4 сарын 30

Түүхэн жилийн өдөр
3 сар · 4 сар · 5 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

4 сарын 30 нь Григорийн тооллын жилийн 120 дахь (өндөр жил бол 121 дэх) өдөр юм. Мөн он дуустал 245 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • 311 - Ромын эзэнт гүрэнд христийн шашинтнуудыг хавчсан диоклетаны хавчлага эцэслэв.
  • 313 - Ромын эзэнт гүрний хаан Лисиниус Зүүн Ромын эзэн хаан I Максиминуст ялагдсанаар хоёр улс нэгджээ.
  • 1315 - Франц улсаас урван тэрсэлж, хэт даврах үзэл гаргасан гэх үндэслэлээр Энгурран де Мариньиг дүүжлэн хороов.
  • 1492 - Испанийн эзэн хаан Кристофер Колумб болон түүний багийнханд аялах зөвшөөрөл олгожээ.
  • 1513 - Английн хаан VIII Хенри дараагийн хаан гэж хүндлэгдэж байсан Йоркийн гүн Эдмунд де ла Полыг дүүжлэн цаацлав.
  • 1557 - Уугуул Америкийн Мапуче омгийн удирдагч Лаутаро Испанийн эзлэн түрэмгийлэгчдийн гарт амиа алджээ.
  • 1598 - Британийн колони гэгдэх Америкийн Шинэ Мексико мужийн захирагч Хуан де Ониате өөрийн мужийг тусгаар улс гэдгийг зарлан тунхаглав.
    • Францын хаан IV Анри Хьюженотын дагагчдад шашны эрх чөлөө олгожээ.
  • 1636 - Наян жилийн дайн: Бүгд найрамдах Голланд улс Испанийн боомтыг эргэн эзэлж, стратегийн томоохон ялалт байгуулав.
  • 1671 - Хорватын засаг захиргаа язгуур угсаат зохиолч Петар Зринскиг хороож, гэр бүлийг нь улсаасаа хөөжээ.
  • 1789 - АНУ-ын Нью-Йорк хотын Уолл Стрийт гудамжны "Холбооны танхим"-д Жорж Вашингтон тангараг өргөж АНУ-ын анхны Ерөнхийлөгч болжээ.
  • 1803 - АНУ-ын засаг захиргаа Луйзана мужийн нутаг дэвсгэрийг Францаас 15 сая ам.доллараар худалдан авав.
  • 1838 - Никарагуа улс Төв Америкийн холбооны улсаас тусгаар тогтножээ.
  • 1885 - АНУ-ын Нью-Йорк хотын захирагч Девид Б.Хилл Ниагара хүрхрээ орчмыг дархан цаазтай болгож үндэсний цэцэрлэгт хүрээлэн, цогцолборт газар болгох тогтоолд гарын үсэг зурав.
  • 1897 - Алдарт Кавендишийн лабораторийн эрдэмтн Ж.Ж.Томпсон нэгж атомыг хувааж улмаар электроныг нээв. Нэг элекстрон нь протоноос 1,800 дахин жижиг байжээ.
  • 1900 - Хавай муж АНУ-ын засаг захиргаанд нэгдэв. Анхны амбан захирагчаар Сенфорд Б.Долыг томилжээ.
  • 1905 - Нэрт эрдэмтэн Альберт Эйнштэйн "Молекулын хэмжээг тодорхойлох шинэ аргачлал" диссертациа бичиж дуусгав.
  • 1925 - АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Dodge компани Диллон-Рийд компанитай нэгдэх хэлцлийг зөвшөөрчээ. Диллон-Рийд компани Dodge компанийг тухайн үеийн ханшаар 146 сая ам.доллараар худалдан авсан юм.
  • 1927 - АНУ-ын Баруун Виржиниа мужийн Алдерсон хотод тус улсын анхны эмэгтэйчүүдийн шорон байгуулагдав.
    • Нэрт жүжигчин Дуглас Фейрбэнкс болон Мери Пикфорд нар Грауманы Хятад театрын урд хөл болон гарын хээгээ үлдээсэн анхны жүжигчид болжээ.
  • 1937 - Филиппинийн холбооны Засгийн газар эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчлав.
  • 1938 - Алдарт Bugs Bunny цувралын анхны анги "Porky's Hare Hunt" нэртэйгээр үзэгчдийн хүртээл болжээ.
  • 1939 - АНУ-ын Нью-Йорк хотод дэлхийн үзэсгэлэн яармаг нээгдэв. Уг үзэсгэлэн яармаг нэг жилийн турш үргэлжилсэн байна.
  • 1943 - Дэлхийн хоёрдугаар дайн: Их Британийн "Сераф" шумбагч хөлөг Хуелва орчимд осолдов.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Адольф Хитлер болон Эва Браун нар хоргодох байрандаа хор ууж амиа хорложээ. Тэд хуримласнаасаа хойш ердөө 40 цагийн дараа амиа хорлосон юм. Төд удалгүй Зөвлөлийн улаан арми Рейхстагын орой дээр ялалтын тугаа мандуулсан билээ.
  • 1947 - АНУ-ын Невада мужийн Бульдер даланг "Хүүвер" хэмээн нэрийдэж, хоёр дахь удаагаа нээжээ.
  • 1948 - Колумбийн нийслэл Богота хотод Америк тивийн улсуудын холбоог байгуулав.
  • 1956 - АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан, Ардчилсан намын сенаторч Алден Баркли Виржиниа мужид үг хэлж байхдаа амьсгал хураав.
  • 1961 - ЗХУ-ын цөмийн зэвсэгтэй анхны шумбагч онгоц "К-19"-ыг зэвсэглэлд ашиглаж эхэлжээ.
  • 1973 - Уотергейтийн дуулиан: АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор зөвлөх Жон Дийн, Р.Халдеман, Жон Эрлихман нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
  • 1975 - Вьетнамын Сайгон хотод коммунистийг засгийн эрхийг гартаа авав. Улмаар дайн дууссаны дараа Ерөнхийлөгч болсон Дуонг Ван Мин сайн дураараа эрх мэдлээсээ татгалзжээ.
