Jump to content

Тасхив

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тасхив илдэн дүүргэч ноён (?-1667) нь ар халхын зүүн гарын сайн ноёны хошууны хоёр дахь засаг ноён юм. Тэрбээр Түмэнхэн сайн ноёны хөвгүүн Данзан ламын ахмад хөвгүүн юм. 1664 онд эцгийн суурийг залгамжлаад, 1667 онд өөд болсон. Илдэн дүүргэч ноёныг хөвгүүн Жамба эрх дайчин залгамжлан, засаг ноён болсон.

Тасхив илдэн дүүргэч нь Товжав эрдэнэ илдэн ноён, Гавжу тэнгэр тойн, Жамба эрх дайчин, Шамбадар цогт ахай[1] гэсэн дөрвөн хөвгүүнтэй. Товжав эрдэнэ илдэн ноён нь "...Дүгэр ахай дайчин, Номч ахай, Гирди, Эрдэнэ тайж..."[2] гэх дөрвөн хөвгүүнтэй. Жамба эрх дайчин нь "...Раашдонров, Цэрэнрааш, Намжил, Содномжав[3] гэх дөрвөн хөвгүүнтэй. Шамбадар цогт ахай нь "...Гүржав, Ринчиндорж..."[4] гэх хоёр хөвгүүнтэй.

Өмнөх
Данзан лам
Сайн ноёны хошууны засаг ноён
1664-1667
Дараах
Шамба
  1. Жамба. Асрагч нэртийн түүх. УБ., 2006. т.77
  2. Жамба. Асрагч нэртийн түүх. УБ., 2006. т.77
  3. Жамба. Асрагч нэртийн түүх. УБ., 2006. т.77
  4. Жамба. Асрагч нэртийн түүх. УБ., 2006. т.77