийн сайд Ба.Цэрэндоржийг зусардан дагагч олон болсноор Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн ганцаардаж, бүгдийг засан залах хүчингүй болов” ... гэж бичиж үлджээ.

Бусад хүний үнэлэлт

[засварлах | кодоор засварлах]
  • Дилав хутагт Б.Жамсранжав “Ариун сэтгэл авралын үндэс” номдоо ”Жич: Ба.Цэрэндоржийг зусардан дагагч олон болсноор Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн ганцаардаж, бүгдийг засан залах хүчингүй болов” ... гэж бичиж үлджээ.
  • Хятадын төлөөний сайд Чин И-гийн тэмдэглэлд ”Гадаад яамны тэргүүн сайд, гүн Цэрэндорж нь их шавийн харьяат бөгөөд хятад угсаатай, хятад хэл бичигт сайн, дотор газарт дотоод халуун сэтгэл байх тул Монгол ноёдыг цуглуулж ятгаваас тэд угаас Б.Цэрэндоржид итгэдэг тул Хятад лугаа нийлбээс сайн болно хэмээн лав санажээ...” “Үүнд танай гадаад Монголын өөрөө гүйн өргөж автономит эрхийг устган Дундад улсад нэгдэн орвоос хуучин чин улсын үеэс илүү эрхтэй тогтож болно. Хэрэвээ Дундад улс танай орныг цэрэглэн дагуулбаас хожмын зовлон гүйцэгдэхгүй. Тиймийн учир автономит засгийг устгаж, Дундад засгийн газраа нэгдэх бичиг шийтгэж Чин И надад өгвөөс би засгийн газар үтэр нэвтрүүлж сайнаар тохинуулан шийтгэхийн төлөө зүтгэнэ. Ийн хэл өгвөөс хичээнгүй сайд, гүн Цэрэндорж, ерөнхий сайд шанзав Бадамдорж лугаа биеэр учирч, нууц зөвлөлдөн урьдаар Богд хаанаа сэмхэн сонсгож, таалал ямар болохыг туршсугай хэмээв. Чингээд ерөнхий сайд Бадамдорж Богд хаантан лугаа айлтгаваас Дундад улс Монгол урдахь Чин улсаас ямар илүү эрх эдлүүлэхийг тодорхойлон асууж, хариуг айлтгагтун хэмээжүхүй” гэж бичиж үлдээсэн байна.
  • Б.Цэрэндоржийг нас барсны дараа Хятадын бэлэвсрэлийн бичигт нэрийг “Цэ өвгөн Сиянсан” гэсэн буй.


ЧЭН И-гийн 64 ЗҮЙЛТ ГЭРЭЭ

1919 онд Гадаад хэргийн сайд Б.Цэрэндорж тэргүүтэй ноёд, лам нар өөрсдийн эрх ямба, цалин пүнлүүний төлөө улсаа худалдан, тусгаар тогтнолын сүүлчийн боломж "автономит" эрхээсээ сайн дураар татгалзаж, Дундад Иргэн улсын төлөөний сайд Чэн И-гийн тулгасан 64 зүйл бүхий гэрээг батлуулахын тулд жил орчим ихээхэн хүчин чармайлт гаргажээ.

Энэ гэрээний бүтэн нэр нь "Гадаад Монголын автономит засгийг цуцалсны хойно төв Засгийн газраас Монголд хэрхэн хандах, жич хойчийг сайжруулах бичиг" юм.

Тус гэрээн дээр Монголын ноёд, лам нар Чэн И-тэй санал зөрөлдсөн гэх 4-5 зүйл заалтыг Хятадын Төрийн зөвлөл давхар хянаж засварлажээ.

Санал зөрөлдсөн гэх зүйл заалтуудыг уншиж байхад Хүрээнд хятад төлөөлөгчийн газар байгуулах (6 ба 8-р зүйл), Монголд хэдий хэмжээний хятад цэрэг суулгах (33-р зүйл) зэргээс гадна ноёдын эрх ямба, угсаа залгамжлалын асуудал, Жавзундамба хутагт болон лам нарын шашны статусыг хэрхэн тодорхойлох (15, 18, 22-р зүйл) гэх мэт заалтууд байсан. Харин монголчуудын амьдралтай шууд холбоотой эдийн засаг, төсөв санхүү (47, 53, 54-р зүйл), улсын худалдаа, уурхай ашиглалт (45, 46-р зүйл), хятад иргэд Монголд худалдаа, газар тариалан эрхлэх тухай (43, 44-р зүйл), хятад худалдаачдын мөнгө хүүлэлтийн (56, 57-р зүйл) талаар манай ноёд чимээгүй өнгөрчээ.

