Сандивын Равдан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Сандивын Равдан
Төр. он 1907 он 5-р сарын 21
Тө. газар Монгол улсын Дорнод аймгийн Чойбалсан сум
Нас бар. 1972 оны 5 сарын 14
      (65 насалсан)
Үндэстэн Монгол үндэстэн
Иргэн Flag of Mongolia.svg Монгол
Ажил Төр, нийгэм, цэргийн зүтгэлтэн
Эхнэр Жүрмэдийн Цэнд
Хүүхэд Равдангийн Онон, Равдангийн Батаа, Равдангийн Лутаа, Равдангийн Оюун, Р.Болд

Хурандаа генерал Сандивын Равдан 1907 онд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт Хэрлэн цагаан талбай гэдэг газар мэндэлсэн.

Сургууль[засварлах | edit source]

1924-1928 онд ЗСБНХУ-ын Ленинград хотод А.С.Енукидзегийн нэрэмжит Дорно дахины амьд хэлний дээд сургууль, Дорно дахины дээд сургууль, 1941-1942 онд ЗСБНХУ-ын Москва, Белебей хотод В.И.Лениний нэрэмжит Цэргийн улс төрийн академи, 1970 онд Москвагийн мужийн Новогорск хотод ЗСБНХУ-ын Иргэний хамгаалалтын Офицерын дээд төв курст суралцаж төгссөн.

Ажил[засварлах | edit source]

С.Равдан 1923-1924 онд Ачит вангийн хошууны тамгын газар бичээч, 1924 онд МХЗЭ-ийн Төв хороонд бичээч, МАХН-ын Төв Хороонд бичээч, 1928-1930 онд Аж ахуйн яаманд зааварлагч, хэвлэх үйлдвэрт хэвлэгчээр ажиллаж байгаад 1930 онд цэргийн албанд татагдаж, 1930-1931 онд МАХЦ-ийн Бяруутын 18-р хороо, Тээврийн хороонд цэрэг, тасгийн дарга, салааны туслах, 1931-1932 онд Цэргийн клубт номын сангийн эрхлэгч, 1932-1937 онд ЦЕС-ийн пулеметын сумангийн улс төрийн орлогч, улс төрийн ангийн комиссар, 1937-1938 онд ЦЯЯ-ны IV газарт тасгийн дарга, Баянтүмэн дахь МАХЦ-ийн II морьт корпусын гадаад тагнуулын ангийн дарга, 1938-1939 онд “Улаан од” сонины эрхлэгчийн орлогч, 1939 оны 05-10 сард “Эх Орны төлөө” фронтын сонины эрхлэгч, 1939-1941, 1942-1943 онд МАХЦ-ийн Улс төрийн газрын суртлын хэлтсийн дарга, 1943-1945 онд МАХЦ-ийн Улс төрийн газрын даргын орлогч, 1945-1950 онд МАХЦ-ийн Улс төрийн газрын дарга, 1950-1952 онд БНМАУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, 1952-1955 онд БНМАУ-аас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, 1955-1956 онд БНМАУ-ын ГЯЯ-ны сайдыг хамаарагч, 1956-1959 онд БНМАУ-аас БНЧСУ, БНБАУ, БНААУ, БНРАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, 1959-1960 онд АЦХЭЯ-ны сайдын орлогч бөгөөд АЦТСДН-ийн Төв зөвлөлийн дарга, 1960-1962 онд АЦХЭЯ-ны сайдын орлогч бөгөөд Улс төрийн газрын дарга, 1962-1970 онд АЦХЭЯ-ны сайдын орлогч бөгөөд БХХН-ийн Төв зөвлөлийн дарга, 1970-1972 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн харъяа Улсын ирганий хамгаалалтын газрын даргаар ажиллаж байв.

С.Равданд БНМАУ-ын ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжны тушаалаар 1943 оны 7-р сард бригадын комиссар цол, 1943 оны 12 сарын 31-нд бригад командлан захирагч цол, БНМАУ-ын Ардын СнЗ-ийн 1944 оны 4-р сарын 28-ны өдрийн 52 тоот тогтоолоор хошууч генерал, 1967 оны 7-р сарын 14-ний өдрийн 206 тоот тогтоолоор дэслэгч генерал, 1971 оны 3-р сарын 9-ний өдрийн 68 тоот тогтоолоор хурандаа генерал цол, БНМАУ-ын Их хурлын Тэргүүлэгчдийн 1952 оны 2-р сарын 26-ны өдрийн 9-р зарлигаар БНМАУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд цол олгожээ.

С.Равдан 1932 онд Баруун аймгуудад дэгдсэн зэвсэгт үймээний эсрэг тэмцэл, 1936 онд Зүүн хязгаарт болсон Адагдулаан, Буландэрсний байлдаан, 1939 оны Халхын голын дайн, 1941 оны 07-11 сард Москвагийн хамгаалалт, 1945 оны Чөлөөлөх дайн, 1944, 1947-1948 онд Баруун хязгаарт Оспаны дээрэмчдийг хөөн зайлуулах байлдааны ажиллагаанд оролцсон ахмад дайчин бөгөөд нэг бус удаа шархдаж, Солонгосын дайны үед америкийн бөмбөгдөлтөнд өртөж, хүнд бэртэл авчээ. Тэрээр 1945 оны 10-р сарын 20-ны өдөр явуулсан БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх нийтийн санал асуулгыг (плебисцит) төр, засгийн даалгавраар Чөлөөлөх дайнд оролцсон МАХЦ-ийн анги, нэгтгэлүүдийн хэмжээнд зохион байгуулж, удирджээ.

Улс төрд[засварлах | edit source]

С.Равдан МХЗЭ-ийн III Их хурал, МАХН-ын Х-XVI Их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож, МАХН-ын XIV, XV Их хурлаас МАХН-ын Төв Хорооны орлогч гишүүнээр, МАХН-ын XI, XII, XIII, XVI Их хурлаас МАХН-ын Төв Хорооны гишүүнээр, БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар удаа дараа сонгогдож, 1969-1972 онд өөрийн санаачилсан Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх ХТАЗХ-ны даргын орлогчоор ажиллаж байв. Түүний нэрийг тухайн үед БХЯ болон ГЯЯ-ны байран дахь хүндэт самбарт бичиж мөнхжүүлсэн байна.

Шагнал урамшуулал[засварлах | edit source]

Хурандаа генерал С.Равдангийн Эх Орноо батлан хамгаалах, БНМАУ-ын гадаад харилцааг хөгжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг төр, засаг өндөр үнэлж  Сүхбаатарын одонгоор 2 удаа, Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 2 удаа, Байлдааны гавъяаны одонгоор 2 удаа, “Алтангадас” одон, ойн болон бусад медалиудаар шагнаж, ЗСБНХУ-аас Лениний одон, Байлдааны улаан тугийн одон, медалиудаар, БНАСАУ-аас Улсын тугийн I зэргийн одонгоор шагнагджээ.

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 8-р сарын 16-ны өдрийн 193-р тогтоолоор ОБЕГ-ын харъяа Үндэсний аврах бригадыг хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа генерал Сандивын Равдангийн нэрэмжит болгожээ.

Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 2-р сарын 22-ны өдрийн 24-р тогтоолоор Чойбалсан хотод хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит гудамж бий болгож, 2011 оны 4-р сарын 26-ны өдрийн 03-р тогтоолоор Чойбалсан сумын бүрэн дунд сургуулийг, 2007 онд ЗХЖШ-ын даргын тушаалаар Чойбалсан цэргийн хүрээний марш-тактикийн тэмцээнийг С.Равдангийн нэрэмжит болгожээ.