Говь-Алтай аймаг
Говь-Алтай аймаг англ. Govi-Altai Province | |||||
---|---|---|---|---|---|
ᠭᠣᠪᠢ ᠠᠯᠲᠠᠢᠠᠶᠢᠮᠠᠭ | |||||
| |||||
Говийн заг, Цогт сум | |||||
Ерөнхий мэдээлэл | |||||
Байгуулагдсан: | 1940 он | ||||
Улс: | ![]() | ||||
Аймгийн төв: | Алтай хот | ||||
Аймгийн сумд: | 18 | ||||
Газар нутгийн талбай | 141,447.67 км² | ||||
Хүн ам: | 56,587 (2016 он) | ||||
Хүн амын нягтрал: | 0.4[1] оршин суугч км² тутамд | ||||
Угсаатан: | Халx | ||||
Нутгийн олон: | Говь-Алтайнхан | ||||
Утасны код: | +976 (0)148 | ||||
Шуудангийн дугаар: | 82000 | ||||
ТХ-ийн улсын дугаар: | ГА | ||||
ISO 3166-2: | MN-065 | ||||
Цахим хуудас: | govi-altai.gov.mn | ||||
Газрын зураг | |||||
Монгол орон дахь Говь-Алтай аймгийн байршил |
Координат: 46° N, 96° O
Говь-Алтай (худам монголоор ᠭᠣᠪᠢ ᠠᠯᠲᠠᠢ – гоби-алтаи) нь Монгол улсын баруун өмнөд хэсэгт орших аймаг юм. Аймгийн төв нь Алтай.
Гарчиг
Газар зүй[засварлах | edit source]
Говь-Алтай аймаг нь монголын баруун өмнөд хэсэгт орших бөгөөд нутгийн дундуур нь Монгол Алтайн нуруу баруун хойноос зүүн урагшаа чиглэлтэйгээр нэвтлэн өнгөрнө. Сутай, Бурхан Буудай, Алагхайрхан, Ажбогд, Гичгэнэ зэрэг өндөр уулууд оршино. Мөн Шарга, Бигэр, Хүйс зэрэг томоохон хотгоруудад нь кайнозойн хурдас тархсан бөгөөд уулархаг нь кембрийн ба кембрийн өмнөх суурь чулуулагтай юм. Чулуун нуүрс (Зээгт), үнэт чулуу (Алтан худаг), барилгын материал зэрэг ашигт малтмал бий.
Аймгийн нутгийн хойд захаар Завхан гол урсах бөгөөд Зүйл, Сагсай зэрэг адагтаа ширгэдэг гол горхи бий, Мөн Ихэс, Шарга, Тонхил зэрэг нуурууд бий. Хөнхөр зуслан, Улаанхайрхан, Аргалант зэрэг рашаан ус бий. Говь-Алтай аймаг бол нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр улсдаа 2-рт орно.
Амьтан ургамал[засварлах | edit source]
Алтайн өвөр хэсгээр цөлийн бор саарал, хөрс, ууландаа уулын нугын ба уулын хүрэн хөрстэй, нутгийн хойд хэсгээр хүрэн хөрстэй, Алтайн өврөөр говийн ургамалтай, ууландаа уулын хээр, хойд хэсгээрээ хээрийн ургамал тархжээ. Аймгийн нутагт дэлхийд нэн ховордсон бөхөн, хулан, хавтгай, мазаалай болон бусад олон төрлийн амьтад амьдардаг байна, Аймгийн хэмжээгээр 2 сая гаруй малтай бөгөөд малын олонхи нь хонь, ямаа юм. Газар тариалан бараг хөгжөөгүй газар болно. Говь-Алтай аймагт Хятад улс руу гарах Бургастайн хилийн боомт Алтай суманд бий.
Аймгийн бэлгэ тэмдэг[засварлах | edit source]
Аймгийн сүлд[засварлах | edit source]
Аймгийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгөсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн наст хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна.
Сүлдний төв хэсэгт ан амьтнаар баялагийг бэлгэдэн дүүлж байгаа угалз, говь-хангай, өндөр сүрлэг уулсыг харуулсан ногоон шар дэвсгэр, мөнх цаст уулын зураг, дэлхийн даяаршил, мэдээллийн технологийг бэлгэдсэн долгионыг дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт шинжлэх ухаан боловсролыг дээдэлсэн дэлгэсэн номын дүрсэн дээр Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбыг залж, доод хэсэгт аж үйлдвэр, газар тариаланг илтгэсэн хүрд араа, тариан түрүүг тус тус дүрсэлнэ.
