Jump to content

Оохнойн Батсайхан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Batsaikhan

Эмгэнт овогтой Оохнойн Батсайхан (1962 онд Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн) нь Монгол Улсын түүхийн ухааны доктор эрдэмтэн.

1985 онд ЗХУ-ын Эрхүүгийн Их Сургуулийг түүхч мэргэжлээр дүүргэсэн.

1995 онд түүхийн ухааны дэд докторын, 2002 онд түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

1985-2000 онуудад Нийгмийн ухааны институт, Засгийн газрын ХЭГ-ын архив, Үндэсний архивын газар, Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнд ажиллаж байсан.

2000 оноос Олон улс судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Орос судлалын салбарын эрхлэгчээр ажиллаж буй эрдэмтэн.

Тэрээр эдүгээ ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Орос судлалын салбарын эрхлэгчээр буй.

Тэрбээр ОХУ, Тайвань, Герман, Япон, Солонгос, Англи, АНУ зэрэг орны шинжлэх ухааны байгуулага, их сургуульд судалгааны ажлаар ажиллаж, эдгээр орны архив дахь Монголын түүхэнд холбогдох эх сурвалжуудыг өөрийн судалгаандаа оруулан “Монголын тусгаар тогтнол ба Хятад, Орос, Монгол гурван улсын 1915 оны Хиагтын гэрээ”(1911 -1916), “Монгол үндэстэн бүрэн эрхт улс болох замд” (1911-1946), “Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт: амьдрал ба домог” , 2020 онд "Зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичиг" болон "Цэрэнпил гүнгийн хэрэг" зэрэг 20 гаруй бүтээл туурвижээ.

Тэрээр 1995 онд түүхийн ухааны дэд докторын, 2002 онд түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

2007 онд "Алтан гадас" одон хүртсэн.