Шаравын Гунгаадорж
Харагдац
Шаравын Гунгаадорж | |
|---|---|
Ш.Гунгаадорж. 1990 он. | |
| Албан тушаал хашсан 1990 оны 3 сарын 21 – 1990 оны 9 сарын 11 | |
| Ерөнхийлөгч | Пунсалмаагийн Очирбат |
| Өмнөх | Думаагийн Содном |
| Дараах | Дашийн Бямбасүрэн |
| Албан тушаал хашсан 2000–2004 | |
| Сонгуулийн тойрог | 33-р тойрог, Сэлэнгэ аймаг |
| Хувийн мэдээлэл | |
| Төрсөн | 5 сарын 2, 1935 |
| Нам эвсэл | Монгол Ардын Нам (1959 оноос хойш) |
| Хүүхэд | 3 |
| Төгссөн сургууль | К.А.Тимирязевын нэрэмжит Академи |
| Гарын үсэг | |
Шаравын Гунгаадорж (1935 оны 5-р сарын 2-нд Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн) нь Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, академич, Хөдөлмөрийн баатар цолтон. Ш.Гунгаадорж нь 1990 оны 3-р сарын 21-нээс 9-р сарын 11 хүртэл Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан ба хөдөө аж ахуйн ухааны доктор, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн гишүүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Дорноговь аймгийн Иххэт суманд 1935 онд төрсөн.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]1958 онд ЗХУ-ын Москва хотын Тимирязевын нэрэмжит Академийг агрономич мэргэжилээр төгссөн. Гунгаадорж нь МАХН-д 1959 онд элссэн.
Ажил
[засварлах | кодоор засварлах]- 1968-1975 онд Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд
- 1975-1980 онд Завхан аймгийн Тэсийн тарилангийн аж ахуйд дарга, ХААЯ-нд хэлтсийн даргаар ажилласан
- 1980-1981 онд Сангийн аж ахуйн яамны нэгдүгээр орлогч сайд
- 1980-1986 онд Сэлэнгэ аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажилласан
- 1986-1987 онд ХААЯ-ны сайд
- 1987-1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайд
- 1990 оны 3-р сарын 21-нээс 9-р сарын 11 хүртэл БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн даргаар (одоогийн Ерөнхий сайдын алба) ажиллажээ
- 1990-1991 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх
- 1991-1997 онд БНАСАУ, Казахстан улсад элчин сайдаар суусан
- 1997 оноос Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч, "Агро" ХХК-ний захирал
- 2000-2004 онд Сэлэнгэ аймгаас Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон

Шагнал
[засварлах | кодоор засварлах]Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Ш.ГУНГААДОРЖ: Хөдөлмөрийн баатар болсон минь 50 гаруй жил ханилсан ханийн минь ач". ergelt.mn. 2021-12-27. Татаж авсан: 2026-08-10.
| Өмнөх Думаагийн Содном |
Монгол Улсын Ерөнхий Сайд 1990.03.21 - 1990.09.11 |
Дараах Дашийн Бямбасүрэн |