Jump to content

Дашбалбарын Базарсад

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дашбалбарын Базарсад
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилцэргийн зүтгэлтэн

Дашбалбарын Базарсад - Монгол төрийн зүтгэлтэн, доктор, профессор, Хошууч Генерал.

1951 онд Дорнод аймгийн Баян-Уул суманд төрж,

  • 1968 онд Чойбалсан хотын 1-р 10 жилийн сургууль
  • 1973 онд ЗХУ-ын Москва хотод Хилийн командын дээд сургууль
  • 1984 онд Фрунзын нэрэмжит цэргийн академи
  • 1990 онд Жанжин штабын академи
  • 2002 онд Улаанбаатар хотод Хуулийн дээд сургуулийг тус тус төгсч команд штаб, оператив тактик, стратегич, хуульч мэргэжил эзэмшжээ.

Тэрээр ажил хөдөлмөрийн гараагаа

  • 1973 онд ХЦ-ийн 0132-р ангиас эхэлж хилийн албаны офицер, штабын дарга, Хилийн ба дотоодын штабын орлогч, 1-р орлогч, 2-р хэлтсийн дарга
  • 1990 оноос УАБХЕГ-ын Хилийн цэргийн штабын дарга
  • 1996 оноос БХ-ын сайдын зөвлөх, Цэргийн их сургуулийн захирал
  • 1997 оноос ХЦУГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч,
  • 2004 оноос Онцгой байдал болон мэргэжлийн хяналт эрхэлсэн сайдын зөвлөх,
  • 2008 оноос дипломат албанд шилжиж ОХУ-ын Тува улс дахь Ерөнхий консулаар ажиллаж байв.

1992, 2000 онуудад Монгол улсын их хурлын гишүүнээр хоёр удаа сонгогдон, Тусгай хяналтын дэд хорооны даргаар ажиллаж, Монгол улсад ардчилсан парламентат ёсыг бэхжүүлэх, хууль тогтоох байгууллагыг хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажилласан төрийн түшээ юм.

Тэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа Хилийн тухай хуулийг санаачлан батлуулж, хилчдийн ажиллаж амьдрах эрхзүйн орчинг бүрдүүлэхэд оюун ухаан, мэдлэг чадвараа зориулсан гавьяатай юм.

Тэрээр “Цэрэг улс төрийн байдал хурцадсан үед Монгол улсын хилийг хамгаалах нь” сэдвээр Цэргийн ухааны доктор цол хүртэж, хил хамгаалах урлагийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан, жинхэнэ мэргэшсэн хилчин байлаа.

  • Монгол улсын Хошууч Генерал
  • НҮБ-ын зөвлөх эрхтэй Олон улсын мэдээлэлжүүлэлтийн академийн жинхэнэ гишүүн

Улс эх орныхоо төлөө гаргасан түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж,

  • “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”,
  • “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”,
  • “Алтан гадас” одон, ойн медалиуд,
  • “Хүндэт хилчин” болон яам, тусгай газруудын хүндэт цол тэмдгээр тус тус шагнасны дээр ОХУ-ын ойн медалиудаар шагнуулж байжээ.

Хилийн 0132 дугаар ангийн Хавиргын застав (Дорнод аймгийн ИТХ-ын 2013.12.04) -ыг түүний нэрэмжит болгожээ.