4 сарын 3

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

4 сарын 3 нь Григорийн тооллын жилийн 93 дахь (өндөр жил бол 94 дэх) өдөр юм. Мөн он дуустал 272 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • 801 - Франкын хаан Луй Пиу олон сарын хугацаанд бүслэсний эцэст Барселона хотыг эзлэн авчээ.
  • 1043 - Английн хаан ширээнд "Үнэн" Эдуард суув.
  • 1559 - Чатеу-Камбресигийн энхийн гэрээ байгуулагдсанаар Италийн дайн дуусчээ.
  • 1834 - Грекын тусгаар тогтнолын төлөөх дайнд оролцсон генералуудыг шүүх ажиллагаа эхлэв.
  • 1865 - Америкийн иргэний дайн: Эх газрын Америкийн нийслэл гэгдэх Виржиниа мужийн Ричмонд хотыг Холбоотны цэргийн хүч эзлэн авчээ.
  • 1885 - Германы зохион бүтээгч, инженер Готтлеб Даймлер өөрийн бүтээсэн хөдөлгүүртээ зохиогчийн эрх авав.
  • 1888 - Английн Лондон хотын зүүн захын Уайтчапел хотод эзэн холбогдогчийг нь хэзээ ч тогтоож чадаагүй 11 цогцос олджээ.
  • 1895 - Алдарт зохиолч Оскар Уайлдыг ижил хүйстэнтэйгээ явалдсан гэх үндэслэлээр шоронд хорив.
  • 1922 - ЗХУ-ын Коммунист намын анхны ерөнхий нарийн бичгийн даргаар Йозеф Сталин тодорчээ.
  • 1933 - Эверест буюу Жомолунгма хайрханыг судлахаар Британийн анхны экспедиц Төвдийг зорив.
  • 1936 - Алдарт нисгэгч Чарльз Линдбергийн хүүг барьцаалсан хэрэгт буруутай гэж үзэн Бруно Ричард Хауптманн гэгчид цаазын ял оноожээ.
  • 1942 - Дэлхийн II дайн: Батааны хойгт Японы цэргийн хүч халдан довтлов. Тус хойгийг АНУ болон Филиппиний арми хамтран хамгаалсан юм.
  • 1946 - Батааны хойгт цуст яргалал зохион байгуулсан гэх үндэслэлээр Японы цэргийн жанжин Хомма Масахаруг цаазлав.
  • 1948 - АНУ-ын ерөнхийлөгч Харри С.Труманы боловсруулсан хөгжил буурай 16 улсад туслах хөтөлбөрт 5 тэрбум ам.доллар олгох зарлигт гарын үсэг зуржээ.
    • Өмнөд Солонгосын Жежү мужид хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцсэн Жежүгийн бослого дэгдэв.
  • 1968 - Өнгөт арьстан, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Мартин Лютер Кинг "Би уулын оргил гарна" илтгэлээ олон нийтэд хандан хэлжээ.
  • 1969 - Вьетнамын дайн: АНУ-ын Батлан хамгаалахын сайд Мелвин Лейрд Вьетнамыг сэргээн босгох ажилд гар бие оролцохоо мэдэгдэв.
  • 1973 - Моторола компанийн ажилтан Мартин Күүпер зохион бүтээсэн анхны гар утасаараа Беллийн Лабораторийн эрдэмтэн Жоел С.Энгел рүү дуудлага хийв. Энэ нь гар утасаар хийсэн анхны дуудлага байсан юм.
  • 1974 - Америк болон Канадын өрнө, дорно хэсэгт дэгдсэн их хар салхины улмаас 315 хүн амиа алдаж, 5,500 гаруй хүн гэмтэж, бэртжээ.
  • 1975 - Шатрын дэлхийн аварга шалгаруулах шувтаргын тоглолтод Бобби Фишер болон Анатолий Карпов нар учраа таарч Карпов дэлхийн аварга болов.
  • 1981 - АНУ-ын Сан Франциско хотод зохиогдсон "Баруун эргийн компьютерийн үзэсгэлэнд" дэлхийн хамгийн анхны суурин компьютер болох "Осборн 1"-ийг танилцуулжээ.
  • 1996 - "Унабомбер"-ын хэрэгт сэжиглэгдэж байсан Теодор Кашински гэгч АНУ-ын Монтана мужийн нэгэн байшинг барьцаалав.
  • 1997 - Алжирийн босогчид Талит тосгоны 53 оршин суугчийг хэрцгийгээр хороожээ.
  • 2000 - Компьютерийн алдарт "Майкрософт" компанийг АНУ-ын итгэлцлийн хуулийг зөрчин өрсөлдөгчөө зах зээлээс шахан гаргах замаар монопольдсон гэж үзэн, шүүхэд өгчээ.
  • 2004 - Мадридын террорист халдлагыг зохион байгуулсан бүлэг этгээдийг хоргодох байрандаа байхад нь цагдаа нар устган хороов.
  • 2007 - Францын галт тэрэгний үйлчилгээний TGV галт тэрэг Ла Шемин хотод 574 км/ц хурдалж дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.
  • 2008 - Америкийн иргэний агаарын тээврийн ATA Airlines компани санхүүгийн асуудлаас болж дампуурлаа зарлав.
  • 2009 - АНУ-ын Нью-Йорк хотын Бингхемптон дүүрэгт байрлах Америкийн иргэний холбооны дэргэдэх цагаачлалын төвд гал гарч 13 хүн амиа алджээ. Дөрвөн хүн хүнд шархдаж эмнэлэгт хүргэгдсэн ч бүгдээрээ эмнэлэгт амиа хорлосон байна.
