4 сарын 5

Түүхэн жилийн өдөр
3 сар · 4 сар · 5 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

4 сарын 5 нь Григорийн тооллын жилийн 95 дахь (өндөр жил бол 96 дэх) өдөр юм. Мөн он дуустал 270 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • 823 - Ромын пап I Паскал Италийн хаанаар I Лотейрыг өргөмжлөв.
  • 1081 - Византын хаан ширээнд I Алексиос Комненос суужээ. Тэрээр тухайн үеийн Комненианы хант улсыг хамтатган захирах болсон юм.
  • 1242 - Александер Невскийгээр удирдуулсан Оросын цэрэг Пейпусын нуурны орчим Тевтоникийн баатруудын эсрэг тулалдав.
  • 1536 - Ариун Ромын эзэнт гүрэн Тунистэй хийсэн дайнд ялсантай холбогдуулан Ромд ялалтын сүрт баяр болжээ. Энэ нь Ромын эзэнт гүрний хувьд сүүлийн ялалт байсан юм.
  • 1566 - Голландын 200 язгууртан Хендрик ван Бредеродын удирдлаганд нэгтэж одоогийн Испанийн Парма хот руу довтлов.
  • 1609 - Японы өмнөд Кюшюгийн лорд Тадацүне Шимазү Рюкюгийн эзэнт гүрэнг амжилттай эзлэн авчээ.
  • 1614 - Уугуул Америк үндэстэн Покахонтас одоогийн Виржиниа мужид Английн эзлэн түрэмгийлэгч Жон Рольфтой гэрлэв.
  • 1710 - Их Британид Аннагийн тунхаг батлагдаж улмаар зохиогчийн эрхийн хууль хэрэгжиж эхэлжээ.
  • 1722 - Голландын аялагч Якож Роггевийн Чилийн "Улаан өндөгний арал" буюу Пасхи арлыг илрүүлэв.
  • 1792 - Америк даяар ерөнхийлөгч Жорж Вашингтоны хүч, эрх мэдэл хүчирхэгжиж эхэлжээ.
  • 1795 - Базелийн энхийн гэрээнд сөргөлдөгч талууд гарын үсэг зурснаар Франц Пруссийн хооронд энхтайван тогтов.
  • 1818 - Хосе де Сан Мартин, Бернардо О'Хиггинс нарын удирдлаганд нэгдсэн Чилийн тусгаар тогтнолын хөдөлгөөн Испанийн эсрэг тулаанд ялалт байгуулав. Тулаанд Испанийн 2,000, Чилийн 1,000 цэрэг амиа алджээ.
  • 1862 - Америкийн иргэний дайн: Йорктауны тулаан эхэлжээ.
  • 1879 - Чили улс Боливи, Перу улсад дайн зарласнаар Номхон далайн дайн дэгдэв.
  • 1900 - Критийн Носс аралд малтлага хийсэн археологчид шохойн чулуун дээр сийлсэн эртнйи бичвэрийг олжээ.
  • 1904 - Олон улсын төвшинд анх удаагаа регбигийн тоглолт зохиогдов. Анхны тоглолтыг Англи болон Уэльс, Шотландын нэгдсэн багийн эсрэг хийжээ.
  • 1915 - Кубын нийслэл Гавана хотод болсон мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аваргын тоглолт Жесс Уиллард, Жек Жонсон нарын хооронд болж Ж.Уиллард итгэмээргүй ялалт байгуулж дэлхийн аварга болжээ.
  • 1922 - Америк даяар гэр бүлээ зөв төлөвлөхийг уриалдаг Америкийн төрөлтийн хяналтын лиги байгуулагдав.
  • 1932 - АНУ-ын Ньюфаундлендын 10,000 босогчид Колонийн захиргааны байрыг бүслэв. Ньюфаундлендыг улс болгон зарлах хөдөлгөөн хэсэг хугацааны дараа намжжээ.