Мөн сонирхол татсан нэг баримт бол Богд хаант Монгол Улсын үед хаант Оросоос зээлсэн 5.1 сая рублийн үлдэгдэл өр 3.2 сая гаруй рублийг хэрхэн төлөх тухай тус гэрээний 55-р зүйлд тусгажээ. Эхний үед Халхын ноёдын хүсэлтээр энэ өрийг Хятадын Засгийн газраас шууд төлж барагдуулна гэж байсан боловч, Хятадын Сангийн яам энэ заалтыг эсэргүүцэж, тус яамны онцгой хадгаламжийн хүүгийн рублиэр хэсэгчилж төлнө гэсэн заалт оруулсан. Гэвч бодит амьдрал дээр энэ заалт огт хэрэгжээгүй билээ.

Түүнчлэн Чэн И-гийн 64 зүйлт гэрээний 60-р зүйлд

"1915 оны Хиагтийн Гурван улсын хэлэлцээр, Хятад-Оросын тунхаг бичиг, түүний хавсралт бичгийн зүйл заалтууд энэхүү гэрээний зүйл заалттай зөрчилдөж байвал цуцлагдана"

гэж заажээ.

Чэн И-гийн 64 зүйлт гэрээн дээр мяндагтан лам нарын эрх ямбыг хэрхэх тухай асуудал хөндөгдөхөд, Б.Цэрэндорж нар тус гэрээний 18-р зүйлд лам нарын эрх ямбыг хязгаарласан заалт оруулахыг Чэн И-гээс нууцаар хүссэнээс болж, Ерөнхий сайд, Дотоод хэргийн яамны сайд шанзав Г.Бадамдорж элдэв шалтаг зааж, тус гэрээг гацааж эхэлсэн. Шанзав Г.Бадамдорж нарын лам нарын фракцийн хувьд Автономитийн үед олж авсан эрх мэдлээ алдахгүйн тулд ийм үйлдэл гаргажээ.

Өмнөх Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн 1918 оны дундуур хагас жилийн чөлөө авч, нутаг хошуундаа сууж байгаад Нийслэл Хүрээнд ирээд 1919 оны 4-р сарын 20-ны өдөр гэнэт нас барсан. Түүний үхэлд лам нарын фракц холбоотой гэж үздэг (Дараах холбоос дээр дарж уншина уу ➨ https://cutt.ly/GyjIDLg)

Ингээд шанзав Г.Бадамдорж Ерөнхий сайд болж, бүх эрх мэдлийг башир аргаар гартаа авсан тул ноёд, тайж нар шанзав Г.Бадамдоржид дургүй байсан.

Ноёдын бүлэг Богд хаан энэ гэрээг эсэргүүцэх вий гэж болгоомжилж, засвар оруулсан гэрээг албан бусаар Бээжин явуулж, хариу хүлээхээр болсон. Харин Богд хаан 18-р зүйл заалтыг багахан өөрчлөх, лам нарыг харж хандах тухай 10 гаруй зүйл нэмэх юм бол автономитийг цуцлахад би дургүйцэхгүй гэж Чэн И-д дамжуулсан байна. Чэн И Б.Цэрэндоржийн хувийн хүсэлтийн дагуу гэрээний 18-р зүйлд засвар оруулснаас үүдэн лам нар автономитийг устгахыг эсэргүүцэж эхэлжээ.

1919 оны 10-р сарын 21-нд Чэн И-гээс Бээжинд явуулсан цахилгаан утсанд энэ талаар дэлгэрэнгүй тайлбарласан.

Иймэрхүү холион бантан болж байтал удалгүй генерал Сүй Шүжан Монголд ирсэн. Сүй Шүжан Чэн И-гийн санал болгосон 64 зүйлт гэрээг анхнаас нь шүүмжилж байсан хүмүүсийн нэг бөгөөд Чэн И-г хөөж явуулаад өөрийн бэлдсэн найман зүйлт гэрээг Халхын ноёд, лам нарт хүчээр тулгаж, автономитийг устгажээ.

Өмнөх
Содномын Дамдинбазар
Монгол Улсын Ерөнхий Сайд
1923 - 1928
Дараах
Анандын Амар