Jump to content

Намжилдэндэвийн Пунцагцэрэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Зүүнээс баруун тийш голд сууж буй 1910 оны Монголын түшмэдүүдийн бүлэг зураг Пунцагцэрэн, Сандо хоёр.

Намжилдэндэвийн Пунцагцэрэн (1867-1937) нь Монголын язгууртан, Ар Халхын Түшээт хан аймгийн Дархан засгийн хошууны бэйс байв. Хошууны засаг ноёд хоёр үе Манжийн хааны ургаас гүнж буулгасан бөгөөд нутаг дээр нь Их хүрээ суурьшсан тул хожим хэд хэдэн үе Хүрээнд суух сайдын тушаалыг үүрэглэж байв. Түүний нэрт өвөг дээдэс бол Галдандорж, Ринчиндорж нар юм.

1884 онд тэрээр эцгийнхээ албыг өвлөн авсан. 1899 онд Бадаргуулт төр хааны зарлигаар Пунцагцэрэнг Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын албан тушаалд томилжээ. 1911 онд Олноо Өргөгдсөн Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглахад тус хошууны засаг ноён Пунцагцэрэн Хүрээний монгол сайдаар сууж байсан бөгөөд тусгаар тогтнолын хэрэгт идэвхийлэн зүтгэсэн тул дархан засаг, чин вангийн зэрэг хүртжээ. 1937 онд Их Хэлмэгдүүлэлтэд хүү Минжүүртэйгээ хамт нас баржээ.