Батын Дорж
Батын Дорж | |
---|---|
![]() | |
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | ![]() |
Мэргэжил | цэргийн зүтгэлтэн |
Батын Дорж (* 1914 оны 9 сарын 17, Завхан аймгийн Алдархаан сум; † 1982 оны 7 сарын 23) нь БНМАУ-ын Улсын баатар, анхны Армийн Генерал (1971 онд), цэргийн зүтгэлтэн, улс төрч, Элчин сайд зэргийн нэр хүндтэй ажлыг нэр төртэйгээр биелүүлж явсан хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]- 1929-33 онд сумын зарлага, галч, хамтралын тариачин, агтны дарга,
- 1935-36 онд Ардын хувьсгалт цэргийн морин сургуульд сурагч, салааны орлогч,
- 1936-37 онд дунд даргын курст сонсогч, салааны дарга,
- 1938-40 онд мөн дивизийн 1-р хорооны 2-р сумангийн дарга, 1-р морьт дивизийн дарга бөгөөд УБ хотын гарнизоны дарга,
- 1940-48 онд Хилийн ба Дотоодын Цэргийн ХЭГ-ын дарга, ДЯЯ-ны цэргийн хэргийг эрхэлсэн орлогч сайд,
- 1948-52 онд ЗХУ-ын Фрунзийн академи, Жанжин штабын цэргийн академийн дээд курст сурч төгссөн.
- 1952-56 онд Чойбалсан дахь морьт бригадын дарга, Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн, “Совмонгол металл” нийгэмлэгийн ерөнхий захиргааны орлогч,
- 1956-59 онд ЦНАХХЭГ-ын сайд,
- 1959-61 онд НАХЯ-ны сайд,
- 1961-68 онд БНАСАУ-д, БНАГУ-д, ХБНСЮУ-д БНМАУ-аас суусан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд,
- 1968-69 онд НАХЯ-ны орлогч сайд бөгөөд Хилийн ба Дотоодын Цэргийн ХЭГ-ын дарга,
- 1970 онд К.Е Ворошиловын нэрэмжит ЗХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийн дээд курс төгссөн,
- 1969-78 онд БХЯ-ны сайд,
- 1978-82 онд ХТАЗХ-ны даргаар ажиллажээ.
Засгийн газрын шийдвэрээр 1940-1948 он хүртэл баруун хязгаарыг тохинуулах тусгай группийн командлагчаар томилогдон, улсын хил цөмөрсөн Гоминдан, Османы дээрэмчдийг устгах, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтайн иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах, хилийн чанадад тусгай ажиллагаа зохион байгуулах үүргийг амжилттай биелүүлжээ.
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]БНМАУ-ын
[засварлах | кодоор засварлах]- АИХТ-ийн 1974 оны 253 дугаар зарлигаар Улсын баатар цол
- Сүхбаатарын одон 2 удаа
- Байлдааны гавьяаны улаан тугийн одон 2 удаа
- Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
- Алтангадас одон 2 удаа
- Хүндэт хилчин
- Байлдааны ба ойн медалиуд,
Гадаад Орны
[засварлах | кодоор засварлах]- ЗХУ-ын Лениний одон
- ЗХУ-ын Улаан Тугийн одон
- ЗХУ-ын Эх орны дайны 2-р одон
- БНБАУ-ын Улаан тугийн одон
- Югославын улаан тугийн
- БНАСЧУ-ын улаан таван хошуу одон болон бусад медалиудаар шагнагджээ.
БНМАУ-ын Ардын Армийн цол
[засварлах | кодоор засварлах]Б.Доржид БНМАУ-ын ЦЯЯ-ны сайд бөгөөд Бүх цэргийн жанжны тушаалаар 1940 онд дивиз командлан захирагч, 1942 онд корпус командлан захирагч цол, БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Хошууч генерал 1956 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Дэслэгч генерал, 1969 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 228 дугаар тогтоолоор Хурандаа генерал, 1971 оны 3-дугаар сарын 9-ний өдрийн 68 дугаар тогтоолоор армийн генерал цолоор тус тус шагнуулжээ.
Сонгуульт ажил
[засварлах | кодоор засварлах]- АИХ-ын депутатаар 6
- МАХН-ын ТХ-ны гишүүнээр 7 удаа сонгогдсон.
Дурсгал
[засварлах | кодоор засварлах]1982 оны 260-р зарлигаар хилийн 0130-р ангийг түүний нэрэмжит болгожээ.
Хөшөөг нь төрсөн нутаг Завхан аймгийн Алдархаан сум, Завхан аймгийн Улиастай хот, Ховд аймгийн Үенч суманд тус тус босгосон.
- БНМАУ-ын баатар
- БНМАУ-ын батлан хамгаалахын сайд
- БНМАУ-ын нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд
- БНМАУ-ын зэвсэгт хүчний хүн
- Халхын голын дайны хүн
- Зүүн Герман дахь Монголын элчин сайд
- Умард Солонгос дахь Монголын элчин сайд
- Югослав дахь Монголын элчин сайд
- Монгол Ардын Намын гишүүн
- Монголын улс төрч
- Монголын армийн генерал
- Монголын генерал
- Монголын цэргийн зүтгэлтэн
- Монголын тагнуулч
- ЗХУ-ын жанжин штабын цэргийн академийн төгсөгч
- Фрунзегийн нэрэмжит цэргийн академийн төгсөгч
- БНМАУ-ын байлдааны гавьяаны улаан тугийн одон шагналтан
- БНМАУ-ын хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон шагналтан
- Алтан гадас одон шагналтан
- Хүндэт хилчин шагналтан
- ЗХУ-ын Эх орны дайны 2-р зэргийн одон шагналтан
- Лениний одон шагналтан
- ЗХУ-ын Улаан тугийн одон шагналтан
- Югославын хөдөлмөрийн гавьяаны одон шагналтан
- Чехословакийн улаан тугийн одон шагналтан
- Сүхбаатарын одон шагналтан
- Алдархааны хүн
- Монголчууд
- 1914 онд төрсөн
- 1982 онд өнгөрсөн