Сономын Лувсангомбо

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Сономын Лувсангомбо
Төр. он 1924 он
Тө. газар Монгол улсын Дорноговь аймгийн Хатанбулаг сум
Үндэстэн Монгол үндэстэн
Иргэн Flag of Mongolia.svg Монгол
Ажил Инженер

Сономын Лувсангомбо - Хурандаа Генерал.

Намтар[засварлах | edit source]

  • 1944-1954 онд ЗХУ-д цэргийн дунд, артиллерийн инженерийн академид суралцсан. Цэргийн болон барилгын инженерийн мэргэжилтэй.
  • 1954-1956 онд Цэргийн сургуульд багш, ангийн орлогч,
  • 1956-1982 онд Улсын барилгын байгууллагад инженер, трестийн дарга, Улсын барилгын яамны орлогч сайд, Улаанбаатар хотын дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга,
  • 1982-1984 онд НАХЯ-ны сайдаар ажиллаж байсан бөгөөд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн байв.

Шагнал[засварлах | edit source]

  • Сүхбаатарын гавъяаны одон
  • Алтан гадас одон
  • Байлдааны гавъяаны одон
  • Цэргийн гавъяаны одон
  • бусад медалиудаар шагнагдсан.