  • 2010 - Дэлхийн хамгийн анхны таблет төхөөрөмжийг Apple компани худалдаанд гаргажээ.
  • 2013 - Аргентин улсын Буенос Айрес болон Ла Плата хотод олон хоног үргэлжлэн орсон аадар борооны улмаас их хэмжээний үер бууж наад зах нь 50 хүн амиа алдсан байна.
  • 2016 - Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны санаачилгаар Панамын баримтыг олон нийтэд дэлгэж 214,488 оффшор компанийн мэдээллийг ил болгов.
  • 2017 - ОХУ-ын Санкт Петербург хотын метронд дэлбэрэлт болж 14 хүн амиа алдан, олон тооны хүн шархаджээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 1016 - Лиао гүрний хаан Шинзонг (1055 онд нас барсан)
  • 1245 - Францын хаан III Филип (1285 онд нас барсан)
  • 1715 - Английн физикч Уиллиам Ватсон (1787 онд нас барсан)
  • 1814 - Америкийн шашны Исүс Кристийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн тэргүүн Лорензо Снөү (1901 онд нас барсан)
  • 1876 - Гуталны "Бата" брендийг үндэслэгч Чехийн бизнесмэн Томаш Бата(1932 онд нас барсан)
  • 1881 - Италийн 30 дахь ерөнхий сайд Алсиде Де Гаспери (1954 онд нас барсан)
  • 1887 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 24 дэх их аварга Танигоро Отори (1956 онд нас барсан)
  • 1898 - Алдарт "Тайм" сэтгүүлийг үүсгэн байгуулалцсан Хенри Люс (1967 онд нас барсан)
  • 1900 - Ливан улсын долоо дахь ерөнхийлөгч Камиль Шамун (1987 онд нас барсан)
  • 1913 - Норвегийн 18 дахь ерөнхий сайд Пер Бортен (2005 онд нас барсан)
  • 1920 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 43 дахь их аварга Жүнносүке Ёшибаяма (1977 онд нас барсан)
  • 1924 - Америкийн нэрт жүжигчин Марлон Брендо (2004 онд нас барсан)
  • 1929 - Данийн 29 дэх ерөнхий сайд Поул Шлутер
  • 1930 - Германы канцлер Хелмут Коль (2017 онд нас барсан)
  • 1942 - "Алтан бөмбөрцөг" наадмын хоёр удаагийн шагналт жүжигчин Марша Мейсон
  • 1946 - Польшийн тав дахь ерөнхий сайд Анна Шучока
  • 1948 - НАТО буюу Умард Атлантын цэргийн эвслийн 11 дэх ерөнхий нарийн бичгийн дарга Яап де Хүүп Шеффер
    • Мексикийн 53 дахь ерөнхийлөгч Карлос Салинас де Гортари
  • 1953 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 56 дахь их аварга II Ваканохана Канжи
    • Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Америкийн боксчин Жеймс Смит
  • 1961 - Америкийн инээдмийн нэрт жүжигчин Эдди Мөрфи
  • 1971 - Олимпын алт, мөнгө, Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Америкийн уулын цаначин Пикабо Стрийт
  • 1978 - Олимпын мөнгөн медальт Германы теннисчин Томми Хаас
  • 1985 - Их Британийн "Икс Фактор" нэвтрүүлгийн ялагч, дуучин Леона Льюс
  • 1987 - Олимпын хүрэл медальт, дэлхийн аваргын нэг мөнгө, хошой хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга Их Британийн гүйгч Мартин Рүүни
  • 1988 - Голландын хөлбөмбөгийн хаалгач Тим Крулл
  • 1992 - Олимпын хошой хүрэл, нэг мөнгөн медальт, Дэлхийн тав, Европын гурван удаагийн аварга Оросын усанд сэлэгч Юлия Ефимова

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 1287 - Ромын пап IV Онориус (1210 онд төрсөн)
  • 1882 - Америкийн зартай дээрэмчин Жесси Жеймс (1847 онд төрсөн)
  • 1897 - Германы нэрт хөгжмийн зохиолч Йоханнес Брамс (1833 онд төрсөн)
  • 1941 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 22 дахь их аварга Тачияма Минемон (1877 онд төрсөн)
    • Унгарын 22 дахь ерөнхий сайд Пал Телеки (1879 онд төрсөн)
  • 2000 - Америкийн нэрт философич Терренс МакКенна (1946 онд төрсөн)
  • 2015 - Алдарт "Линирд Скинирд" хамтлагын бөмбөрчин Боб Бөрнс (1950 онд төрсөн)
  • 2016 - Италийн нэрт хөлбөмбөгч Чезаре Малдини (1932 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]