Бууцагаан сум

Бууцагаан сум
ᠪᠣᠴᠠᠭᠠᠨ
ᠰᠤᠮᠤ
сум
Улс Монгол Монгол (МУ)
Аймаг  Баянхонгор
Дотоод баг (‌6) 1. Тэмээт
2. Баян
3. Өлзийт
4. Баянбүрд
5. Наран
6. Буянт
Сумын төв Буянт
Газар нутаг 583977 км²
Хүн ам (2014) 3565 хүн
Шуудан-дугаар 64220
Хаяа залгаа
газар, нутаг
Хүрээмарал, ↑ Заг, ↗ Бөмбөгөр,
Дэлгэр, ↘ Баацагаан
Чандмань, ↓ Баянцагаан

Бууцагаан (ᠪᠣᠴᠠᠭᠠᠨ) нь Баянхонгор аймгийн баруун захын сум юм. Хуучнаар Сайн ноён хан аймгийн Эрдэнэ Жүн Ван Жамьяндоржийн хошуу юм. Сумын төв Буянт нь Улаанбаатар хотоос 810 км, аймгийн төвөөс 180 км-ийн зайтай оршдог. Баруун чиглэлийн Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай орох автозам сумын төвөөр дайран өнгөрдөг. Засаг захиргааны 6 баг, 1010 өрх, 3565 хүн амтай. 2013 онд тэмээ-1630, адуу-7182, үхэр-3818, хонь-47248, ямаа-148237, нийтдээ 208115 толгой мал тоолуулсан байна. 2008 онд төвийн эрчим хүчинд холбогджээ. Тус сумын хамгийн өндөр цэг Богд хайрхан уул далайн түвшнээс дээш 3012 м өргөгдсөн. Богд хайрхан нь хуучин хошууны тахилгатай уул байсныг 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор тахилгыг нь сэргээн тахисан түүхтэй.

Тус сумаас 3 хөдөлмөрийн баатар, 10 гавьяат, 2 улсын начин, 1 Улсын алдарт уяач төрөн гарсан бөгөөд сум өөрөө Алтан гадас одонгоор шагнагдаж байв.