  • 1942 - Дэлхийн II дайн: Японы эзэн хааны тэнгисийн цэргийн хүчин Цейлоны Коломбо хотын Энэтхэгийн далайн эрэг рүү гэнэтийн дайралт хийжээ.
  • 1943 - Дэлхийн II дайн: Америкийн нисэх хүчний онгоцнууд Бельгийн Морцель тосгоныг бөмбөгдсөний улмаас 900 энгийн иргэн амиа алджээ. Эдгээрээс 209 нь хүүхэд байсан гэдэг. Түүнээс гадна 1,300 иргэн шархадсан байна. Америкийн нисэх хүчин тус тосгонд байдаг Эрфагийн үйлдвэрийг онилсон ч тус үйлдвэрийн 1 км-ийн радиуст энгийн иргэд аж төрдөг байсан юм.
  • 1944 - Дэлхийн II дайн: Грекын Клейсура тосгонд аж төрдөг 270 энгийн иргэнийг Германы цэргүүд цаазлажээ.
  • 1945 - Хүйтэн дайн: Югославын холбооны улсын удирдагч Йосип Броз Тито ЗХУ-тай хэрвээ дайн дэгдвэл Югославын нутгаар дамжин цэрэг хөдөлгөх тухай нууц гэрээ байгуулав.
  • 1951 - ЗХУ-ын тагнуул болох нь тогтоогдсон Итель болон Жулиус Росенберг нарыг цаазлажээ.
  • 1956 - Кубын ерөнхийлөгч Фулгенсио Батистагийн эсрэг дайн зарлаж байгаагаа Фидель Кастро мэдэгдэв.
    • Шри Ланкын сонгуульд Иргэдийн нэгдсэн хүч нам итгэмээргүй ялалт байгуулж С.В.Р.Д.Бандаранайке ерөнхий сайд болжээ.
  • 1957 - Энэтхэгийн анхны сонгуульд Коммунист нэгдсэн нам ялалт байгуулж Э.М.С.Намбүүдирипад ерөнхий сайд болов.
  • 1969 - Вьетнамын дайн: Америкийн өнцөг булан бүрт дайныг эсэргүүцсэн жагсаал болжээ.
  • 1971 - Шри Ланкад ерөнхий сайд Бандаранайкегийн засаглалыг эсэргүүцсэн төрийн эргэлтийг Ардын чөлөөлөх хөдөлгөөнийхөн зохион байгуулав.
  • 1976 - БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Тянаньмений талбайд олон нийтийг хамарсан жагсаал болжээ.
  • 1986 - Баруун Германы Берлин хотод Ла Белл цэнгээний газарт бөмбөг дэлбэрч гурван хүн амиа алдав.
  • 1992 - Перу улсын ерөнхийлөгч Альберто Фүжимори конгрессийн танхимыг бүхэлд нь тараажээ.
  • 1992 - Боснийн Сараево хотод орших Врбьянагийн гүүрэн дээр энхтайвны төлөө тэмцэгч Суада Дильдерович, Ольга Сучич нар алагдав. Ингэснээр Боснийн дайн дэгдсэн билээ.
  • 1998 - Аважи арлыг Кобе хоттой холбосон Акаши Кайкио гүүр ашиглалтад оржээ. Ингэснээр дэлхийн хамгийн урт гүүр болсон юм.
