Санжийн Батаа
Jump to navigation
Jump to search
Санжийн Батаа | |
---|---|
Төр. он | 1915 он |
Тө. газар | Монгол улсын Төв аймгийн Баяндэлгэр сум |
Нас бар. |
1982 оны 8 сарын 10 (67 насалсан) |
Үндэстэн | Монгол үндэстэн |
Иргэн |
![]() |
Ажил | цэргийн зүтгэлтэн |
Санжийн Батаа БНМАУ-ын Хурандаа Генерал.
- 1936 онд цэргийн албанд татагдсан
- 1943-45 онд Цэрэг, улс төрийн академийг төгссөн.
МАХЦ-ийн Улс төрийн газарт хэлтсийн дарга, орлогч дарга улмаар
- 1950 онд БХЯ-ны орлогч сайд бөгөөд Улс төрийн газрын дарга болжээ
- 1952 онд Улсыг Батлан хамгаалах яамны сайд
- 1956 онд уг яамыг татан буулгаж, Цэрэг ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамыг шинээр байгуулахад, тус яамны 1-р орлогч сайд, Монгол ардын цэргийн командлагчаар томилогдсон
- 1956 оноос Найрамдал ба гадаадтай соёлоор харилцах Монголын хорооны дарга
- 1960 оноос Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны даргаар ажиллаж байсан.
Тэрээр намын ажилд шилжин
- 1962 оноос Төв хороонд тасгийн дарга
- 1966 онд захиргааны хэлтсийн эрхлэгч болж, СнЗ-ийн дарга Ю.Цэдэнбалын шуурхай хяналтын туслахыг хавсарч байв.
- 1963 оноос насан эцэстлээ АИХ-ын Тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллахдаа 1966-69 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн орлогч даргын албыг хашиж байв.