Төгс-Очирын Намнансүрэн

Төгс-Очирын Намнансүрэн
Монгол Улсын анхны
Ерөнхий сайд
Албан тушаал хашсан
1912 оны 7 сар – 1919 оны 4 сар
ДараахГончигжалцангийн Бадамдорж
Улсын дээд хурлын дарга
Албан тушаал хашсан
1914 оны 2 сар – 1919 оны 4 сар
Хувийн мэдээлэл
Төрсөн1878
Өвөрхангай, Уянга сум
Алма матерГэрийн боловсрол

Сайн Ноён хан Төгс-Очирын Намнансүрэн (1878 оны 2 дугаар сард - 1919 оны 4 сард нас барсан) - Монгол Улсын анхны Ерөнхий сайд байв.

Бага нас[засварлах | кодоор засварлах]

Халхын Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн нь одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт Аргын тооллоор 1878 онд буюу 2 дугаар сар буюу Билгийн тооллоор 15 дугаар жарны Гал шар барс жилийн бар сарын бар өдөр төржээ. Тэрээр Алтан ургийн язгууртан нутаг усандаа "Догшин цоохор ноён" хэмээн алдаршсан Сайн ноён хаан Төгс-Очир болон түүний анхны аваал эгчмэд чандмань эрдэнэ хатан Хандмаа ахайтнаас мэндэлжээ.

1884 онд түүнийг бэйс Чимэддорж доной, түшмэд Шийлэг нарт хадаг барьж багш шавийн барилдлагаа бариулжээ.

1896 оноос нас барах хүртлээ эцэг нь болох Догшин цоохор ноён Төгс-Очир нас халиснаар хоёрдугаар хүү Намнансүрэн залгаж Сайн ноён хан 23 жил суусан байна. 1900 оны орчим өөрөөсөө 7 дүү Магсаржавыг хатан болгон авч, Батсүх гэдэг хүүтэй болжээ.

Улс төрд орсон нь[засварлах | кодоор засварлах]

1911 оны хавар Манжаас тусгаарлах Халхын 4 ханы нэрээр Оросын Хаант Улсаас тусламж гуйх бичигт гарын үсгээ зурсан бөгөөд тусгаар тогтносны дараа засгийн газар бүрдүүлэхэд шадар сайдаар томилогдсон байна. 1912 оны 7 сард Бүгд Ерөнхийлөн захирах сайдын тушаал бий болгож Богд хаант тусгаар Монгол Улсын Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар Сайн ноён хан Намнансүрэн томилогджээ. 1913 оны сүүл 1914 оны эхээр Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Хаант Орост айлчилсан. Тэрээр 1919 оны 4 сард таалал болтлоо Монгол Улсын Ерөнхий сайдаар 7 жил ажилласан.

Сайн ноён хан Намнансүрэн, Засагт ван Удай нарын хамт Хаант Орос улсын Нийслэл Санкт-Петербург хотод 1914 он.

1914 онд 2 сард Европын парламентын жишгээр Улсын дээд, доод хоёр хурлыг байгуулахад Намнансүрэн дээд хурлынх нь дарга болсон байна.

1914 оны Хиагтын гэрээнд Монгол Улс тусгаар тогтнолоо алдаж автономит улс болсны дараа үйл ажиллагааны цар хүрээ багасч, гол нь гадаад улс төрийн үйл ажиллагаа бараг зогссон хэдий ч Дундад Иргэн Улсын Засгийн газраас Автономит Монголын эрх хэмжээ, байр суурийг улам хумих гэсэн аливаа алхамд саад хориг тавихыг чадахын хирээр оролдож байв.

1915-1919 онуудад Цэргийн яамны сайдын албыг хавсран хашжээ. Орос Улсаас буу зэвсэг худалдан авч урд хилээ хамгаалж, Хятадын цэрэг цөмрөх орох болсноор Орост цэргээ бэлтгэх гэрээг байгуулсан

1918 онд Хамтран зүтгэгч хошой Чин ван Минжиддоржийн Ханддорж (гадаад яам, 1871-1915), Да лам Цэрэнчимэд (дотоод яам, 1869-1914), Түшээт ван Чагдаржав (сангийн яам, 1880-1915), Эрдэнэ ван Намсрай (??-1920) нарын зэрэг сайдууд хятадад хорлогдон харамсалтайгаар нас барж Шанзуб Шанзуб Бадамдоржийн нөлөө ихэсч Сайн ноён ханы үйл ажиллагааг боогдуулж эхэлсэн байна. Шанзуб Бадамдорж 1912 онд Шашин, төрийн сайд байснаа, 1915 онд Дотоод хэргийн сайд, 1919 онд Намнансүрэнгийн дараа ерөнхий сайдын эрхийг түр барьжээ.

1918 оны 8 сард Хятадын цэрэг Нийслэл хүрээнд орж, 1919 оны сүүлээр Нийслэл хүрээг эзлэсэн байна. 1919 оны 4 сард Сайн ноён хан Намнансүрэн мөн газар хорлогдон 41 насандаа нас баржээ.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Их хатан Магсар, хоёр хүү нь багадаа эндэж, Авидгэрэл /Авьдынгэрэл/ хүүг өргөж авчээ.

Албан тушаал[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Өмнөх
байхгүй
Монгол Улсын Ерөнхий Сайд
1912-1919
Дараах
Гончигжалцангийн Бадамдорж
Өмнөх
Цэрэндондовын Төгс-Очир
Сайн ноёны хошууны засаг ноён, хошой чин ван
1896-1919
Дараах
Намнансүрэнгийн Батсүх