Түшээт хан аймаг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Түшээт хан аймаг нь 1691-1911 оны хооронд оршин байсан Ар Монголын зургаан аймгийн нэг нь юм.

Түүх[засварлах | edit source]

Түшээт хан аймаг.png

Анх 1580-аад онд Халхын Автай сайн хан байгуулж байсан бөгөөд түүний үр удам нь цаашид залгамжилсаар, 1691 онд Халх Монгол, Манжид дагаар орсон. 1691 онд Халхын гурван хан Долоон нуурын чуулганаар Манжид дагаар орсон. 1725 онд зарим хошууг таслан өгч Сайн ноён хан аймгийг байгуулснаар, 1725-1912 оны хооронд 21 хошуутай байв. 1728 оноос хойш 3 жил тутам нэгэн удаа цугларч хуралддаг нь "Хан уулын чуулган" гэдэг байв.

1921 оны Ардын хувьсгалын дараах шинэчлэл өөрчлөлтийн нэгэн болсон засаг захиргааны хувиарын өөрчлөлтөөр 1923-1931 оны хооронд Түшээт хан аймаг нутгийг бүхлээр нь хамарсан Богд хан уулын аймгийг байгуулсан юм. 1931 оны 3-р сард энэ аймгийн хошуудаас Сэлэнгэ, Төв, Дорноговь, Өмнөговь аймгууд байгуулагдаж дараа нь 1938 онд Булган, 1942 онд Дундговь аймгууд байгуулагдав.

Аймгийн чуулган дарга нар[засварлах | edit source]

  1. Түшээт хан Ванжилдорж (1728-1732)
  2. Чин ван Данзандорж (1732-1733)
  3. Түшээт хан Дондовдорж (1733-1743)
  4. Жанжин ван Цэнгүнжав (1743-1746)
  5. Түшээт хан Ямпилдорж (1747-1764)
  6. Жүн ван зэрэгт бэйс Дашпил (1764-1765)
  7. Чавга яринпил дайчин ван (1765-1777)
  8. Түшээт хан Цэдэндорж (1777-1783)
  9. Засаг, хошууны бэйс Сүндэвдорж (1783-1798)
  10. Түшээт хан Цэдэндорж (1799-1815)
  11. 3асаг жүнван Түчинжав (1815-1817)
  12. 3асаг хошой чин ван Цэдэндорж (1817-1824 )
  13. Түшээ гүн Сономванчиг (1825-1837)
  14. Үйзэн гүн Пунцагдорж (1837-1846)
  15. 3асаг хошой чин ван Эрэнчиндорж (1846-1853)
  16. Түшээт хан Цэрэндорж (1854-1863)
  17. 3асаг хошой Дайчин чин ван Цэрэндорж (1863-1884)
  18. Түшээ гүн Цэрэндорж (1884-1889)
  19. Түшээ гүн Цэдэнсодном /(1889-1890)
  20. Мэргэн ван Амгаабазар (1891)
  21. Бэйс Пунцагцэрэн (1892)
  22. 3асаг улсад туслагч гүн Мишигдорж /(1893-1899)
  23. Гүн Дондовжалбуупаламдорж /(1899-1908)
  24. 3асаг улсын түшээ гүн, Түшээт ван Чагдаржав (1909-1913)
  25. Туслагч гүн жонон засаг Ванчигравдан (1914)
  26. Дархан чин ван Пунцагцэрэн (1914-1921)

Эх сурвалж[засварлах | edit source]

Гадаад холбоос[засварлах | edit source]