Жаргалант сум (Баянхонгор)
Жаргалант сум
ᠵᠢᠷᠭᠠᠯᠠᠩᠲᠤᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Баянхонгор |
Сумын төв | Жаргалант |
Газар нутаг | |
• Нийт | 4,175 км2 (1,612 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 2,912 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Жаргалант ( ) нь Баянхонгор аймгийн сум юм. Жаргалант нь 1940 онд Заг сумаас салж Байдрагийн үржлийн сангийн аж ахуйг түшиглэн байгуулагджээ. Байдраг үржлийн сангийн аж ахуй нь нарийн, нарийвтар ноосны чиглэлийн хонин сүргийн бүтцийг шинээр бий болгож түүнийгээ "Чамаар" (Байдраг) үүлдрийн хонь гэж нэрлэсэн. Энэхүү сангийн аж ахуй нь тухайн үедээ "Эрдэнэт хивс" компанид ноосоо нийлүүлдэг байсан ба Эрдэнэт хивсний үндсэн түүхий эд нь мөнөөх нарийн нарийвтар урт ноос юм. Жаргалант сум нь Байдрагийн сангийн аж ахуйг түшиглэн байгуулагдсан болохоор нийт монголчууд Жаргалант гэхээсээ илүүтэйгээр Байдраг гэж нэрийдэх болжээ. Жаргалант сум нь дөрвөн багтай. 2015 оны жилийн эцсийн хүн амын болон малын тооллогоор 2882 хүн, 126 гаруй мянган толгой мал бүртгэгдсэн.
Жаргалант сум нь аймгийнхаа хамгийн хойд талын сум бөгөөд өөрийн аймгийнхаа Галуут, Гурванбулаг, Заг сумд болон Архангай аймгийн Чулуут, Хангай сумдтай хиллэдэг. Тус сум нь Баянхонгор аймгийн Хангайн бүсийн сумдын төв нь бөгөөд сум дундын эмнэлэг, МУСГЗ Ц.Намсрайн нэрэмжит арван хоёр жилийн сургалттай сургууль, Сум дундын Цагдаагийн хэсэг, Эрчим хүчний байгууллагатай. 2008 онд Жаргалант сум хөдөлгөөнт үүрэн холбоотой болсон. 2009 онд төвийн эрчим хүчний шугамд холбогдож, байнгын эрчим хүчээр хангагдсан.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Жаргалант сум нь Хангайн нурууны өвөрт оршино. Тус суманд Байдраг, Мандал, Цохиот, Хүрэм, Хавцгай, Нарийн тээл, Цагаан дөрөлж зэрэг гол, Биндэръяа Хөх нуур, Байцагааны давсан нуур зэрэг нуур, Эг, Нам зэрэг өндөр даваа бий. Газрын зурагт тэмдэглэгддэг Монгол улсын томоохон голуудын нэг Байдраг гол нь тус сумын Гурван голын эх хэмээх газраас эх авч Баянхонгор аймгийнхаа нутгаар урссаар Бөөнцагаан нуурт цутгана.
Түүхэн, домогт газрууд
[засварлах | кодоор засварлах]- Байдраг гол (домог)
- Морьтын хясаа (домог)
- Цагаан дөрөлж
- Хүн толгой
- Цагт уул
- Хэцүү дөрөлж
- Дөрөө хангинах
- Эмээл толгой
Хүмүүс
[засварлах | кодоор засварлах]- Цэндийн Намсрай-БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн сэтгүүлч
- Намсрайн Сувд-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын Жүжигчин, тайз, дэлгэцийн жүжигчин
- Б. Бордух - Үндэсний бөхийн улсын начин
- Шарын Намжилсүрэн- Үндэсний бөхийн цэргийн начин
- Ц. Магванрэнцэн - Үндэсний бөхийн аймгийн заан
- Д. Сайнбилэг - Үндэсний бөхийн аймгийн заан
- Д.Ганбаатар -Үндэсний бөхийн аймгийн заан
- Мөнхжаргалын Эрдэнэхуяг- Үндэсний бөхийн аймгийн начин
- Мөнхжаргалын Батбаатар- Үндэсний бөхийн аймгийн харцага
- Ж. Баярдамба - Үндэсний бөхийн аймгийн начин
- Ч. Пунцаг - Хүний гавьяат эмч
- О. Батсайхан - Монгол улсын Төрийн шагналт, түүхч
- Б. Отгонбаяр - Тэквондогийн ДАШТ-ий мөнгөн медальт тамирчин
- Э. Цэнд-Аюуш - Монгол Улсын Боксын Насанд Хүрэгчид, Залуучуудын улсын аваргын хошой хүрэл медальт тамирчин
- М. Эрдэнэдалай - Бригадын генерал
-
Байдраг голын хөндий