Jump to content

Өлзийхутагийн Чойжилсүрэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Өлзийхутагийн Чойжилсүрэн (1927 онд Намнан уулын хошууны нутаг буюу одоогийн Булган аймгийн Баян-Агт сумын Дандар гэдэг газар төрж, 2005 оны 9-р сарын 4-нд нас барсан) - БНМАУ-ын дэслэгч генерал.

1937-1943 онд бага, дунд сургууль, 1947-1950 онд ДЯЯ-ны төв сургууль, 1958-1963 онд ЗХУ-ын УАХХ-ны дээд сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй. 1950-1958 онд ДЯЯ-нд сайдын нарийн бичгийн дарга, ахлах төлөөлөгч, 1962-1973 онд УАХЕГ-т тасаг, хэлтсийн даргаар ажиллав.

1973-1976 онд дипломат албанд ажиллажээ.

1976-1981 онд УАХЕГ-ын орлогч, Гадаад тагнуулын газрын дарга, НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, УАХЕГ-ын дарга.

1981-1982 онд НАХЯ-ны сайд, 1982-1988 онд МАХН-ын Төв Хороонд хэлтсийн эрхлэгч, 1988-1991 онд БНМАУ-аас Польш улсад Элчин сайдаар тус тус ажиллаж байсан.

Дэслэгч генерал цолтой. Сүхбаатарын одон 2 удаа болон Байлдааны гавьяаны улаан туг, Байлдааны одон, бусад медалиар шагнагджээ.

Stub icon

Энэ хүний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.