Jump to content

Содномбалжирын Бүдрагчаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Содномбалжирын Бүдрагчаа (1933 онд Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт Үзүүрийн Оточ гэдэг газар төрсөн-1998 онд нас барсан) Монгол Улсын төрийн зүтгэлтэн, хуульч, хошууч генерал. Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга.

1940-1947 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын  бага, дунд сургуульд сурч төгссөн. 1948-1953 онд аймаг, сумын бага сургуулийн багш.

1953-1956 онд Завхан аймгийн АДХГЗ-ны Гэгээрлийн хэлтэст кабинетийн эрхлэгч, байцаагч, аймгийн прокурорт хэсгийн прокурор, мөрдөн байцаагч,

1956-1958 онд Улаанбаатар хотын Хууль цаазны дунд сургуульд сурсан.

1958-1961 онд Марксизм-ленинизмын оройн Их Сургууль,

1958-1961 онд Улсын прокурорын туслах,

1961-1965 онд ЗХУ-ын Эрхүү хотын их сургуулийн хуулийн  ангийг  төгссөн. Багш, хуульч , түүхч мэргэжилтэй.

1965-1969 онд Улаанбаатар хотын прокурор , Улсын Прокурорын 1-р орлогч,

1969-1979 онд НАХЯ-ны 1-р орлогч сайд, Улсын Цагдан Сэргийлэх Ерөнхий газрын дарга, 1971 онд Монголын цагдаагийн анхны генерал цолтон болж байсан.

1979-1988 онд Улсын Прокурорын 1 дүгээр орлогч, БНМАУ-ын Прокурор,

1988-1990 онд НАХЯ-ны 1-р орлогч сайд Улсын Цагдан Сэргийлэх Ерөнхий газрын дарга ,

1992-1997 онд Мөрдөн байцаах газрын зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын хуулийн бодлогын зөвлөхөөр тус тус ажилласан.

С.Будрагчаад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 220 дугаар тогтоолоор " Хошууч генерал " цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон , Байлдааны гавьяаны одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт болон ойн медалиудаар шагнаж , 1983 онд " Терийн хууль цаазны жинхэнэ зөвлөх " цолыг олгожээ.

С.Будрагчаа нь БНМАУ-ын АИХ-ыг сонгох 8,9,10,11 дэх удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байжээ.