Jump to content

Норовын Алтанхуяг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Норовын Алтанхуяг
Н.Алтанхуяг
Монгол Улсын Ерөнхий сайд
Албан тушаал хашсан
2012 оны 8 сарын 9  2014 оны 11 сарын 5
ЕрөнхийлөгчЦахиагийн Элбэгдорж
ОрлогчДэндэвийн Тэрбишдагва
ӨмнөхСүхбаатарын Батболд
ДараахЧимэдийн Сайханбилэг
Улсын Их Хурлын гишүүн
Албан тушаалаа авсан
2024
Албан тушаал хашсан
2020–2024
Албан тушаал хашсан
2012–2016
Албан тушаал хашсан
2008–2012
Албан тушаал хашсан
1996–2000
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд
Албан тушаал хашсан
2008–2012
Ерөнхий сайдСанжийн Баяр
Монгол Улсын Сангийн сайд
Албан тушаал хашсан
2004 оны 9 сарын 28  2006 оны 1 сарын 28
Ерөнхий сайдЦахиагийн Элбэгдорж
ӨмнөхЧүлтэмийн Улаан
ДараахНадмидын Баяртсайхан
Монгол Улсын Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
Албан тушаал хашсан
1998 оны 4 сарын 30  1999 оны 1 сарын 6
ӨмнөхЛувсанбалдангийн Нямсамбуу
ДараахЧойнзонгийн Содномцэрэн
Ардчилсан Намын дарга
Албан тушаал хашсан
2008–2014
ӨмнөхЦахиагийн Элбэгдорж
ДараахЗандаахүүгийн Энхболд
Хувийн мэдээлэл
Төрсөн (1958-01-20) 1 сарын 20, 1958 (68 настай)
Улс төрийн намАрдчилсан Нам
Эхнэр, НөхөрАнхны эхнэр Ганчимэг
удаах эхнэр Х. Сэлэнгэ
Хүүхэд1 хүү, 6 охинтой
Төгссөн сургуульМонгол Улсын Их Сургууль
МэргэжилФизикч

Норовын Алтанхуяг нь Монгол Улсын улс төрч, тус улсын 27 дахь ерөнхий сайд юм. 1958 оны 1 сарын 20-нд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Монгол Улсын Их Сургуулийг физикч мэргэжлээр төгсөж, тэндээ багшилж байгаад 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, 1998 онд Монгол Улсын Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрийн сайдаар томилогдон ажилласан. 2004 онд Эвслийн засгийн газрын Сангийн сайдаар томилогдон ажилласан бол 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2008-2012 онд Монгол Улсын тэргүүн шадар сайдаар ажиллажээ. 2008 онд Ардчилсан Намын 5 дахь даргаар томилогдсон.

2009 оны 10 сарын 28-нд ерөнхий сайд С. Баяр өвчний улмаас үүрэгт ажлаа хүлээлгэн өгсний дараа ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр 1 хоног ажилласан.[1].

2012 оны Улсын Их Хурлын сонгуульд түүний удирдсан Ардчилсан Нам амжилттай оролцож, хамгийн олон суудал авснаар тэрээр 8 сарын 9-нд ерөнхий сайдаар томилогдож Шинэчлэлийн засгийн газрыг байгуулан ажилласан. 2014 оны 11-р сарын 5-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар Н. Алтанхуягийг үүрэгт ажлаас нь огцруулсан.

  1. Badrakh (28 October 2009). "Parliament approves resignation of S.Bayar". BusinessMongolia.com. Эх хувилбараас архивласан: 31 Аравдугаар сар 2009. Татаж авсан: 31 October 2009.
Өмнөх
Батболд
Монгол Улсын Ерөнхий Сайд
2012-2014
Дараах
Сайханбилэг