4 сарын 20

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

4 сарын 20 нь Григорийн тооллын жилийн 110 дахь (өндөр жил бол 111 дэх) өдөр юм. Мөн он дуустал 255 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • 1303 - Ромын пап VIII Бонифачийн зарлигаар Сапиенза их сургуулийг байгуулжээ.
  • 1534 - Францын нэрт аялагч Жак Картье анхны аялалаараа Канадын зүүн эрэгт хүрэв.
  • 1653 - Их Британийн улстөрийн зүтгэлтэн Оливер Кромуэль тухайн үеийн парламентаа татан буулгажээ.
  • 1657 - Тенериф орчимд болсон тулаанд Роберт Блейкын доор тулалдсан Английн усан цэрэг Испанийн усан цэргүүдийг бут ниргэв.
    • Хойд Америкийн Нью Амстердам буюу одоогийн Нью-Йорк хот шашны эрх чөлөөг соёрхон баталжээ.
  • 1689 - Суудлаасаа буусан Английн хаан II Жеймс Дерри хотод бүслүүлэв.
  • 1770 - Гүрж, Оросын хамтарсан цэргийн хүч Оттоманы цэргийн хүчийг Аспиндзагийн тулаанд буулган авчээ.
  • 1775 - Америкийн хувьсгалын дайн: Бостоны бүслэлт эхэлжээ.
  • 1789 - АНУ-ын ерөнхийлөгч Жорж Вашингтон Филаделфи хотын Грейс Ферри хотод тангараг өргөв.
  • 1792 - Францы улс Унгар болон Бохемын хаант улсад дайн зарлав. Төд удалгүй Францын хувьсгалын дайн дэгдсэн билээ.
  • 1809 - Абенсбергийн тулаанд оролцсон Австрийн хоёр арми Францын армид ялагдав.
  • 1810 - Каракасын амбан захирагч Испаниас тусгаар тогтнож байгаагаа зарлажээ.
  • 1826 - Британийн аялагч хошууч Гордон Лейнг одоогийн Нигерийн нутагт нэвтэрсэн анхны европ хүн болжээ.
  • 1836 - АНУ-ын конгресс Уисконсин мужийн нутаг дэвсгэрийг соёрхон батлав.
  • 1861 - Америкийн иргэний дайн: Холбооны армийн командлагч Роберт И.Лий албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр татгалзжээ.
  • 1876 - Болгар улсад "Дөрөвдүгээр сарын хувьсгал" дэгджээ.
  • 1884 - Ромын пап XIII Лео "Хүний гарал үүсэл" номыг хэвлэн гаргав. Энэ номонд шинжлэх ухаан болон шашны талаас хүний гарал үүслийн талаар тайлбарласан бүтээл байсан юм.
  • 1898 - АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам МакКинли Испани улсад дайн зарлах Конгрессын тогтоолд гарын үсэг зурснаар Испани-Америкийн дайн дэгджээ.
  • 1902 - Нэрт физикч Пьерр болон Мари Кюри нар радын хлоридыг боловсруулав.
  • 1914 - АНУ-ын Колорадо мужийн Лудлоу хотод байрлах нүүрсний уурхайн ажилчид ажил хаях үеэр цагдаагийнхан хүч хэрэглэж 19 хүн амиа алджээ.
  • 1918 - "Улаан Барон" нэрээрээ алдаршсан Германы офицер Манфред фон Рихтофен 79 болон 80 дахь хохирогчоо буудан хороов. Тэрээр дараа өдөр нь холбоотон гүрнүүдийн агаарын довтолгоонд өртөн амиа алсан юм.
  • 1922 - Зөвлөлт Гүржийн нутагт орших Өмнөд Осетын нутгийг ЗХУ-ын засгийн газар автономи эрхтэй болгожээ.
  • 1945 - Дэлхийн II дайн: Нацистын Германы Лайпциг хотыг АНУ-ын цэргүүд эзлэн авчээ.
    • Дэлхийн II дайн: Нацистын Германы удирдагч Адольф Гитлер өөрийн нуувчиндаа Гитлерийн залуусын хөдөлгөөний удирдагчдад "Төмөр загалмай" одонг гардуулав. Түүний эсэн мэнд харагдсан сүүлийн тохиолдол энэ байсан гэдэг.
  • 1946 - "Үндэстнүүдийн Лиг"-ийг татан буулгаж, Нэгдсэн үндэстний байгууллагыг байгуулжээ.
  • 1972 - Аполло сансрын хөтөлбөрийн хүрээнд сар руу ниссэн "Аполло 16" хөлөг саран дээр амжилттай газарджээ.
  • 1999 - Колумбин ахлах сургуулийн халдлага: АНУ-ын Колорадо мужийн Колумбин ахлах сургуульд Эрик Харрис, Дилан Клеболд нар зэвсэглэн халдаж 13 хүнийг хороож, 24 хүнийг шархдуулжээ. Тэд халдлагынхаа дараа өөрсдийнхөө амийг хорлосон юм.
  • 2007 - Жонсоны сансрын төвийн халдлага: АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод байрлах "Жонсоны нэрэмжит сансар судлалын төв"-д Уиллиам Филипс гэгч халдаж, хүн барьцаалав. Тэрээр барьцаалсан хүнээ хороож, улмаар өөрийнхөө амийг бүрэлгэжээ.
