Олон Улсын Шатрын Холбоо

Олон Улсын Шатрын Холбоо (ФИДЕ, Франц: Fédération Internationale des Échecs, FIDE) - Дэлхийн улс орнуудыйн Үндэсний шатрын холбоодыг нэгтгэн 1924 оны 7-р сарын 20-нд Парис хотноо байгуулагдсан олон улсын спортын байгууллага. Шатрын спортыг сурталчлах, нэр дэвшигчдийн оролцох тэмцээн, Шaтpын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, шатрын Олимпиад болон бусад олон улсын шатрын тэмцээнүүдийг зохион байгуулах; спортын цол олгох, шатарчдын албан ёсны үнэлгээ, эрэмбийг тооцож нийтэлдэг байгууллага. ФИДЕ-гийн уриай бол «Gens Una Sumus» («Бид-нэг гэр бүл» — латин).
ФИДЕ-гийн төв байр Швейцарын Лозанн хотод байралдаг. Мөн ОХУ-ын Халимаг улсын нийслэл Элст хотод салбар байралдаг байна.
ФИДЕ-гийн Дүрмэнд англи болон франц хэл албан ёсны гэдэг боловч бүх баримт бичиг нь англи хэлээр явагддаг байна. Үүнээс гадна ФИДЕ-гийн хуралд испани, орос хэл ашигладаг байна.
ФИДЕ-гийн гишүүн болох Үндэсний шатрын холбоод ФИДЕ-гийн Ерөнхий Ассамблейд саналын эрхтэй байдаг. Үйл ажиллагаа нь ФИДЕ-гийн Дүрэмтэй харшлахгүй бол аль улсын Үндэсний холбоо тус байгууллагад элсэж болно.
Олон Улсын Шатрын Холбоо ФИДЕ анх 1924 онд байгуулагдах үедээ 14 улсын холбоог нэгтгэсэн байдаг. Үүнд: Аргентин, Бельги, Их Британи, Унгар, Испани, Итали, Канад, Нидерланд, Польш, Румын, Франц, Чехословак, Швейцар, Югослав улсууд байжээ.
1960-аад оны дундуур Холбооны гишүүдийн тоо хөгжиж буй олон орон орж ирснээр эрчимтэй өсч байсан бол 1987 онд 125 болж 2019 оны байдлаар 191 орны Үндэсний шатрын холбоо багтаад байна. Тэдгээрийг бүсчилсэн байдлаар бүс тус бүрээр хуваадаг (2019 онд 35 бүс байна); бүс бүрээс ФИДЕ-ийн байгууллагуудад түүнийг төлөөлөх бүсийн ерөнхийлөгчийг сонгодог байна.
Дүрмийн дагуу жил бүр ФИДЕ-гийн Их хурал чуулах үеэр Ерөнхий Ассамблеи, Гүйцэтгэх Хороо, Комиссууд хуралддаг байна.
Ерөнхий Ассамблей нь FIDE-ийн хууль тогтоох, гүйцэтгэх дээд байгууллага юм. Үүнд FIDE-ийн гишүүн холбоод бүрээс нэг төлөөлөгч, ФИДЕ-ийн Гүйцэтгэх хорооны гишүүд болон бусад зарим хүмүүс багтдаг боловч зөвхөн холбооны төлөөлөгчид санал өгөх эрхтэй. Ямар нэгэн шалтгаанаар төлөөлөгчөө илгээж чадахгүй байгаа холбоо саналаа өөр холбоонд шилжүүлэх эрхтэй. FIDE-гийн албан тушаалтнуудыг Ерөнхий Ассамблей шууд сонгодог буюу Ерөнхийлөгч томилдог бөгөөд Ерөнхийлөгч батламжилснаар дөрвөн жилийн хугацаатай байдаг.
Холбооны Ерөнхийлөгч нь FIDE-г албан ёсоор төлөөлж, түүний нэрийн өмнөөс баримт бичигт гарын үсэг зурж, Ерөнхий Ассамблей, Гүйцэтгэх хороо, Ерөнхийлөгчийн Зөвлөлийн хуралдааныг удирддаг байна.
Холбооны Ерөнхийлөгчид [1]
[засварлах | кодоор засварлах]- 1924-1939 Александр Рюб
Нидерланд
- 1939-1946 Мурогийн Август
Аргентин
- 1946-1949 Александр Рюб
Нидерланд
- 1949-1970 Фольке Рогард
Швед
- 1970-1978 Макс Эйве
Нидерланд
- 1978-1982 Фридерик Олаффсон
Исланд
- 1982-1995 Флоренсио Кампоманес
Филиппин
- 1995-2018 онуудад ОХУ-ын БНХалимаг Улсын Ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов
- 2018 оноос Аркадий Дворкович нар ФИДЕ-гийн Ерөнхийлөгчөөр тус тус ажилласан байна.
2018 оны 10-р сарын 3-нд Батуми хотноо болсон ФИДЕ-ийн 89-р Их хурлын үеэр шинэ ерөнхийлөгчийг сонгох сонгууль болсон. ФИДЕ-гийн ерөнхийлөгчийн сонгуульд Георгиос Макропулос, Найжел Шорт, Аркадий Дворкович гэсэн гурван нэр дэвшигч өрсөлдсөн юм. Сонгуулийн кампанит ажлын үеэр Н.Шорт өрсөлдөгч Аркадий Дворковичийн төлөө өөрийн нэрээ татаж авсан байна. Макропулос 78-ын эсрэг 103 санал авсны дараа Аркадий Дворкович ФИДЕ-ийн шинэ тэргүүн болсон байна.