Баацагаан сум
Jump to navigation
Jump to search
Баацагаан сум ᠪᠠᠴᠠᠭᠠᠨ ᠰᠤᠮᠤ |
|
---|---|
сум | |
Эзэн улс | ![]() |
Эзэн аймаг | ![]() |
Дотоод баг (7) | 1. Баянбулаг 2. Оройн бууц 3. Буйлсан 4. Могой 5. Товгор 6. Зүүнхаяа 7. Баянсайр |
Сумын төв | Баянсайр |
Газар нутаг | 7447 км² |
Хүн ам (2012) | 3,209 хүн |
Шуудан-дугаар | 64150 |
Хаяа залгаа газар, нутаг |
↑ Бөмбөгөр, ↗ Баян-Овоо, ↖ Бууцагаан, ↘ Жинст, ↙ Баянцагаан |
Баацагаан (ᠪᠠᠴᠠᠭᠠᠨ) — Монгол улсын Баянхонгор аймгийн сум.
Газар зүй[засварлах | edit source]
Баацагаан нийслэл Улаанбаатар хотоос 765 км алс, Баянхонгор хотоос 127 км зайд байрладаг. Сумын төв нь Баянсайр. Сумын нутаг далайн түвшнээс дээш 3000 м өргөгдсөн, Улаан аргалант, Хар аргалант, Нарийн хар, Билгэх, Хөвших, Холбоо зэрэг уулсаар хүрээлэгдэн оршдог. Баянсайр сууринаас хойд зүгт 18 км явхад Бөөн цагаан нуурт очно. Мөн Цагаан гол, Жаргалант, Далан түрүү, Цагаан бургастын зэрэг нилээд гол горхи, булаг шанд бий.
Түүх[засварлах | edit source]
1924 оны өөрчлөн байгуулалтаар Цэцэрлэг мандал уулын аймгийн Гучин уулын хошууны дотор хоёр сум байсны нэг буюу Цагаан гол сум нь хожим энэ Баянхонгор аймгийн Баацагаан сум болон зохион байгуулагджээ.
Алдар гавьяатан[засварлах | edit source]
Энд төрсөн[засварлах | edit source]
- Чойжилжавын Лхамсүрэн (1917-1979) — яруу найрагч
Лавлах бичиг[засварлах | edit source]
- bayankhongor.gov.mn – Баацагаан