Баянхонгор аймаг

Баянхонгор аймаг
ᠪᠠᠶᠠᠨᠬᠣᠩᠭᠣᠷᠠᠶᠢᠮᠠᠭ
Баянхонгор аймаг далбаа
Баянхонгор аймаг албан ёсны тамга
Солбицол: 46°06′N 100°41′E / 46.100°N 100.683°E / 46.100; 100.683Солбицол: 46°06′N 100°41′E / 46.100°N 100.683°E / 46.100; 100.683
Улс Монгол
Байгуулагдсан1941 он (1941)
НийслэлБаянхонгор
Газар нутаг
  Нийт115,977.80 км2 (44,779.28 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 89,643
Цагийн бүсUTC+8
Бүсийн дугаар+976 (0)144
ISO 3166 кодMN-069
Улсын дугаарБХ_
Вэб сайтwww.bayankhongor.com/en

БаянхонгорМонгол улсын аймаг. 1941 онд үүсэн байгуулагдсан.

116 мянган км² нутаг, 82 мянган хүнтэй. Засаг захиргааны төв — Баянхонгор (хот).

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Баянхонгор аймаг нь Монголын баруун өмнөд хэсэгт Хангайн нурууны өмнөх өндөрлөг, Говь Алтайн нурууны уулс, Алтайн өврийн говийг хамран говь хангайн бүсийг дамнан оршдог аймаг юм. Иймд нутаг нь уул тал хөндий хосолсон хэлбэр бүхий гадаргатай юм. Нутгийн хамгийн өндөр цэг нь Говь Алтайн нурууны оргил 3957 м өргөгдсөн Их Богд уул бөгөөд хамгийн нам цэг нь Алтайн өвөр говьд 750 м өндөр юм. Зээрэнгийн хөндий, Номингийн говь зэрэг Алтайн өврийн их говиуд бий. Говь-Алтайн ууланд 1957 онд газар хүчтэй хөдөлж, Ихбогд, Баянцагааны араар 300 орчим км үргэлжилсэн их хагархай гарсан юм. Баянхонгор аймгийн нутагт чулуун нүүрс, алт, барилгын материал элбэг байдаг. Байдраг, Түй зэрэг томоохон гол мөрдтэй, Бөөнцагаан, Орог нуур, Хөх нуур зэрэг том нууруудтай. Мөн 95 хэм хүрдэг халуунтай Шаргалжуутын рашаан болон Өүхэг рашаан, Хүрэмт рашаан, Халиут рашаан, Өргөөтийн рашаан гэж сайн рашаанууд бий. Баянхонгор аймгийн нутгийн хойд хэсэгт уулын хар шороон ба нутгийн хөрс, дунд хэсгээр нь тал хээрийн хүрэн хөрс, урд хэсгээр нь говийн саарал хөрс тархжээ.

Уур амьсгал[засварлах | кодоор засварлах]

Баянхонгор аймагт агаарын дундаж температур нь жилд -0.7° бөгөөд 1 сард -18.4° хүйтэн, 7 сард 15° дулаан болдог. Жилд дунджаар 216.3 мм тунадас унана. Агаарын даралтын дундаж нь 1 сард 812 мм, 7 сард 808.5 мм байна. Салхины хурд жилийн дундажаар 3.1 м/с бөгөөд хамгийн их салхитай, 5 сард 3.9 м/с хүрнэ.

Амьтан ургамал[засварлах | кодоор засварлах]

Нутгийн хойд хэсэгт ойт хээрийн ургамал, дунд ба урд хэсгээр нь хээрийн говийн ургамал тархжээ. Гоёо, цулхир, вансэмбэрүү, лидэр, алтан гагнуур зэрэг ховор ургамал бий. Баянхонгор аймгийн нутагт манай орны байгалийн энэ гурван бүсэд оршдог амьтад тарвага, үнэг, чоно, ирвэс, аргаль, бор гөрөөс гээд бараг цөм байх бөгөөд дэлхийд нэн ховордсон мазаалай гэх амьтан цөөн тоогоор оршиж байна.


