Надмидын Баяртсайхан

Надмидын Баяртсайхан-1962 онд Улаанбаатар хотод төрсөн -Монгол Улсын Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1978-1982 онд Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1989-1992 онд Москва хотод Төрийн удирдлагын академийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн. Монгол орны хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх нь сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан.

2001 онд Олон улсын валютын санд санхүүгийн чиглэлээр, 2005 онд Шинэ Зеландад төсвийн чиглэлээр 2009-2010 онд АНУ-д менежментийн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлж байсан. Профессор цолтой.

Ажилласан байдал[засварлах | кодоор засварлах]

1982-1989 онд намын дээд сургуульд багш.

1992-2008 онд Улсын Их Хурлын гишүүн.

1993-1995 онд Улсын Их Хурлын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга

2000-2004 онд Төсвийн байнгын хорооны дарга,

2002-2014 онд Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч.

2006-2008 онд Монгол Улсын Сангийн сайд, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан.

2016 оны 8-р сараас 2019 онд Монголбанкны Ерөнхийлөгч.


Англи, орос хэлний мэдлэгтэй.