  • 1980 - Нидерландын хаан ширээнд Биатрикс хатан хаан суув.
    • Их Британийн Лондон хотод байх Иранын элчин сайдын яамны бүслэлт эхэлжээ.
  • 1992 - АНУ-ын Флорида мужийн Орландо хотод байх "Никелодион" студи олон хүүхдийг хамарсан дурсамжийн хайрцагны аянг эхлүүлжээ. Тэд уг дурсамжийн бичгийг 50 жилийн дараа буюу 2042 онд задлахаар болж, газарт булсан юм.
  • 1993 - Европын цөмийн судалгааны байгууллага дэлхийг хэрсэн сүлжээ буюу интернетийг аюулгүй гэж үзэв.
  • 1994 - Авто спортын ноён оргил "Формула 1" тэмцээний Сан Мариногийн гран пригийн урьдчилсан гарааны үеэр нисгэгч Роанд Ратценбергер осолдож амиа алджээ.
  • 1997 - Алдарт "Эллен" шоуны хөтлөгч Эллен ДеЖенерес өөрийгөө ижил хүйстэн гэж шууд нэвтрүүлгийнхээ үеэр зарлалаа. Энэ нь Америкийн ТВ-ийн салбарын түүхэнд анхны тохиолдол болсон юм.
  • 2000 - Ромын пап II Йоан Павель Польшийн гэлэнмаа Фаустиана Ковальскаг гэгээнтнээр өргөмжлөв.
  • 2004 - Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Иракын Абу Гхрейб шоронд АНУ-ын цэргийн алба хаагчид бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан тухай дүрс бичлэг цацагджээ.
  • 2008 - ОХУ-ын Екатринбург хотоос олдсон хоёр араг ясыг хунтайж Алексей, гүнж Анастасиагийнх болохыг тогтоов. ОХУ-ын Екатринбург хотод Больщевик хувьсгалчид Хаант Оросын сүүлчийн эзэн хааны гэр бүлийг буудан хороосон билээ.
  • 2009 - Америкийн авто машин үйлдвэрлэгч "Крайслер" компани дампуурлаа зарлав.
    • Нидерландын хатан хаан Биатриксд зориулсан ёслолын жагсаалын үеэр хатан хааны амь насанд халдахыг завдсан хоёр этгээдийг цагдаагийн байгууллага газар дээр нь хороожээ.
  • 2012 - Энэтхэгийн Брахмапутра голд хөвж явсан гатлага онгоц живж улмаар 103 хүн амиа алдав.
  • 2013 - Нидерландын хатан хаан Биатрикс эрх мэдлээ хүүн Виллем- Александерт шилжүүлжээ. Ийнхүү тус улс 1849 оноос хойш анх удаа хаантай болсон юм.
  • 2014 - БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах улсын Өрөмчи хотод бөмбөг дэлбэрч гурван хүн амиа алдан, 79 хүн шархаджээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1245 - Францын эзэн хаан III Филип (1285 онд нас барсан)
  • 1310 - Польшийн хаан III Касимир (1368 онд нас барсан)
  • 1662 - Английн хатан хаан II Мери (1694 онд нас барсан)
  • 1893 - Нацистийн Германы гадаад хэргийн сайд Йоахим фон Риббентроп (1946 онд нас барсан)
  • 1901 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Симон Кузнец (1985 онд нас барсан)
  • 1902 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Теодор Шульц (1998 онд нас барсан)
  • 1908 - Исландын 13 дахь ерөнхий сайд Бьарни Бенедиктсон (1970 онд нас барсан)
  • 1909 - Нидерландын хатан хаан Жулиана (2004 онд нас барсан)
  • 1921 - Байршил тогтоох GPS төхөөрөмжийг зохион бүтээлцсэн, Америкийн эрдэмтэн Рожер Л.Ийстон (2014 онд нас барсан)
  • 1923 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 42 дахь их аварга Кагамисато Киожи (2004 онд нас барсан)
  • 1926 - "Эмми" болон Академийн наадмын шагналт жүжигчин Клорис Лийчман
  • 1943 - Замбийн хоёр дахь Ерөнхийлөгч Фредерик Чилуба (2011 онд нас барсан)
  • 1946 - Шведийн хаан Карл XVI Густаф
    • Олимпийн тав, Пан Америкийн наадмын гурван удаагийн аварга Америкийн усанд сэлэгч Дон Шолландер
  • 1949 - НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Португалийн 114 дэх ерөнхий сайд Антониу Гуттереш
  • 1959 - Канадын 22 дахь ерөнхий сайд Стифен Харпер
  • 1965 - Олимпийн хүрэл, дэлхийн мөнгөн медальт, Үндэстнүүдийн наадмын аварга Австралийн зээрэнцэг шидэгч Даниела Костиан
  • 1975 - "Агуу тэсрэлтийн онол" киноны од, жүжигчин Жонни Галецки
  • 1981 - Ирландын хөлбөмбөгч Жон О'Ший
  • 1982 - "Жуманжи", "Цус сорогчтой хийсэн ярилцлага", "Фарго" киноны од, жүжигчин Кирстен Данст
  • 1983 - Олимпийн алт, мөнгө, хүрэл медальт, Дэлхийн найм, Европын хошой аварга Германы чаргаар гулгагч Татьяна Хюфнер
  • 1985 - "Гайхамшигт эмэгтэй" киноны од, Израйлийн загвар өмсөгч, жүжигчин Галь Гадо
  • 1988 - Олимп, дэлхийн аварга Өмнөд Солонгосын таеквондоч О Хе-Ри
  • 1990 - Дэлхийн долоон удаагийн аварга, Олимпийн мөнгө, хүрэл медальт Английн триатлонч Жонатан Браунлий
  • 1992 - Америкийн реппэр Трейвис Скотт
    • Барселона клуб болон Германы хаалгач Марк-Андре Тер Штеген

Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 125 - Хятадын Хан гүрний их хаан Ан (94 онд төрсөн)
  • 1063 - Сон гүрний эзэн хаан Рензонг (1010 онд төрсөн)
  • 1806 - Японы мэргэжлийн сүмо бөхийн тав дахь их аварга Оногава Кисабүро (1758 онд төрсөн)
  • 1945 - Нацистийн Германы удирдагч Адольф Хитлер (1889 онд төрсөн)
  • 1956 - АНУ-ын 35 дахь дэд ерөнхийлөгч Алден В.Баркли (1877 онд төрсөн)
  • 1989 - "Америкад нэг удаа", "Сайн, муу, хэрцгий", "Атга доллар", "Баруунд нэг удаа" киноны найруулагч Сержио Леоне (1929 онд төрсөн)
  • 1995 - Бирмийн найм дахь ерөнхий сайд Маунг Маунг Кха (1920 онд төрсөн)
  • 2012 - Дэлхийн аварга, Европын хошой аварга, Олимпийн мөнгөн медальт Норвегийн усанд сэлэгч Александер Дале Оен (1985 онд төрсөн)
  • 2016 - Нобелийн шагналт Английн химич Харри Крото (1939 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | кодоор засварлах]

  • Гүрж улсГүрж Гүрж Зэвсэгт хүчний өдөр
  • ШведШвед Швед Карл XVI Густаф хааны мэндэлсэн өдөр
  • МексикМексик Мексик Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр
  • ТайландТайланд Тайланд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр
  • ПакистанПакистан Пакистан Эх орончдын өдөр
  • Иран Иран Персийн булангийн үндэсний өдөр
  • ВьетнамВьетнам Вьетнам Дахин нэгдсэн өдөр
  • Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орос Гал сөнөөгчдийн өдөр
  • ПарагвайПарагвай Парагвай Багш нарын өдөр
  • ЮНЕСКО Олон улсын жазз хөгжмийн өдөр

 Commons: 4 сарын 30 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан