Навааны Жамбал

Навааны Жамбал
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилэмч

Навааны Жамбал - Монгол улсын Ардын Эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмч.

Намтар[засварлах | кодоор засварлах]

  • МУИС-ийн анагаах ухааны ангийг 1960 онд төгсөөд
  • Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж төрөх тасгийн эрхлэгч, эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллангаа
  • Алтай хот дахь АУДуС-д эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлээр багшилж иржээ.
  • 2001 он хүртэлх 40 жилд 22000 эхийн төрөлтийг удирдан амаржуулж,
  • эмэгтэйчүүдийн өвчинтэй 4200 гаруй хүнийг эмчилж эдгэрүүлжээ.
  • Орон нутагт эхийн төрөхийн өмнөх, дараах амрах байрыг анх санаачилж байгуулсан нь улсын хэмжээнд дэлгэрсэн байна.

Ардын Их хурлын депутатаар сонгогдож байжээ.

Гавьяа Шагнал[засварлах | кодоор засварлах]

  • БНМАУ-ын Хүний Гавьяат Эмч /1981-06-26. №191/,
  • Монгол улсын Ардын Эмч /2001-11-21. №82/,
  • “Алтан гадас” одон,
  • Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 50, 70 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.