Jump to content

Түйн гол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түйн гол

Түйн гол нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтах ба Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум буюу Хангайн нуруунаас эх авч, аймгийн хилийн наагуур урссаар Нууруудын хөндий дэх Орог нуурт цутгадаг. Томоохон цутгал гэвэл Шаргалжуут гол билээ.

Голын эрэг голдирлын дагуу Баянхонгор аймгийн төв Баянхонгор хот, Эрдэнэцогт, Өлзийт, Жинст, Богд зэрэг сумдын төв байх агаад бас бус багууд байрлана.

Уул уурхайн үйл ажиллагаа, дулаарал, говийн уур амьсгал, бага хур тунадас зэргээс шалтгаалан голын ус багассаар байгаа юм.

Түйн голын ойролцоо Сартах уул (2119 м) байдаг.

 Commons: Түйн гол – Викимедиа зураг, бичлэг, дууны сан