Jump to content

Лувсангомбын Моломжамц

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лувсангомбын Моломжамц
Төрсөн1935 оны 10 сарын 25 (1935-10-25)
Нас барсанDecember 16, 2022(2022-12-16) (87 насалсан)
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
МэргэжилИнженер

Лувсангомбын Моломжамц (1935-2022) - Монгол Улсын Дэслэгч Генерал 1989.

Булган аймгийн Намнан, одоогийн Баян-Агт суманд 1935 онд төржээ. Жараад жил батлан хамгаалах салбарт ажилласан.

  • 1948-1954 онд Д. Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургууль
  • 1962-1967 онд ЗХУ-д В. В. Куйбышевийн нэрэмжит Цэргийн инженерийн академи
  • 1974-1976 онд Москва хотын К. Е. Ворошиловын нэрэмжит Зэвсэгт хүчний жанжин штабын академи, 1978 онд мөн академийн курст тус тус суралцан төгссөн.

Ажилласан байдал

[засварлах | кодоор засварлах]
  • Тэрээр 1955-1958 онд Алдар нийгэмлэгт бичээч, тамирчин, суртал нэвтрүүлэгч бөгөөд зохион байгуулагч
  • 1967-1979 онд Мотобуудлагын тусгай бригадын инженер, Ардын армийн Жанжин штабт ахлах офицер, хэлтсийн дарга
  • 1979-1982 онд БХЯ-нд газрын дарга
  • 1982-1989 онд МАХН-ын Төв Хорооны захиргааны байгууллагын хэлтсийн орлогч эрхлэгч, эрхлэгч
  • 1989-1990 онд БХЯ-ны сайд
  • 1990-1993 онд БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1993-1996 онд ЦИС-ийн Оперативын факультетын дарга
  • 1998 оноос БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал, эрдэм шинжилгээний ажилтанаар ажиллаж байв.
  • МАХН-ын ХҮII, XX, Онц их хурлын төлөөлөгч
  • МАХН-ын ХҮШ их хурлаас Тев Хорооны орлогч гишүүн
  • МАХН-ын XIX их хурлаас Төв Хорооны гишүүн
  • БНМАУ-ын Ардын Их хурлыг сонгох 10 дахь удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын депутат
  • 11 дэх удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын тэргүүлэгч гишүүнээр сонгогдож байжээ.
  • Хошууч Генерал БНМАУ-ын СнЗ-ийн 1979 оны VI сарын 6-ны өдрийн 176 дугаар тогтоолоор
  • Дэслэгч Генерал 1989 оны IX сарын 14-ний өдрийн 234-р тогтоолоор
  • БХИС-ийн профессор, Нүүдлийн соёл иргэншлийн академийн билгүүн номч академич
  • Дэлхийн энхийн профессоруудын академийн монголын салбарын энхийн элчин сайд цолтой.

Түүний улс орны батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг төр засаг өндөр үнэлж

  • Сүхбаатарын одон
  • Байлдааны гавьяаны улаан тугийн одон
  • Байлдааны гавьяаны одон
  • Алтан гадас одон, бусад ойн медалиудаар шагнасан бөгөөд тэрээр мөн ЗХУ, БНСЧСУ, БНБАУ, БНПАУ, БНАГУ, БНКУ-ын медалиудаар шагнагджээ.