Jump to content

Мижиддоржийн Намсрай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
М.Намсрай

Мижиддоржийн Намсрай (1876 оны улаан хулгана жил төрсөн-1923 онд нас барсан ) нь Богд Хаант Монгол Улсын анхны Засгийн газрын гишүүн, Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд. Эрдэнэ жонон ван Намсрай эзэн Чингисийн алтан ургийн сурвалжит язгууртан бөгөөд тайж Мижиддоржийн ууган хүү болон мэндэлжээ.

1911 оны зун болсон тусгаар тогтнолоо сэргээн мандуулах зорилгоор нууцаар уулзсан эх оронч таван язгууртан Засаг, тэргүүн зэрэг тайж байв. Тэрээр 1911 оны 11-р сарын 30-нд байгуулагдсан Монголын Түр засгийн анхны долоон хүний нэг болсон байна.[1] Ийнхүү Түшээт хан аймгийн Эрдэнэ засгийн хошууны засаг ноён М.Намсрай Үндэсний эрх чөлөөний хувьсгалд манлайлан оролцож идэвхийлэн зүтгэсэн тул Эрдэнэ засаг, жүн вангийн хэргэм хүртэж Шүүх яамны тэргүүн сайдаар тохоон томилогдож байжээ. 1919 оноос хошой чин ван цолтой болсон.

Тэрээр хожим 1921 онд Ардын засгийн газар байгуулагдахад таван шадар сайдын нэгээр ажиллаж байв.