Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | |
---|---|
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд | |
Албан тушаал хашсан 2016 оны 7 сарын 23 – 2017 оны 10 сарын 19 | |
Өмнөх | Дамбийн Дорлигжав (Хууль зүйн сайд) |
Дараах | Нямаагийн Энхболд |
Монгол Улсын Их Хурлын гишүүн | |
Албан тушаалаа авсан 2004 он | |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1964 оны 6 сарын 7 |
Улс төрийн нам | Монгол Ардын Нам |
Алма матер | Цэргийн дээд сургууль Хууль зүйн ухааны доктор |
Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нь Монгол улсын улс төрч, тамирчин.
1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль,1990 онд Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
1983-2010 онд Биеийн тамир спортын "Хүч" нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, дарга, 1999-2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан.
Б.Бат-Эрдэнэ 2004 оноос хойш 4 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв.
1989 онд Монгол Улсын гавъяат тамирчин, 1990 онд Монгол Улсын дархан аварга, 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль, 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнагдсан. 2012 онд Байгаль орчны тэргүүний ажилтан болсон. Орос, англи хэлтэй.
Улс төрд
[засварлах | кодоор засварлах]2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2009 - 2010 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд.
Тэрбээр байгаль орчныг хамгаалах, хариуцлагагүй уул уурхайн эсрэг УИХ дээр идэвхтэй ажилладаг улс төрч. Өөрийн сонгогдсон нутагт ашигт малтмалын лиценз өгүүлээгүй гишүүн юм. 2013 онд Монгол Ардын Намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн боловч ялж чадаагүй.
Тамирчны замнал
[засварлах | кодоор засварлах]Төрсөн өдөр | 1964 оны 6 сарын 7 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Төрсөн газар | Монгол улсын Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Алдар цол | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Төрийн цол | МУ-ын хөдөлмөрийн баатар МУ-ын гавъяат тамирчин болсон байдаг юм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Бөхийн цол | дархан аварга | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Цол ахисан он жил | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Дархан аварга | 1990 — мөнхөрсөн | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Даян аварга | 1990 — хэдэн хоног | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Улсын аварга | 1989 — нэг жил | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Улсын арслан | 1988 — нэг жил | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Улсын заан | 1986 — хоёр жил | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Улсын начин | 1985 — нэг жил | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Улсын наадмын барилдааны амжилт | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Түрүүлсэн | 11 (1988, 1989, 1990, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Үзүүрлэсэн | 1 (2001) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Шөвгөрсөн | 22 (1985–2006 онд завсаргүй) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
МНТ-750 жилийн даншиг наадам | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Түрүүлсэн | 1 (1990) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Шөвгөрсөн | 1 (1990) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Цагаан сарын барилдааны амжилт | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Түрүүлсэн | 13 (1988–1998,2000, 2006) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Үзүүрлэсэн | 1 (1999) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Бусад бөх барилдааны амжилт | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Улс орон | Монгол (БНМАУ → МУ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2006 оны байдлаар мэдээлэв. |
- 1989 онд Монгол Улсын гавъяат тамирчин
- 1990 онд Монгол Улсын дархан аварга
- 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медал
- 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
- 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
- 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
- 2012 онд Байгаль орчны тэргүүний ажилтан
Үндэсний бөх
[засварлах | кодоор засварлах]- 1985 онд 5 давж улсын начин
- 1986 онд 7 давж улсын заан
- 1987 онд 7 давсан
- 1988 онд 9 давж түрүүлэн улсын арслан
- 1989 онд 9 давж түрүүлэн улсын аварга
- 1990 онд 9 давж түрүүлэн даян аварга болсон.
- Мөн онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт 10 давж түрүүлэн дархан аварга болсон
- 1991 онд 7 давсан
- 1992 онд 9 давж түрүүлсэн
- 1993 онд 9 давж түрүүлсэн
- 1994 онд 10 давж түрүүлсэн
- 1995 онд 9 давж түрүүлсэн
- 1996 онд 9 давж түрүүлсэн
- 1997 онд 9 давж түрүүлсэн
- 1998 онд 9 давж түрүүлсэн
- 1999 онд 9 давж түрүүлсэн
- 2000 онд 7 давж дөрөвт үлдсэн
- 2001 онд 9 давж үзүүрлэсэн
- 2002 онд 7 давсан
- 2003 онд 7 давсан
- 2004 онд 6 давсан
- 2005 онд 6 давж шөвгөрчээ
- 2006 онд 8 давж дөрөвт үлдсэн
- Ингээд нийтдээ улсын баяр наадамд 186 давсан ба 12 удаа (11 жилд) түрүүлсэн.
Жүдо
[засварлах | кодоор засварлах]Азийн наадмаас 1 мөнгө (1990 Бээжин, БНХАУ - +95кг), 3 хүрэл (1990 - үнэмлэхүй; 1994 Хирошима, Япон - +95кг, үнэмлэхүй) медаль хүртэж байв. Улсын 12 удаагийн аварга
Самбо
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн 4 удаагийн аварга (1985,1986,1988, 1989), 2 мөнгөн медальт (1991, 1998). Залуучуудын дэлхийн аварга (1984)
Сонирхогчдын сүмо
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн аварга (1993), Азийн аварга (1995). Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн.
Үндэсний бөхийн амжилт
[засварлах | кодоор засварлах]Жил | Түвшин | Бөхийн тоо | Цол | Давсан тоо | Авсан цол/чимэг | Тэмдэглэл |
---|---|---|---|---|---|---|
2006 | Улс | 1024 | Улсын Дархан Аварга | 8 | ||
2005 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 6 | ||
2004 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 6 | ||
2003 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 7 | ||
2002 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 7 | ||
2001 | Улс | 1024 | Улсын Дархан Аварга | 9 | ||
2000 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 7 | ||
1999 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 9 | ||
1998 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 9 | ||
1997 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 9 | ||
1996 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 9 | ||
1995 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 9 | ||
1994 | Улс | 768 | Улсын Дархан Аварга | 10 | ||
1993 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 9 | ||
1992 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 9 | ||
1991 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 7 | Өнөд Баясгалант | |
1990 | Улс | 512 | Улсын Аварга | 9 | Улсын Дархан Аварга | |
1989 | Улс | 512 | Улсын Арслан | 9 | Улсын Аварга | |
1988 | Улс | 512 | Улсын Заан | 9 | Улсын Арслан | |
1987 | Улс | 512 | Улсын Заан | 7 | ||
1986 | Улс | 512 | Улсын Начин | 7 | Улсын Заан | |
1985 | Улс | 512 | Аймгийн Арслан | 5 | Улсын Начин |
|
Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан |
Цахим хуудас
[засварлах | кодоор засварлах]
- ↑ "Бадмаанямбуугийн Бат-Эрдэний амжилт". Дэвжээ.мн - Үндэсний бөхийн мэдээллийн сан.