Jump to content

Чойжилжавын Лхамсүрэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Чойжилжавын Лхамсүрэн (1911 онд өнөөгийн Баянхонгор аймгийн Баацагаан суманд мэндэлж, 1979 онд нас баржээ) - Монголын Төрийн шагналт зохиолч, яруу найрагч, хүүхдийн зохиолч юм. Тэрээр япон, орос, англи, польш хэлээр төгс ярьдаг байжээ.

Намтар

1920 онд эх нь нас барж, зарцлагдаж байсан өнчин Лхамсүрэнг Чойжилжав үрчлэн авсан.

1937-1940 онд Улаанбаатар хотноо худалдааны техникумд суралцаад, дараа нь Ардын цэргийн алба хаажээ.

1941-1944: Цэрэгт байхдаа дэлхийн 2-р дайны үеийн хүнд бэрх амьдралыг туулсан. Цэргээс халагдан Монголын зохиолчдын түр хороонд ажиллажээ.

1944-1946: Түр хугацаагаар архинд орсон.

1947-1950 онд МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга.

"Цог" сэтгүүл, "Утга зохиол урлаг" сонины ажилтнаар олон жил ажилласан.

Нутагтаа эргэж ирсний дараа "Монгол хүн" сонинд ажилласан.

Уран зохиолын томилолтоор Баянхонгор, Говь-Алтай, Улаанбаатар төмөр зам, Налайхын уурхай, Том ширний үйлдвэр зэрэгт ажиллаж байжээ.

Зохиолч маань 1979 онд Испани ханиад өвчнөөр өөд болжээ.

Уран бүтээлийн тойм

1930-аад оны сүүлч үе буюу Худалдааны техникумд суралцаж байх үеэсээ уран бүтээлээ эхэлжээ.

1938 онд анхны бүтээл "Хороос хамгаалах эмнэлэг" шүлэг нь "Үнэн" сонинд хэвлэгдсэн.

  • 1944: "Эрийн сайн эрэлхэг Болдбаатар хамгийг залгигч хар мангасыг дарсны үлгэр" найраглал, "Үлгэрч өвгөний ярьсан нь" найраглал
  • 1947: "Хүрэн морь" найраглал
  • 1948: "Эх" шүлэг
  • 1949: "Ган зам" дууны үг
  • "Мамей Жузей хоёр"
  • "Гурван сайхан"
  • "Хар алтны хаан" найраглал
  • "Ээж хайрхан"
  • "Бамбарууш" Хүүхдийн зохиол
  • "Гурван ховдог" Хүүхдийн зохиол
  • "Зол жаргалын цэцэг" Хүүхдийн зохиол
  • "Түүдэг галын дэргэд" Хүүхдийн зохиол
  • "Өгүүллэг ба найруулал" Үргэлжилсэн үгийн зохиол
  • "Цэцэг барьсан хүүхэн" Үргэлжилсэн үгийн зохиол
  • 1951: "Мамей Жукей хоёр"
  • 1954: "Тэнгис" шүлэг
  • "Жаргал" шүлэг
  • "Салхи хүүхэн хоёр" шүлэг
  • "Би аргалчин байлаа" шүлэг
  • "Үнэн" найраглал
  • "Их ертөнц" найраглал
  • "Орос" найраглал
  • "Би газар тэнгэрийн хүү" найраглал
  • "Соёл багш довтолж явна" шүлэг
  • 1955: "Маамуу нааш ир" дууны шүлэг, "Сайхан эх орон" шүлэг
  • 1961: "Хурандаа"
  • 1963: "Зохиолын сэдэв ард түмний дунд" өгүүлэл, "Хар алтны хаан" найраглал

Гавьяа шагнал

Төр засаг түүний уран бүтээлийг өндрөөр үнэлэн "Маамуу нааш ир" шүлэг, "Хүрэн морь" найраглалаар Монгол улсын Төрийн шагнал /1963/ хүртээж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан ажээ.