Сүлдний доод хэсгийг "Говь-Алтай" гэсэн бичигтэй туузаар ороосон байна. Аймгийн сүлдийг үйлдэх, дүрслэхдээ түүний хэмжээнээс үл хамааран Үндсэн хуульд хавсаргасан Монгол улсын сүлдний эх загварт заасан тэг, харьцааг чанд баримтална.
Туг[засварлах | edit source]
Туг Говь-Алтай аймгийн далбаа нь шар хөх хосолсон өнгөтэй байна. Далбааны доод хэсэгт гурав хаваасны нэгийн хэмжээтэй говийг бэлгэдсэн шар өнгөтэй, дээд хэсэгт мөнх тэнгэрийг бэлэгдсэн хөх дэвсгэр дээр аймгийн сүлдийг байрлуулсан байна. Далбааны ишин талд сүлдийг байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1х2-ын харьцаатай байна.
Сүлд дуу[засварлах | edit source]
Зулай цагаан Алтай
/Үг: З.Гүнсэн, Ая: Ч.Сангидорж/
- Үүрийн таван жингээр Сараан саатуулж мөнгөрсөн
- Үдшийн бүрий тасартал Нараа наадуулж алтарсан
- Зулай цагаан Алтайгаа би
- Зүүдэлж сэрдэг нь юуных вэ
- Аяа Алтай минь, Алтай минь
- Азаар заяасан нутаг аа
- Тэвэрч таныгаа даахгvй ч гэлээ
- Тээж явдаг шүү сэтгэлдээ
- Дэлгэр зуны улиралд Цэцгээ дэвсэж харуулдсан
- Дэнжийн цагаан гэртээ Ээж минь хүүгээ хүлээсэн
- Зулай цагаан Алтайгаа би
- Зvvдэлж сэрдэг нь учиртай
- Аяа Алтай минь, Алтай минь
- Азаар заяасан нутаг аа
- Тэвэрч таныгаа даахгүй ч гэлээ
- Тээж явдаг шүү сэтгэлдээ
- Заяа түвшин түмнийхээ Итгэл болж сүндэрлэсэн
- Санаа цагаан ардынхаа Сэтгэл болж мөнхөрсөн
- Зулай цагаан Алтайгаа би
- Зүүдэлж сэрдэг нь аргагүй
Алдартнууд[засварлах | edit source]
Говь-Алтай аймаг нь Монгол Улсын Генерал цолтон хамгийн олон төрсөн аймгийн нэг юм. Мөн шинэ үеийн дүрслэх урлагийн анхдагч Балдуугийн Шарав МУ-ын ерөнхий сайд асан П.Жасрай болон Монгол Улсын баатар Магсарын Жанчив, Дүгэрийн Гуулин, В.Шарав, төрийн хошой шагналт нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба, Зохиолч судлаач Лодонгийн Түдэв, улс төрийн нэрт зүтгэлтэн, ахмад дипломатч, доктор профессор Чоёгийн Даваадаш, Монгол Улсын гавьяат хуульч Ж.Авхиа, Монгол улсын гавьяат тамирчин Нанзадын Бүргэдаа, Монгол улсын Ардын эмч Жамбал, Гавъяат эмч Машбалжирийн Ганбаатар, Гавъяат эмч Бундангийн Болдсайхан, Академич Монгол улсын гавьяат багш төрийн шагналт доктор професор Дарийн Содномдорж, Монгол улсын Хуулийн салбарын алтан үеийнхэний нэг Гавъяат хуульч Буяндэлгэрийн Санжмятав, Монгол Улсад Худалдаа, нийтийн хоолны салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан анхдагчдын нэг Дан-Аажавын Пунцаг Монгол улсын гавьяат жүжигчин Ундармаа нар энэ нутгийн бахархал .
Сонирхолтой баримтууд[засварлах | edit source]
- Говь-Алтай аймгийн Шарга сум нь монголын хамгийн олон генерал төрсөн нутгаар тодорсон юм.
- Шарга сумын нутгаас Чингай балгасыг олжээ
Сумд[засварлах | edit source]
- Алтай сум
- Баян-Уул сум
- Бигэр сум
- Бугат сум
- Дарви сум
- Дэлгэр сум
- Есөнбулаг сум
- Жаргалан сум
- Тайшир сум
- Тонхил сум
- Төгрөг сум
- Халиун сум
- Хөхморьт сум
- Цогт сум
- Цээл сум
- Чандмань сум
- Шарга сум
- Эрдэнэ сум
Цахим холбоос[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]
- ↑ Монгол улсын үндэсний статистикийн хороо: Монгол улсын хүн амын нягтрал аймаг нийслэлээр