Jump to content

Лодонгийн Түдэв

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лодонгийн Түдэв
Залуугийн зураг
Төрсөн1935 оны 2 сарын 9 (1935-02-09)
Говь-Алтай, Наран сум
Нас барсан3 April 2020(2020-04-03) (85 насалсан)
ҮндэстэнМонгол
АжилЗохиолч, нийтлэлч, улс төрч

Лодонгийн Түдэв (1935 оны 2 сарын 9-нд Говь-Алтай аймгийн Наран суманд төрсөн- 2020 оны 4 сарын 3-нд Улаанбаатар хотод нас барсан) - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, СГЗ, Төрийн шагналт, доктор, УБИС-ийн хүндэт профессор, XX зууны манлай сэтгүүлч.

1935 оны 2 сарын 9-нд Говь-Алтай аймгийн Наран сум (одоогийн Халиун сум) сумын нутаг “Өвөр замын бууц” гэдэг газар, малчин айлын гэр бүлд төржээ.

Боловсрол

Л.Түдэв 1942 – 1950 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг хотод бүрэн бус дунд сургууль,

1950 – 1953 онд Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль,

1953 – 1956 онд Улсын Багшийн Дээд Сургууль,

1964 – 1967 онд Москвад ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэж, эрдэм мэдлэгийн суурь боловсролыг эзэмшсэн ажгуу.

1993 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас Л.Түдэв / 397 мянган санал/ нэр дэвшин өрсөлдсөн боловч МҮАН, МСДН-ын Ардчилсан холбоо эвсэлээс нэр дэвшсэн Пунсалмаагийн Очирбатад /593 мянган санал/ ялагдсан.

1956 оны намар УБДС-ийг төгсөөд төрсөн нутаг Говь-алтай аймгийн Наран суманд очин багшилсан. Тэндээ 3 жил ажиллаж байгаад 1959 онд Улаанбаатарт багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд ажиллахаар томилогдсон. Анхны арга зүйчээр очиж орос хэлний сургалт хариуцсан ажилд томилогдсон боловч, нэг их удаан ажиллаагүй байтал нам засгаас дэвшүүлэн “Үнэн” сонинд 1961 онд утга зохиолын нарийн бичгийн даргаар томилогдсон байна.

1962 онд “Соёл утга зохиол” сонины эрхлэгчээр томилогдсон. Тэрээр 1964 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцахаар явсан бөгөөд Москвад сурч боловсорсон гурван жил нь үр бүтээлтэй өнгөрч, цаашдын амьдралд чухал нөлөө үзүүлсэн юм.

Л.Түдэв нь 1967 онд дэд эрдэмтний зэрэг хамгаалан ирснийхээ дараа МАХН–ын Төв Хорооны үзэл суртлын хэлтэст түр ажиллаж байгаад 1968 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн хорооны орлогч даргаар ажилласан.

1974 онд Л.Түдэв МЗЭ-ийн даргаар сонгогдсон. Тэр шинэ албан ажлаа аваад төдий л удаагүй байтал буюу 1 жилийн дараа 1975 оноос Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн (МХЗЭ) Төв хорооний нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдон ажиллах болсон юм. МЗЭ–ийн хорооны даргын ажлыг Зохиолчдын эвлэлийн даргын ажилтай давхар хийсээр жил болсон бөгөөд зохиолч Д.Наваансүрэн, МЗЭ–ийн хорооны орлогч дарга болсноор түүнд Зохиолчдын эвлэлийн хорооны даргын ажлыг өгчээ. Л.Түдэв МЗЭ–ийн байгууллагын удирдах албан тушаалд ийнхүү 8 жил шахам хугацаанд ажиллахдаа Зохиолчдын эвлэлийг олон нийтийн нэр хүндтэй байгууллага болгох, зохиолчдыгоо тэр үеийнхээ жишгээр эрхэлсэн ажилтай, нэр төртэй, хүн шиг хүн байлгах талаар багагүйг хийсэн.

1984-1996 онд "Үнэн" сонины эрхлэгчээр ажилласан байна. "Үнэн" сонинд "Доктор Л.Түдэвийн долоон үг" цуврал өгүүлэл, нийтлэл, эссээ хэвлэгдэж байсан.

1996 оноос монголын анхны зөгнөлт “Дал” сонинг эрхлэн гаргаж байсан.

1993 онд Л.Түдэв МАХН-аас Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж П.Очирбатад ялагдсан байна.

Тэрээр 2020 оны 4-р сарын 3-нд хүнд өвчний улмаас нас барсан. Коронавирус дэгдээд байсан тул түүний оршуулгын ёслолыг олон нийтэд зарлаж түмэн олныг бөөгнөрүүлэхгүй байхыг үр хүүхдүүдээ захисаныг ном ёсоор гүйцэлдүүлжээ.

  • 1971 онд БНМАУ-ын Төрийн шагнал,
  • 1989 онд Соёлын гавьяат зүтгэлтэн,
  • 1997 онд Хөдөлмөрийн баатар,
  • 2005 онд Сүхбаатарын одон,
  • 2009 онд Ардын уран зохиолч цол хүртэж, “Дэлхийн 100 хүний нэгээр” шалгаран, Зөвлөлт Орос улс, Болгар ард улс зэрэг гадаадын зарим орны төрийн одон, медалиудаар шагнагдаж байсан.

Л.Түдэвийн зохиол бүтээл болох 15 ном нь Орос, Англи, Болгар, Чех, Унгар, Герман, Япон хэлээр хэвлэгдэж Монголын уран зохиолыг дэлхийн тавцанд гаргахад хүндтэй үүрэг гүйцэтгэсэн билээ.

Орос хэлээр хэвлэгдсэн ном

[засварлах | кодоор засварлах]

Бусад хэлээр хэвлэгдсэн ном

[засварлах | кодоор засварлах]

Уран зохиолын ном

[засварлах | кодоор засварлах]

Л.Түдэвийн ном товхимол болж хэвлэгдсэн бүтээлүүд

Сэтгүүл зүй, нийтлэлийн ном

[засварлах | кодоор засварлах]
  • Болгар нутагт
  • Нэгэн хувьсгалын тухай сурвалжлага
  • Замбуулингийн наран дор
  • Өв тэгш хүмүүжил
  • Хүмүүжил цогцолбор асуудал
  • Хүмүүс
  • Асуудал
  • Найрамдлын жигүүрээр сансарт
  • Өрх бүр үйлдвэр , хүн бүр үйлдвэрлэгч
  • Нарнаас ус , уснаас гал
  • Боловсроогүй боловсрол
  • Үгэн бороо

Эмгэнэл: ЛОДОНГИЙН ТҮДЭВ

ЛОДОНГИЙН ТҮДЭВ

Нэрт сэтгүүлч, зохиолч Л.Түдэв гуай хүнд өвчний улмаас таалал төгслөө

Лодонгийн ТҮДЭВ: МОНГОЛ ТҮМНИЙ ЭРХЭМЛЭН ШҮТЭХ ДЭЭД ОЮУН САНАА

Л.Түдэв: Хүүхдийн авьяасыг 3-6 насанд нь олж нээ, үгүй бол жирийн л хүн болчихдог