Хорвоотой танилцсан түүх
Хорвоотой танилцсан түүх (1970) номыг Монгол Улсын Төрийн шагналт зохиолч Лодонгийн Түдэв бичсэн юм. 2010 онд Дэлхийн шилдэг номын нэгээр шалгарчээ. Энэ бүтээл нь 1980-2005 онд дунд сургуулийн унших бичигт багтаж олон нийтийн хүртээл болжээ.
Агуулгын тойм
[засварлах | кодоор засварлах]Уг тууж нь богино өгүүлэл хэлбрийн 17 сэдвийн хүрээнд "... танилцсан минь" гэсэн хэсэгтэй байдаг. Үүнээс дурдвал: Чулуутай танилцсан минь, Дуутай танилцсан минь, Зурагтай танилцсан минь, Салхитай танилцсан минь, Цүнхтэй танилцсан минь, Сахилгатай танилцсан минь гэх зэргээр үргэлжилж төгсгөлд нь "Хадны мангаатай танилцсан минь" сэдвээр өндөрлөдөг. Үйл явдлын өгүүлэмжийг хүүхдийн сэтгэхүйн талаас маш ойр байдлаар танин мэдэхүйн эрэн хайгуулын сэтгэгдлийг уншигчид төрүүлэхүйц уран сайхнаар дүрсэлдэг.
Хорвоотой танилцсан түүх ном нь Монголд хэлнээс гадна хэд хэдэн гадаад хэлээр орчуулагдаж олон улсад тархсан бүтээл юм.
Монголын хүүхдийн заавал унших зохиолд "Хорвоотой танилцсан түүх" тууж багтдаг.