Жанлавын Наранцацралт
Жанлавын Наранцацралт | |
Монгол улсын ерөнхий сайд | |
---|---|
1998.12.09 — 1999.07.22 (7 сар) | |
Өмнөх | Цахиагийн Элбэгдорж |
Дараах | Ринчиннямын Амаржаргал |
Монгол | |
2000—2007 он (7 жил) | |
Нийслэлийн засаг дарга | |
1996—1998 он (2 жил) | |
Өмнөх | Цэрэндэмбэрэлийн Баасанжав |
Дараах | Миеэгомбын Энхболд |
Овог нэр | Жанлавын Наранцацралт |
Төрсөн | 1957 он Монгол Улс, Улаанбаатар |
Өнгөрсөн | 2007 оны 11 сарын 12 ( |
Улс | Монгол (БНМАУ → МУ) |
Нам эвсэл | Ардчилсан нам (2006 он хүртэл) Үндэсний шинэ нам (2006-2007) |
Сургууль | Беларусь Улсын Их Сургууль, Москвагийн Газар зохион байгуулалтын дээд сургууль, Монгол Улсын Их Сургууль |
Мэргэжил | улс төрч, эрх зүйч геодезийн инженер |
Жанлавын Наранцацралт (* 1957 оны 6 сарын 10-нд Улаанбаатарт[1]; † 2007 оны 11 сарын 12-нд Төв аймагт) нь Монголын улс төрч, Монгол Улсын 20 дахь ерөнхий сайд байв.
Тэрээр 1957 онд Улаанбаатар хотод төрсөн. 1976 онд Беларусийн Улсын Их Сургууль, 1981 онд Москва хотын Газар зохион байгуулалтын их сургууль, 1990 онд Монгол Улсын Их Сургууль төгссөн.
Тэрээр 1981-1989 онд ХААЯ-ны Газар зохион байгуулалтын институтэд инженер, ахлах инженер, ерөнхий мэргэжилтэн, 1989-1991 онд БОЯ-ны газрын бодлогын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, 1991-1996 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хот байгуулалт, төлөвлөлтийн газарт хэлтэс, албаны дарга, тус хотын Захирагчийн албанд ахлах мэргэжилтэн, 1996 онд Нийслэлийн газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албанд дарга, 1996-1998 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 1998-1999 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 1999-2000 онд МУИС-д багш, зөвлөх профессор, 2000, 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ. 2004-2006 онд Байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байв. 2006 оны нэгдүгээр сараас Барилга хот байгуулалтын сайдаар томилогдон ажиллаж байлаа.
Тэрээр 2006 онд Үндэсний Шинэ Намыг үүсгэн байгуулалцаж 2007 оноос даргаар нь ажиллаж байжээ. Наранцацралт Газар зохион байгуулагч-инженер, улс төр судлаач, нийгэм, эдийн засгийн газрын эрх зүйч мэргэжилтэй. Газар зүйн ухааны доктор. Монгол Улсын Их Сургуулийн зөвлөх профессор, Москвагийн Газар зохион байгуулалтын их сургуулийн хүндэт профессор.
2007 оны 11 сарын 12-ны өдөр Дундговь аймагт болсон хуралд оролцоод буцаж явах замдаа автомашины ослоор нас барсан.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]Өмнөх Цахиагийн Элбэгдорж |
Монгол Улсын Ерөнхий Сайд 1998-1999 |
Дараах Ням-Осорын Туяа үүрэг гүйцэтгэгч |
- Монгол Улсын Ерөнхий Сайд
- Монголын барилга хот байгуулалтын сайд
- Монгол Улсын Их Хурлын гишүүн
- Монголын Ардчилсан Намын гишүүн
- Улаанбаатарын засаг дарга
- Инженер
- Улс төр судлаач
- Монгол Улсын Их Сургуулийн багш
- Москвагийн их сургуулийн хүндэт профессор
- Беларусийн их сургуулийн төгсөгч
- Монгол Улсын Их Сургуулийн төгсөгч
- Оросын их сургуулийн төгсөгч
- Улаанбаатарын хүн
- Монголчууд
- 1957 онд төрсөн
- 2007 онд өнгөрсөн