Хүн ам зүй[засварлах | кодоор засварлах]

Баянхонгор аймаг 2020 оны байдлаар хүн ам 87,993 байна.

Нутгийн хуваарь[засварлах | кодоор засварлах]

Баянхонгор аймаг 20 суманд хуваагдана. Цааш 105 баг болно.

Сумын хуваарь
Сумын нэр
(хоттойг тодоор)
Багийн
тоо
Хүн амын тооцоо Талбай
(км²)
Нягт.
(2011)
2000[1] 2010[2] 2012[3] 2022
1 Баацагаан 7 4,526 3,243 3,209 3,178 7447 0.43
2 Баянбулаг 4 2,252 1,765 1,732 1,772 3170 0.55
3 Баянговь 5 2,903 2,757 2,753 3,070 4662 0.60
4 Баянлиг 5 3,842 3,468 3,479 3,800 11918 0.29
5 Баян-Овоо 4 3,043 2,309 2,369 2,542 3244 0.73
6 Баян-Өндөр 4 2,692 2,495 2,575 2,561 16891 0.15
7 Баянхонгор 9 20,501 27,596 28,764 32,665 64 449.44
8 Баянцагаан 5 3,946 3,346 3,336 3,533 5395 0.62
9 Богд 6 3,226 2,892 2,954 3,061 3983 0.74
10 Бөмбөгөр 4 2,755 2,767 2,924 3,365 3044 0.96
11 Бууцагаан 6 4,258 3,435 3,489 3,709 5840 0.60
12 Галуут 6 5,275 3,862 3,847 4,199 5047 0.76
13 Гурванбулаг 5 2,915 2,253 2,170 2,302 4442 0.49
14 Жаргалант 4 4,374 2,917 2,884 2,912 4175 0.69
15 Жинст 5 2,352 2,024 2,051 2,227 5313 0.39
16 Заг 4 2,440 2,016 2,029 2,133 2561 0.79
17 Өлзийт 6 3,721 3,543 3,590 3,905 3853 0.93
18 Хүрээмарал 5 2,466 1,773 1,761 1,741 4328 0.41
19 Шинэжинст 4 2,469 2,243 2,319 2,562 16501 0.14
20 Эрдэнэцогт 5 5,158 4,154 4,204 4,406 4100 1.03
Аймгийн дүн 103 85,114 80,858 82,439 89,643 115978 0.71

Алдартан[засварлах | кодоор засварлах]

Шинжлэх ухаан[засварлах | кодоор засварлах]

  • Барнасангийн Пүрэвсүрэн - Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич, 2021 оны Дэлхийн шилдэг эрдэмтэн, Химийн шинжлэх ухааны Доктор, Профессор

Спорт[засварлах | кодоор засварлах]

  • Шагдарын Чанрав — бөх, бөх тайлбарлагч, Хүрээмарал сум
  • Цэдэндамбын Нацагдорж (1944) — чөлөөт бөх
  • Пунцагийн Сүхбат (1964-) — бөх, Баян-Овоо сум (Баянхонгор)
  • Зундуйн Дэлгэрдалай(1956) --- бөх, Дэлхийн самбо бөхийн 1 алт, 4 мөнгө, 4 хүрэл
  • Мөнхбатын Уранцэцэг — жүдо бөхийн анхны эмэгтэй дэлхийн аварга, Баян-Овоо сум (Баянхонгор)
  • Пүрэвийн Нямжанцан — Улсын начин
  • Доржсүрэнгийн Нямхүү (1972-) — бөх, Улсын начин, самбо, жүдо, үндэсний бөхийн дасгалжуулагч багш, Хүрээмарал сум
  • Дэлээбазарын Сүхбат — бөх, Улсын начин, Баянлиг сум
  • Лхамдэмидийн Оломбаяр - Монгол улсын алдарт уяач, Баянлиг сум
  • Дорж Нармандах - Бөх Өлзийт сум МУГТ дэлхийн аваргын хүрэл медаль
  • Ганбаатарын Одбаяр - Бөх Өлзийт сум МУГТ дэлхийн аваргын хүрэл медаль
  • Цэнд-Очирын Цогтбаатар - Бөх МУГТ дэлхийн аваргын Алтан медаль

