Сайн ноён хан аймаг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Сайн ноён хан аймаг нь (1725-1924)1725 онд Манжийн хааны зарлигаар Түмэнхэн Сайн ноёны угсааны Дашдаваа ноёнд их шан хүртээн, Засагт хан аймгийн зүүн хэсэг, Түшээт хан аймгийн баруун хэсгийг таслан өгч 20 гаруй хошуутайгаар анх байгуулж байсан. 1725-1911 он хүртэл Сайн ноёны аймаг гэж нэрлэж байснаа, 1912 оноос эхлэн Богд хааны зарлигаар бусад гурван ханы адил Хан цол олгоод 1924 он хүртэл Сайн ноён ханы аймаг гэж нэрлэх болсон билээ.

Засаг захиргааны нэгж[засварлах | edit source]

Манжийн эрхшээлийн үед Сайн ноён аймаг 22 хошуу, 8 хутагтын шавьтай байв. 1761 онд Өөлдийн 2 хошууг тус аймагт хавсарган захируулжээ. Богд хаант Монгол улсын үед Хатанбаатар Магсаржавын хошууг нэмж байгуулжээ. 1918 оны тоо бүртгэлээр Сайн ноён хан аймаг 30619 өрх, 133,8 мянган хүн амтай байв.

Аймгийн Цэцэрлэгийн чуулганы дарга нар[засварлах | edit source]

  1. Засаг, хошой чин ван Эфү Цэрэн (1728-1750)
  2. Засаг, хошой чин ван Цэнгүнжав (1750-1754)
  3. Жүн ван зэрэгт бэйс (17-17)
  4. Чавга яринпил дайчин ван (17-17)
  5. Засаг, хошууны бэйс (17-17)
  6. 3асаг жүн ван (1815-1817)
  7. 3асаг хошой чин ван (1817-1824 )
  8. Түшээ гүн (1825-1837)
  9. Үйзэн гүн (1837-1846)
  10. 3асаг хошой чин ван (1846-1853)
  11. 3асаг хошой Дайчин чин ван (1863-1884)
  12. Түшээ гүн (1884-1889)
  13. Түшээ гүн (1889-1890)
  14. Мэргэн ван (1891)
  15. Бэйс (1892)
  16. 3асаг улсад туслагч гүн /(1893-1899)
  17. Гүн /(1899-1908)
  18. 3асаг улсын түшээ гүн, Түшээт ван (1909-1913)
  19. Туслагч гүн жонон засаг (1914)
  20. Сайн ноён чин ван засаг Намнансүрэн (1906-1912)[1]

Эшлэл[засварлах | edit source]

  1. [1], “МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙ САЙД, САЙН НОЁН ХАН ТӨГС-ОЧИРЫН НАМНАНСҮРЭН 140” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН ӨНӨӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.