Баянхонгор (хот)

(Баянхонгор хот-с чиглүүлэгдэв)
Баянхонгор хот
ᠪᠠᠶᠠᠨᠬᠣᠩᠭᠣᠷ
ᠬᠣᠲᠠ
сум
Баянхонгор сум
Баянхонгор хот, цаана нь Номгон уул

Баянхонгор
Улс Монгол Улс Монгол (МУ)
Аймаг Mn coa bayankhongor aymag.png Баянхонгор
Баг (‌9) 1. Номгон
2. Эрдэнэмандал
3. Дуурсах
4. Угалз
5. Цагаанчулуут
6. Гэгээншавь
7. Цахир
8. Шаргалжуут
9. Есөнбулаг
Газар нутаг 64 км²
Хүн ам 28,219 хүн (2011)
– хотдоо – 26,324 хүнА (2010)
Цагийн бүс Улаанбаатарын цаг (ГЦ+8)
Шуудан-дугаар 64090
А Сумын 27596 оршин суугчаас хөдөөний 826, тосгоны
446-г хасч, аймгийн төвийн 26,324 гэдэг тоо гарчээ.
Хаяа залгаа
газар, нутаг
Баян-Овоо, ↑ Эрдэнэцогт,
Өлзийт

Баянхонгор (ᠪᠠᠶᠠᠨᠬᠣᠩᠭᠣᠷ) — Баянхонгор аймгийн төв, Монгол Улсын долоодугаар олон хүн амтай хот. Нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд адил нэртэй сум болдог. 2006 оны эцсийн байдлаар 26,252 оршин суугчтай байна.

Түйн голын хөндийд д.т.д 1859 м өндөрт 71 км2 талбай эзлэн оршино. Улаанбаатараас 630 км зайтай.

Баянхонгор сумын багууд[1]
# Багийн нэр Хүн ам
(2006 оны
эцсийн байдлаар)
Нутаг дэвсгэр
(км²)
Нягтшил
(/км²)
1 Гэгээн шавь 2,757 11 251
2 Дуурсах 2,753 10 275
3 Номгон 3,426 10 343
4 Угалз 4,066 11 370
5 Цагаан чулуут 3,441 10 344
6 Цахир 6,392 7 913
7 Эрдэнэмандал 2,309 12 192
Бүгд 25,144 71 354
8 Шаргалжуут* 1,444 ... ...

* Шаргалжуут нь Баянхонгор суманд харьяалагддаг, рашаанаараа алдартай амралт сувиллын тосгон бөгөөд Баянхонгор хотоос зүүн урагш 54 км зайд оршино.

Тээвэр[засварлах | кодоор засварлах]

Баянхонгор нисэх буудал (BVN/ZMBH) нь 1 шороон, 1 хатуу зурвастай бөгөөд Улаанбаатар хоттой агаараар холбогдоно.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]