Jump to content

Жүгдэрдэмидийн Гүррагчаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жүгдэрдэмидийн Гүррагчаа
Гүррагчаа 2011 онд
Батлан хамгаалах сайд
Албан тушаал хашсан
2000–2004
ЕрөнхийлөгчНацагийн Багабанди
Ерөнхий СайдНамбарын Энхбаяр
Улсын их хурлын гишүүн
Албан тушаал хашсан
2004–2008
ЕрөнхийлөгчНацагийн Багабанди
Намбарын Энхбаяр
Ерөнхий СайдЦахиагийн Элбэгдорж
Миеэгомбын Энхболд
Санжийн Баяр
Хувийн мэдээлэл
Төрсөн1947 оны 12 сарын 15 (1947-12-15) (78 настай)
Гурванбулаг, Булган, Монгол
Алма матерЖуковын нэрэмжит Агаарын цэргийн академи
МэргэжилАгаар сансрын инженер/Нисэхийн инженер
ШагналЗХУ-ын Баатар БНМАУ-ын Баатар
Лениний одон Сүхбаатарын одон Сүхбаатарын одон
Цэргийн алба
Харьяалал Монгол
СалбарFlag of the Монгол Улсын Зэвсэгт Хүчний Агаарын цэрэг Монгол Улсын Зэвсэгт Хүчний Агаарын цэрэг
Алба хаасан жил1966–?
Цол Хошууч генерал
ХарьяалалМонгол
Сансрын карьер
Интеркосмос сансрын нисгэгч
Сансар дахь хугацаа
7ө 20ц 42м
Сонголт1978 оны Интеркосмос бүлэг
Сансрын нислэгСоюз-39
Нислэгийн тэмдэг

Жүгдэрдэмидийн Гүррагчаа (1947 оны 12 сарын 5-нд Булган аймгийн , Гурванбулаг сум) нь Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал хүн юм.

Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд Жүгдэрдэмидийн том хүү болон төржээ.

Сансарт ниссэн нь

Ж.Гүррагчаа 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд Зөвлөлт Холбоот Улсын Фрунзе хотын нисэхийн дамжаанд нисэх онгоцны радиоэлектрон төхөөрөмжийн 8796 механикч мэргэжилтэй болж, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. 1978 оноос тэрээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх Сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед тэрээр ардын армийн ахмад цолтой байв.

1981 оны 3 сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм.

Улс төрд

Тэрээр 2000 - 2004 онд Н.Энхбаярын толгойлсон засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаад 2004 онд УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт нэр дэвшин өрсөлдөж сонгогдоод УИХ-ын гишүүнээр ажиллаж байв.

Шагнал

Тэрээр сансарт ниссэнийхээ дараа Зөвлөлт Холбоот Улсын баатар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар цолоор шагнагдаж байжээ. Тэрбээр Монгол хүн сансарт ниссэн 40 жилийн ойн баярын өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал болох Чингис хаан одонгоор шагнуулжээ.[1]

Эшлэл

  1. dnn.mn: Монгол Улсын Баатар, сансрын нисгэгч Ж. Гүррагчааг төрийн тэргүүн зэргийн одон Чингис хаан одонгоор шагналаа. (Memento 22. Гуравдугаар сар 2021 цахим архивт), нийтлэгдсэн 2021 оны гуравдугаар сарын 22, хандсан 2021 оны гуравдугаар сарын 22
 Commons: Жүгдэрдэмидийн Гүррагчаа – Викимедиа зураг, бичлэг, дууны сан