Jump to content

Түмэнхэн сайн ноён

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Түмэнхэн Сайн ноён-с чиглүүлэгдэв)

Түмэнхэн сайн ноён бол Даян хааны бага хатан Жимсгэнэ хатнаас мэндэлсэн Гэрсэнз жалайр хунтайжийн 3-р хүү, Онохуй Үйзэн ноёны 4-р хөвгүүн юм. Шарын шашинд их тус хүргэсэн тул Далай ламаас түүнд Сайн ноён гэх цол хүртээсэн. 1641 онд нас барсан. 1655 онд Эебээр засагч хаан түүний дэд хүү Данзан ламын захирсан отгийг хошуу болгоод, Сайн ноёны хошуу болгож, Халхын зүүн гарт хуваарилсан. 1725 онд Найралт төв хааны зарлигаар түүний угсааны ноён Дашдэндэвт чин ван цол өгөөд, Сайн ноён аймгийг байгуулсан.

  1. Эрхэгүдийн Тобугийн охин Молдай хатан[1]: Зодов сэцэн ноён, Сономсу абай, Самар абай, Дармаяг абай
  2. Хорчины Төрийн охин Алагдай хатан[2]: Данзан лам, Цэрэн дургал, Луяг эрх цөөхүр,
  3. Онниудын Ном Тэмээт хааны хүү Буриадайн охин Хүхүрэй хатан[3]: Жаяг цогт үйзэн ноён, Жамц абай, Чамбум тайж, Лхаржал[3] буюу Сэржээ даян хунтайж нарыг төрүүлсэн.
  4. Эрийэгжид отгийн Монголын охин Тунгуй хатан[3]: Баатар жамун төрсөн
  5. Тунгуй хатны ач Тунгусу хатан[3]: Цэсжав хөндлөн увш, Бамчур эрх зайсан, Бахаржа хүүхэн ноён, Жамучин абай, Жамудар абай нар төрсөн.
  6. Эрхэгүдийн Молдай хатны ач Индари хатан[3]: Дармаяг абай, Санхарзай илдэн хошууч төрсөн.
  7. Жалайрын Түнсэний охин Цагаан дара хатан[3]: Номун Далай хоёр абай төрсөн.
  1. Зодов сэцэн ноён
  2. Данзан лам
  3. Цэрэн дурал эрдэнэ үйзэн
  4. Луяг эрх цөхүр
  5. Жаяг цогт үйзэн ноён
  6. Чамбум тайж
  7. Цэсжав хөндлөн уваш
  8. Бамчур эрх зайсан: тойн болсны хойно Данзан тойн нэртэй болсон
  9. Баатар эрдэнэ номч: сахил хүртсний дараа Бималигириди нэртэй болсон.
  10. Сэржээ даян хунтайж (Лхаржал, Синагшрид, Жинашид)
  11. Санхарзай илдэн хошууч
  12. Бахаржа хүүхэн ноён
  13. Гомбо хөндлөн дайчин дүүргэч
  1. Сономсу абай: Молдай хатнаас төрсөн. Гэрүүд отогийн Буйдурунгийн хөвгүүн Хоталтуд өгсөн.[1]
  2. Самар абай: Молдай хатнаас төрсөн. Хятадын хөвгүүн Мачигт өгсөн.[1]
  3. Дармаяг абай: Молдай хатнаас төрсөн. Молдай хатны ач Аршид өгсөн.[1]
  4. Жамц абай: Хүхүрэй хатнаас төрсөн. Эрийэгжидийн Монголд өглөө.[3]
  5. Сэнгэрэжэй абай[3]
  6. Жамучин абай: Тунгусу хатнаас төрсөн.[3]
  7. Жамутар абай: Тунгусу хатнаас төрсөн.[3]
  8. Дармаяг абай: Индари хатнаас төрсөн. Мэргид отогийн Байшингийн хөвгүүн Монисуд өгөв.[3]
  9. Номун: Цагаан дара хатнаас төрсөн. [3]
  10. Далай: Цагаан дара хатнаас төрсөн.[3]
  1. 1.0 1.1 1.2 1.3 Үндэсний их шар тууж. УБ., 2006.т.103
  2. Бодисун отгон ноёныг нөгчсөний дараа түүнийг хатнаа болгожээ.
  3. 3.00 3.01 3.02 3.03 3.04 3.05 3.06 3.07 3.08 3.09 3.10 3.11 3.12 Үндэсний их шар тууж. УБ., 2006. т.104