Урлаг[засварлах | кодоор засварлах]

  • Баатарын Санжид (1928-1998) — зураач
  • Сэндэнжавын Дулам (1950) - Эрдэмтэн, багш

Нийгэм[засварлах | кодоор засварлах]

  • Яндагийн Нямдорж (1956) - Хүн судлаач, АНУ-ын Кейс Вестерн Резервийн их сургуулийн доктор (Баян-Өндөр сум)
  • Гомбожавын Занданшатар (1970) - Төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дарга (Баацагаан сум)
  • Эрэндоо Дамба (1921-1991) Монгол Улсын анхны Гавьяат Усжуулагч
  • Шадавын Лувсанвандан (1910-1983) — хэл шинжээч
  • Дэнсмаагийн Дүнгэрдорж (1942-) — эмч, багш
  • Дамдинжавын Гомбожав (1934) - Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Галуут сум
  • Гомбын Манхан (1938) - Монгол Улсын хөдөлмөрийн баатар,Баянцагаан сум
  • Гончигийн Лхаахүү (1940) - Монгол Улсын Ардын багш (Баян-Овоо)
  • Нянцаннямын Алтанхуяг (1960)- Монгол Улсын төрийн соёрхолт, Галуут сум
  • Цэвэлийн Шагдарсүрэн (1944) - Монгол Улсын төрийн соёрхолт, Галуут сум
  • Ядамжавын Цэвэл (1902-1984) — Алдарт "Ногоон толь"-ийг зохиогч, эрдэмтэн, Галуут сум
  • Доржсүрэнгийн Нямдорж, (1973) -ОХУ-ын Москва хотод ЗХАБ-ыг хангах чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, Хүрээмарал сум
  • Зундуйн Дэлгэрдалай (1956) — Монгол Улсын гавьяат тамирчин, Галуут сум
  • Цэдэндамбын Бат-Эрдэнэ (1960) — Монгол Улсын гавьяат холбоочин, Галуут сум
  • Жамъянгийн Батбаяр (1947) — Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч
  • Данзангийн Баяраа (1949) — Монгол Улсын гавьяат эмч
  • Дандардоржийн Өлзий (1935) — Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Халхын туульч
  • Цэрэндоржийн Лувсанвандан (1935-1994) - Монгол Улсын гавьяат тээвэрчин, Богд сум
  • Бүдхүүгийн Хуушаан (1947) — Монгол Улсын гавьяат багш
  • Шархүүгийн Чимгээ (1963) — Монгол Улсын гавьяат багш
  • Цамбажавын Шарав (1954) — Монгол Улсын гавьяат малчин
  • Цэвэлийн Шагдарсүрэн (1944) — Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан
  • Бямбажавын Пүрэв - Очир (1947 - 2015) Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн. Хэл шинжлэлч. Доктор. Профессор
  • Чүлтэмийн Бизъяа (1938) — Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач
  • Пүрэвийн Сэмнээ(1942-2014)-Монгол улсын хошой аварга малчин, "Алтан төл"-ийн эзэн шагналт
  • Пүрэвжалын Очир /1949 он/ Монгол Улсын гавьяат уурхайчин
  • Баасангийн Сундуйжав /1949 он/ Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Баацагаан сум
  • Халтмаагийн Баттулга - (1963) Төр нийгмийн зүтгэлтэн, Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч (Баянцагаан сум)

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Баянхонгор аймгийн зураг – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Баянхонгор аймгийн статистикийн хэлтэс. Танилцуулга. Хүн ам. 2000-2006
  2. Баянхонгор аймгийн статистикийн хэлтэс. Сарын танилцуулга. 2010 оны 12-р сар[permanent dead link]
  3. Баянхонгор аймгийн статистикийн хэлтэс. Сарын танилцуулга. 2012 оны 12-р сар[permanent dead link]