  • 2008 - Автомашины "Инди кар" уралдаанд оролцсон эмэгтэй жолооч Даника Патрик Японы гараанд түрүүлсэн анхны эмэгтэй тамирчин болов.
  • 2010 - Мексикийн буланд орших газрын тос олборлолтын "Дийпуотер Хорайзон" өрөмдлөгийн станцад гал гарч дэлбэрэн 11 ажилтан амиа алджээ. Үүнээс хойш бүтэн 6 сарын турш газрын тос далайд алдагдсан юм.
  • 2012 - Пакистан улсын Исламабад хотоос холгүй орших "Беназир Бхуттогийн нэрэмжит олон улсын нисэх буудал"-аас хөөрөөд удаагүй байсан нисэх онгоц иргэд суурьшсан бүсэд осолдож 127 хүн амиа алджээ.
  • 2013 - БНХАУ-ын Сычуань мужийн Лүшан аймагт 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлж 150 гаруй хүн амиа алдан, 1,500 хүн бэртэж гэмтэв.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 1633 - Японы эзэн хаан Комио-Го (1654 онд нас барсан)
  • 1808 - Францын анхны ерөнхийлөгч III Наполеон (1873 онд нас барсан)
  • 1850 - Линкольны хөшөөг урласан алдарт уран барималч Даниель Честер Френч (1931 онд нас барсан)
  • 1889 - Германы канцлер, Нацистын Германы удирдагч Адольф Гитлер (1945 онд нас барсан)
  • 1890 - Австрийн зургаа дахь ерөнхийлөгч Адольф Шарф (1965 онд нас барсан)
  • 1918 - Нобелийн шагналт Шведын физикч Кай Сигбан (2007 онд нас барсан)
  • 1927 - Нобелийн шагналт Швейцарийн физикч К.Алекс Мюллер
  • 1936 - Фараогийн арлууд улсын зургаа дахь ерөнхий сайд Паули Эллефсен (2012 онд нас барсан)
  • 1938 - Олимпын дөрвөн удаагийн алтан медальт Австралийн гүйгч Бетти Кутберт (2017 онд нас барсан)
    • Олимпын мөнгө, хүрэл медальт, Европын аварга Германы гүйгч Манфред Киндер
  • 1939 - Норвегийн 22 дахь ерөнхий сайд Гро Харлем Брундтленд
  • 1945 - Бирмийн найм дахь ерөнхийлөгч Тейн Сиен
    • Олимпын аварга, хүрэл медальт Кенийн гүйгч Нафтали Темү (2003 онд нас барсан)
  • 1949 - Олимп, дэлхийн хүрэл медальт Канадын уран гулгагч Толлер Кренстон (2015 онд нас барсан)
    • Италийн 76 дахь ерөнхий сайд Массимо Д'Алема
    • Академийн наадмын хоёр, "Алтан Бөмбөрцөг" наадмын таван удаагийн шагналт нэрт жүжигчин Жессика Лейнж
  • 1960 - Олимпын аварга, Дэлхийн мөнгөн медальт Австралийн гүйгч Дебби Флинтофф-Кинг
  • 1964 - "Ирээдүй рүү буцсан нь", "Чарлигийн сахиусан тэнгэр" киноны од Криспин Глоуер
    • Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга АНУ-ын уран гулгагч Росалин Самнерс
  • 1966 - Хайлтын системийн "Yahoo!" компанийг үндэслэн байгуулалцсан Девид Фило
  • 1968 - Олимпын гурван удаагийн аварга, дөрвөн удаагийн хүрэл медальт, Дэлхийн 14 удаагийн аварга Оросын цаначин Елена Вяльбе
  • 1970 - Монгол Улсын зууны манлай эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяа
  • 1972 - Америкийн загвар өмсөгч, жүжигчин Кармен Электра
  • 1976 - Ирландын хөлбөмбөгч, хаалгач Шей Гивен
  • 1983 - Америкийн загвар өмсөгч Миранда Керр
  • 1984 - Олимп, дэлхийн аварга, Европын хошой аварга Португалийн гурвын харайгч Нелсон Эвора
  • 1989 - "Флаш" телевизийн цувралын од, жүжигчин Карлос Валдес

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 888 - Хятадын эзэн хаан Ши Зонг (862 онд төрсөн)
  • 1248 - Монголын эзэнт гүрний их хаан Гүюг (1206 онд төрсөн)
  • 1314 - Ромын пап V Клемент (1264 онд төрсөн)
  • 1521 - Хятадын хаан Женгде (1491 онд төрсөн)
  • 1887 - Египетийн хоёр дахь ерөнхий сайд Мухаммад Шариф Паша (1826 онд төрсөн)
  • 1918 - Нобелийн шагналт Америкийн физикч Карл Фердинанд Браун (1850 онд төрсөн)
  • 1947 - Данийн эзэн хаан X Кристиан (1870 онд төрсөн)
  • 1951 - Италийн 25 дахь ерөнхий сайд Иваное Бономи (1873 онд төрсөн)
  • 2003 - Нобелийн шагналт Английн биофизикч Бернард Катц (1911 онд төрсөн)
  • 2014 - Олимпын хошой аварга Туркийн бөх Митат Байрак (1929 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]

  • Хар тамхины эсрэг олон улсын өдөр
  • НҮБ-ын Хятад хэлний өдөр