Үлэмжийн Хярсан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Кирсан Илюмжинов» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
Кирсан Илюмжинов
2010 онд

Үлэмжийн Хярсан (орос. Кирса́н Никола́евич Илюмжи́нов; хал. Үлүмҗин Кирсан; Төрсөн өдөр: 1962 оны 4 сарын 5) нь Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Халимаг Улсын анхны ерөнхийлөгч (1993-2010), Олон Улсын Шатрын Холбоо (FIDE)-ны ерөнхийлөгч.

Намтар[засварлах | edit source]

Кирсан Илюмжинов 1962 оны 4 сарын 5-нд Зөвлөлт Холбоот Улсын Бүгд Найрамдах Автономит Халимаг Улсын нийслэл Элистад төржээ. Аав Николай нь инженер, ээж нь малын эмч. Тэрээр дунд сургуулиа төгсөөд 1 жил үйлдвэрт ажиллаж, ажлын гараагаа эхэлжээ. 18 настайдаа цэрэгт татагдаж, 1980-1982 онд цэргийн алба хаав. Улмаар Москвагийн Олон Улсын Харилцааны Их Сургуулийг дүүргэжээ. Цэргээс халагдмагц бизнест хөл тавьсан байна.

1990 онд Оросын Ардын Төлөөлөгчдийн Хуралд гишүүнээр сонгогдон ажиллаж байгаад 1993 оны 4 сарын 11-нд Бүгд Найрамдах Халимаг Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Мөн оны 12 сард Холбооны Зөвлөлийн сонгуульд ялж, парламентийн дээд танхимын гишүүн болжээ. 1995 оны 10 сарын 15-нд дахин Халимагийн ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Мөн онд Олон Улсын Шатрын Холбооны ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдон, өдийг хүртэл хашиж байна. 2010 оны 10 сарын 24-нд Халимагийн ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсон.[1][2]

Эшлэл[засварлах | edit source]

  1. Илюмжинов в октябре уходит с поста президента Калмыкии
  2. Медведев предложил кандидатуру Алексея Орлова на пост главы Калмыкии