  • 2009 - Хойд Солонгосын удирдагч "Кванмёнсон-2" хиймэл дагуулыг хөөргөсөн нь олон улсын төвшинд маргаан дагуулав. Японы талаас үүнийг эх орныг нь тагнах, мэдээлэл цуглуулах зорилготой гэж үзсэн тул НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зургаан талт яриа хэлэлцээрийг эхлүүлжээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1288 - Японы эзэн хаан Го-Фүшими (1336 онд нас барсан)
  • 1568 - Ромын пап VIII Урбан (1644 онд нас барсан)
  • 1649 - Английн зартай худалдаачин Йелийн их сургуулийн хөрөнгө оруулагч Эйху Йел (1721 онд нас барсан)
  • 1832 - Францын 44 дэх ерөнхий сайд Жюль Ферри (1893 онд нас барсан)
  • 1856 - Өнгөт арьстнуудын боловсролын төлөө тэмцэгч Бүүкер Т.Вашингтон (1915 онд нас барсан)
  • 1878 - Олимпын хүрэл медальт Германы өндрийн харайгч Паул Вайнстайн (1964 онд нас барсан)
  • 1884 - Молдавын ерөнхийлөгч Йон Инцүлет (1940 онд нас барсан)
  • 1886 - Перу улсын 73 дахь ерөнхийлөгч Густафо Хименез (1933 онд нас барсан)
  • 1900 - Оломпын хүрэл медальт Эстонийн сонгомол бөхийн тамирчин Роман Стайнберг (1928 онд нас барсан)
  • 1908 - Академийн наадамд 10 удаа нэр дэвшиж, нэг удаа ялалт байгуулсан нэрт жүжигчин Бетти Дейвис (1989 онд нас барсан)
  • 1909 - Олимпын мөнгөн медальт Германы халхалттай гүйгч Эрвин Вегнер (1945 онд нас барсан)
  • 1912 - Олимпын аварга Британийн гүйгч Билл Робертс (2001 онд нас барсан)
  • 1916 - Академийн наадмын шагналт жүжигчин Грегори Пек (2003 онд нас барсан)
  • 1920 - Нидерландын ерөнхий сайд Баренд Бишойвель (2001 онд нас барсан)
  • 1923 - Өмнөд Вьетнамын тав дахь ерөнхийлөгч Нгуен Ван Теу (2001 онд нас барсан)
  • 1929 - Нобелийн шагналт Америкийн физикч Ивар Гиавер
  • 1934 - Германы долоо дахь ерөнхийлөгч Роман Херцог (2017 онд нас барсан)
  • 1937 - АНУ-ын 65 дахь төрийн нарийн бичгийн дарга Колин Паувелл
  • 1947 - Филиппиний 14 дэх ерөнхийлөгч Глориа Макапагал-Арроио
  • 1951 - Олимпын хүрэл медальт Оросын гүйгч Евгений Гавриленко
  • 1962 - Халимагийн анхны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов
  • 1973 - Греммийн наадмын 11 удаагийн шагналт Америкийн реппэр Фаррелл Уиллиамс
  • 1974 - Дэлхийн аварга Оросын өндрийн харайгч Вячеслав Воронин
  • 1975 - Америкийн реппэр Жюси Жей
  • 1979 - Германы хөлбөмбөгч Тимо Хильдебранд
  • 1980 - Америкийн сагсанбөмбөгч Метт Боннер
  • 1982 - Германы хөлбөмбөгч Томас Хитцлшпергер
  • 1984 - Өмнөд Солонгосын жүжигчин Шим Мин-А

Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 902 - Иракын халиф Аль-Мутабид (860 онд төрсөн)
  • 1205 - Йерусалемын хатан хаан I Изабелла (1172 онд төрсөн)
  • 1697 - Шведын хаан XI Чарльз (1655 онд төрсөн)
  • 1967 - Нобелийн шагналт Америкийн генетикч Херманн Жозеф Мюллер (1890 онд төрсөн)
  • 1975 - Бүгд найрамдах Хятад улсын анхны ерөнхийлөгч Чиан Кай-Ши (1887 онд төрсөн)
  • 1992 - Алдарт "Волмарт" сүлжээ дэлгүүрийг үндэслэгч Сем Уолтон (1918 онд төрсөн)
  • 1994 - "Нирвана" хамтлагийн гоцлол дуучин Көрт Кобейн (1967 онд төрсөн)
  • 2005 - Нобелийн шагналт Америкийн зохиолч Сол Беллоу (1915 онд төрсөн)
  • 2012 - Малави улсын гурав дахь ерөнхийлөгч Бингу ва Мутарика (1934 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | кодоор засварлах]


 Commons: 4 сарын 5 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан