Жамсрангийн Ёндон
Жамсрангийн Ёндон | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | цэргийн зүтгэлтэн |
Жамсрангийн Ёндон (1923 оны 3-р сарын 18-нд Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн -1996 онд Улаанбаатар хотод нас барсан ) - Хурандаа Генерал. Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин, БНМАУ-ын БХЯ-ны сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Цэргийн Ерөнхий дээд сургуулийн захирал, Хүндэт харуулын анхны дарга байсан.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]Багадаа хүрээ хийдэд шавилан сууж дараа нь Цэргийн ерөнхий сургууль, ЗХУ-д Буудлага тактикийн дээд курс, Фрунзийн нэрэмжит Ерөнхий цэргийн академи, ЗХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи зэргийг дүүргэсэн байна.
Намтар
[засварлах | кодоор засварлах]- 1955 онд Хүндэт харуулын тусгай ротын анхны даргаар хошууч Ж.Ёндон томилогдож байжээ.
- 1971-1974 онд БНМАУ-ын Зэвсэгт хүчний Жажин штабын дарга,
- Цэргийн ерөнхий дээд сургуулийн захирал,
- 1980-1982 онд БНМАУ-ын БХЯ-ны орлогч сайд,
- 1982-1989 онд БХЯ-ны сайдаар ажиллаж байсан.
Хурандаа генерал Ж.Ёндонг цэргийн үе үеийнхэн эрхэмлэн хүндэтгэдэг бөгөөд 1955 онд Монгол Улсад Хүндэт харуулын тусгай ротыг байгуулахад анхны захирагчаар нь томилогдож, ард олноо “Рапорт Ёндон” хэмээн алдаршсан юм.
Дурсгал, шагнал
[засварлах | кодоор засварлах]Түүний бүтээлч хөдөлмөрийг үнэлж, төр засгаас Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Цэргийн гавъяаны улаан тугийн одон, Цэргийн гавъяаны одонгоор тус бүр гурван удаа, Алтан гадас одон, ойн медалиудаар шагнажээ.
Мөн ЗХУ-ын "Улаан тугийн одон", "Октябрийн хувьсгалын одон" болон гадаадын олон орны одон медалиудаар шагнагдсан юм.
2021 онд Сүхбаатар аймгийн Баруун Урт хотноо Хурандаа генерал Ж.Ёндонгийн дурсгалд "Соёмбо цогцолбор"-ыг босгосон.
“Жагсаалч Ж.Ёндон сан” ТББ-ын тэргүүн нь охин Ёндонгийн Наранцэцэг ажиллулж байна.
"Хурандаа генерал Жамсрангийн Ёндон" номыг хүүхдүүд нь хэвлүүлэн гаргасан.